Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 15 хүртэл авто замын өргөтгөлийн ажил хийгдэх тул Чингисийн өргөн чөлөөнөөс Яармагийн гүүр хүртэлх замын хойд урсгалын 570 метр газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, урд урсгалаар сөрөг хөдөлгөөнд оролцуулах юм байна.