Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Баясгалан: Бид дуртайдаа ажил хаялт зарлаж байгаа юм биш

2018-5-11
0
ЖИРГЭХ

-Ажил хаялт бол хуулийн дагуух арга хэмжээ-

Цалин хөлсөө нэмүүлэх гэсэн багш эмч нар удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Засгийн газарт шаардлага ч хүргүүлээд амжсан. Тэдний шаардлага, хүсэлт гээд олон бичигний хариу өнөөг хүртэл таг чиг байгаад багш, эмч нар бухимдаж ажил хаяхдаа тулаад байна. Эмч нарын хувьд маргааш буюу тавдугаар 12-ноос эхлэн ажил хаяхаа мэдэгдсэн. Өнөөдөр тэд Засгийн газарт сануулга өгөх хэлбэрээр нэг цагийн суулт хийлээ. Энэ үеэр МҮЭХ-ны харьяа ШУ-ны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалантай ярилцлаа.

-Маргаашнаас ажил хаялт эхэлнэ гэж мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр суулт хийж байна?

-Суулт бол Засгийн газарт шахалт үзүүлж байгаа тэмцлийн нэг хэлбэр. Нөгөө талаасаа шахалт гэж харж болохгүй л дээ. МҮЭХ-ны харьяа багш, эмч гээд холбоодын гишүүд аргагүй байдалд орсондоо ийм алхам хийж байгаа юм. Жагсаал цуглаан, бичиг цаасны гээд элдэв дээдийн бүх хэлбэрээр асуудлаа тавьсан. Гэвч өнөөг хүртэл төр засгийн удирдлагууд огт хүлээж авахгүй яваа гэдгийг хэлэх байна. Ер нь, аргаа барахдаа л ийм маягаар өөрсдийгөө ойлгуулах, шаардлагыг хэрэгжүүл гэж төр засгийнханд хандсан үйлдэл.

-Суулт хийх нь ямар ч үр дүн авчрахгүй гэж ярьж байгааг дөнгөж сая иргэдээс сонслоо?

-Хувь хүний үзэл бодлыг бид үгүйсгэхгүй. Суулт бол тэмцлийн эхлэл, наад захын хэлбэр. Өнөөдрийн хувьд багш, эмч болон ШУ-ны байгууллагын төлөөлөл нэг цагийн суулт хийж байна. Өнөө маргаашдаа асуудлыг шийдэхгүй бол ирэх долоо хоногоос ажил хаялт руу л шийлжих байх даа. Гишүүд ч үүнийг их шахаж шаардаж байгаа болохоор ажил хаялт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Засгийн газраас ямар нэгэн байдлаар хариу ирүүлсэн үү?

-Өчигдөр ХНХ-ийн дэд сайдаас хариу ирүүлсэн байгаа. Энэ нь, төлөөлөл болгосон учраас албан бичиг илгээлээ гэж бид ойлгосон. Уг захидалд цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай ярихад одоогоор нэмэх боломж байхгүй гэсэн дүгнэлт гаргалаа. Тиймээс дөрөвдүгээр улиралд нэмэх асуудлаа ярина гэж хариу ирүүллээ. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Ирэх даваа гараг гэхэд хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол орон даяар ажил хаялт зарлахаас өөр арга байхгүй.

-Орон даяар эмч, багш нар ажил хаяхаар иргэд, хүүхдүүд хохирох болно. Тангараг өргөсөн хүмүүс ингэж боломжгүй байх юм?

-Яг ийм маягаар асуудалд хандаад дөрвөн жил болж байна. Өвчтэй зовлонтой иргэд маань яах вэ, шалгалтаа өгөх хүүхдүүдийг хохироож болохгүй нь гэсээр асуудлаа шийдүүлж чадахгүй явлаа. Засгийн газар ч амташчихсан эд нар ингэж байгаад намжина гэсэн байдалтай суудаг болчихож. Тэгэхээр одоо асуудлыг шийдэхгүй бол хуулиар олгогдсон эцсийн аргаа л хэрэглэнэ. Ерөнхийдөө дуртайдаа ажил хаялт зарлах гээд байгаа юм биш шүү.

-Дурандаа ажил хаях гээгүй байх л даа. Гэхдээ бас аливаад хатуурхалгүй байвал шийдэл гарч ирж болох талтай?

-Шийдэл гарна гэж найдсаар дөрвөн жил болж байна. Өнөөг хүртэл цалин хөлс зуун төгрөгөөр ч нэмэгдээгүй явна. Ийм байхад тайван замаар асуудал шийдэгдэх байх гээд хүлээж тэвчихгүй. Олон мянган гишүүдийн шахалт шаардлагаар л ажил хаялт зарлах гэж байна гэдгийг ойлгох нь чухал байна. МҮЭ-ийн байгууллагууд нийгмийг донсолгохын төлөө, хямраах зорилготой биш. Харин ч аль болох тайван замаар асуудлыг шийдэж, ойлголцолд хүрэхийг зорьдог. Гэвч төр засгийн зүгээс үл ойшоож байгаа учир ийм алхам хийхэд хүрч байгаа хэрэг. Магадгүй цалин нэмэх асуудлыг шийдэхгүй бол хэзээ шийднэ тэр хүртэл ажил хаялт үргэлжлэх болов уу. Үүнийг гишүүд маань ч хэлж байгаа. Цаашид ажил хаялт хэрхэн үргэлжлэх нь гишүүдийн саналаар шийдэгдэнэ.

-Эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа үе. Ийм цагт цалин нэмүүлэх асуудлыг хүлээн авахад хүнд байгаа биз. Тиймээс дөрөвдүгээр улиралд ярих санал гаргасан болов уу?

-Ер нь, 2014 оноос хойш дөрвөн жил цалин нэмүүлэх асуудлыг хөндсөн ч ганц төгрөгөөр ч нэмэгдээгүй. Гэтэл тухайн цагаас хойшхи инфляци бараг 40 хувьд хүрчихлээ. Амьжиргааны түвшин яг ийм хувиар унасан гэсэн үг. Нөхцөл байдал ийм болчихоод байхад төр нь төрийн албан хаагчдынхаа хөлсийг нэмэхгүй байна. Иймээс л бид шаардлага тавьж, тэмцлийн хэлбэрт шилжих гээд байгаа юм. Дээрхээс харвал бидний тавьж байгаа шаардлага хамгийн бодит гэж болно. Бидний хийсэн тооцооллоор 40-50 цалин нэмэхэд улсын төсөв хонхойж, дампуурч, сүйрэх хэмжээнд хүрэхгүй. Ер нь, төр засаг маань улс орноо өр зээлд оруулж, эдийн засгаа хямраасан байна. Өр зээлээ төлж буй хөрөнгө нь албан хаагчдын цалинг нэмэх мөнгө. Ингэчихээд та нар тэвч гэх нь шударга биш шүү дээ. Үндсэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л өр төлж суугаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (112.72.14.34)
    Асуудал бол зөв, цаг нь болсон. Яаж нэмэх вэ ???, ямар эх үүсвэр байна гэдгийг тооцох нь чухал. Дэд сайдгүй ажиллах, сүүлийн жилүүдэд нэмэгдсэн төрийн захиргааны албан хаагчдын тоогоор ТЗ-гээр цалинждаг орон тоог цомхтгох, төрийн албаны тансаглалыг багасгах, намын харъяаллаар ажлаас чөлөөлөгдөөд цалингаа авч байгаад эргэж ажилд нь авахаар шүүхийн шийдвэр гарсан бүх хүнийг буруу халсан дарга нараар нь төлүүлэхэд төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмэр бүрэн бололцоотой.
    2018 оны 05 сарын 12 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    zovhon zalin nemeh bish ene bolovsrol, shinjleh uhaan yavahgui baina shdee, mongold er ni erdemted baina uu, ted uls orniihoo toloo yuch hiih bolomj alga baina teriig bas yarih heregtei shdee !!!!!!!!!!!!!! Uls oron hogjihgui baigaagiin gol shaltgaan yamduudad chadaltai hymyys baihgui dandaa heel hahuuli, tanil talaaraa ajild ordog bolson ,,,toriinhon hariuzlagagui, ard tymen bydyyleg haranhui arhidaas oor um medehgui, hulgai hiij amdardag bolloo !!!!!!!!!!!!

  • зочин (112.72.14.24)
    эмч нар дээр л тангараг өргөсөн гээд ярих юм ИХГишүүд төрийн албан хаагчид хууль шүүхийхэн ерөнхийлөгч нар бүгд л тангараг өргөж байгаа тэгээд тангарагтаа үнэнч байсан хүмүүс байна уу ? олоод ирээч ёстой байдаггүй дан хулгайч нар шүү дээ
    2018 оны 05 сарын 12 | Хариулах
  • zoghin (103.212.116.170)
    ajil hayh heregtei demjij bna
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.41.236)
    Тэмцлийг маш зохион байгуулалттай хийхгүй бол үр дүнгүй эсвэл нийгэмд буруу үзэл бодол төрүүлэх болно.Тэмцэлд нэгдэх хүсэлтэй хүн маш олон байгаа гэдгийг ер мартаж орхигдуулж болохгүй.Яаж тэднийг нэгтгэж холбох нь зохион байгуулалт.Ажлын цаг зав,цаг хугацаа.
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    17 цаг 51 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    18 цаг 18 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    18 цаг 18 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    18 цаг 46 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    18 цаг 47 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    18 цаг 53 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    20 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    21 цаг 5 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    21 цаг 18 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    21 цаг 23 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    21 цаг 34 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    22 цаг 2 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    22 цаг 29 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    22 цаг 32 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    22 цаг 38 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    22 цаг 59 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    23 цаг 13 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    23 цаг 21 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    23 цаг 33 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    23 цаг 45 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК