Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ипотекийн зээл залилангийн хэрэгсэл болжээ

2018-5-16
0
ЖИРГЭХ

Ипотекийн зээлээр байранд орох гэсэн иргэдийн итгэл үнэмшлээр тоглож мөнгө хождог хэсэг бүлэг хүмүүс бий болжээ. Бий болжээ гэдэг нь энэ төрлийн зээл хумигдмал болсонтой шууд холбоотой гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хэн танилтай нь энэ боломжийг хүртэнэ гэсэн ойлголт нийгэмд аль хэдийнэ тархсан байна. Тодорхой жишээ дурдъя.

  1. Үл хөдлөх зуучлалын нэгэн компани ипотекийн зээлээр байр авах сонирхолтой хүмүүст зуучлалын үйлчилгээ үзүүлнэ гэж зар түгээдэг. Тэд яг ингэж хэлээд багагүй хэмжээний ашиг олдог аж. Тухайлбал, нэгэн иргэн зарын дагуу тус компанид хандаж улмаар гуравдугаар сарын 1-ний өдөр гэрээ хийж, тэд байрны асуудлыг нь ажлын 28 хоногийн дотор бүтээж өгөхөөр болжээ. Таатай боломжийг сонсоод тухайн иргэн зуучлалын хөлсөнд 3,5 сая төгрөг, мөн урьдчилгаа мөнгөө өгсөн байна. Хамгийн гол нь авахыг хүссэн орон сууц нь 8 хувийн зээлд хамрагдаагүй байсан учраас ийнхүү эднийхээр зуучлуулахаар тохиролцсон аж. Гэвч ажлын 28 хоног байтугай хоёр сар 15 хоног өнгөрсөн ч асуудал шийдэгдсэнгүй. Гэрээний хугацаа ч дөрөвдүгээр сарын 18-ны өдөр дуусчээ. Гэсэн ч итгэл алдралгүй хүлээсээр хэсэг хугацааг өнгөрөөж, эцэст нь мөнгөө буцаан авах болоход дахин гэрээг сунгах хүсэлт тавьсаныг тухайн иргэн хүлээн авч. Сунгалт хийлгэсэн гэрээний хугацаа яг өчигдрөөр дуусгавар болсон тул иргэн дахин мөнгөө нэхэмжилсэн боловч өгөөгүй байна.
  2. Яг энэ компанид итгэл хүлээлгэж залилуулаад 6 сарын нүүр үзэж байгаа ч хүн байна. Тэрээр зээл бүтсэн гэж итгээд байрандаа ороод 4 сая төгрөгөөр засвар хийлгэсэн, мөн зуучлалын хөлсөө ч төлсөн байгаа юм. Зарсан этгээд ч байраа зарагдсан гэж бодоод зуучлалын хөлс болох 1 хувь буюу 800 мянган төгрөгийг тухайн компанид өгчээ. Улмаар урьдчилгааны мөнгөөрөө машин авч, түрээсийн байранд орсон байгаа юм. Энэ асуудал 2017 оны арваннэгдүгээр сараас эхтэй аж. Тэр үед анх гэрээ байгуулагдсан байдаг. Гэтэл 8 хувийн зээл нь гаралгүй багагүй хугацааг өнгөрөөжээ. Тэвчээр алдарсан худалдан авагч нөхцөл байдлыг лавлахад түүнд “бүтсэнгүй” гэсэн хариу өгсөн тул хохирлоо барагдуулахаар хандсан боловч хүлээгдсээр өдгөө 6 сарын нүүрийг үзжээ.
  3. Мөн урьдчилгаа 15 сая төгрөг өгөөд гэрээ байгуулсан бүсгүй мөн л гэрээгээ цуцлахаар болоход мөнгийг нь буцаан олгохгүй явсаар хагас сар болсон байна.

Өөр хэчнээн хүн энэ мэтээр хохироод явж байгааг тодорхой мэдэх аргагүй юм. Дээр дурдсан компанийн удирдлага гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлагаа хүлээнэ гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч тэрээр өнөөдөр ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд явж байна. Тэрээр хариуцлагаа хүлээх нь гол бус. Хамгийн чухал нь итгэл хүлээлгэн байж зуучлалын хөлсөнд өгсөн 4 сая, урьдчилгаа гэх 15 сая гэх мэт төгрөгөөрөө хохирч байгаа иргэд юм. Энэ мэт жишээгээр хохирсон олон иргэд тэнд мөнгөө нэхэмжлээд олж авч чадалгүй, өдөр бүр нааш цааш холхиж, цаг зав, унаа зардлын мөнгөөрөө давхар хохирч байдгийг бас дурдах нь зөв байх.

Энэ бол нэг л жишээ. Энэ мэт хүмүүсийн итгэл үнэмшлээр тоглож, сул мөнгө эргэлдүүлж, луйвар хийдэг хэчнээн компани байгааг таашгүй. Үүнд хэн хяналт тавих ёстой вэ гэдэг нь тун бүрхэг. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудад хууртсан иргэд тэдэнд өгсөн мөнгөө хадгаламждаа хадгалж байсан бол нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Гэвч тэд итгэсээр, итгэл дээр нь дөрөөлөгсөд мөнгийг нь эргэлдүүлж хөлжсөөр.

Энд бас нэг асуудлыг хөндөхөд, боломжгүйг болгоно гэдэг нөлөө бүхий хүмүүс байна. Тодруулбал, банк зөвхөн гэрээтэй байгууллагадаа орон сууцны 8 хувийн зээл олгодог. Гэтэл зуучлалын гэх тодотголтой компани, хувь хүмүүс гэрээгүй ч байсан хамаагүй зээл гаргаж өгч чадна гэж бардам дуугарч чадааж байна. Тэгэхээр банкинд томоос том нөлөө бүхий хүн арын хаалгаар үйлчлүүлдэг болж таарч байгаа юм. Энэ ч мөн анхаарал татсан асуудал гарцаагүй мөн.

Үл хөдлөх хөрөнгийн зуучлал гэсэн тодотголтой байгууллагууд ийм үйлчилгээнээсээ 4 саяаас дээш төгрөгийн хөлс, дээр нь нэмж урьдчилгаа мөнгө авдаг гэж байгаа. Ингээд харахаар ипотекийн зээл гэдэг танилтай хүмүүст хөлжих таатай боломжийг олгосон хялбар арга болж.

Аливаа асуудлыг хумих тусам далд хэлбэрээр хөгждөгийн нэг жишээ энэ. Ипотекийн зээл гэдэг өнөөдөр нийгэмд хамгийн эрэлттэй байгаа үйлчилгээний нэг. Гэтэл ямар нэг цензур тогтоож, түүнчлэн банкуудад хөрөнгө оруулалтаа хангалттай гаргахгүй байгаагаас болж энэ мэтчилэн иргэд залилангийн золиос болоход хүрээд байгааг анхаарах цаг хэдийнэ болжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (139.5.216.38)
    МАН ЯГ УНЭНДЭЭ ХЭРЭГ АЛГАА. ГОК-Г ТАВИАД ТУУЧЛАА. АН НЬ ЭБИГЭЭС САЛСАН БОЛ АРАЙ ГАЙГУЙ БОЛОВ УУ
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
  • тогтох (202.21.100.211)
    Ингэж хохироод мөнгөө олж авч чадахгүй байгаа маш олон иргэд байгаа энэ тал дээр анхаарал хандуулахгүй бол улам цэцэглэж байгаа бизнесс шүү
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (202.9.40.100)
    yamar nertei hulhini hulgaich kompani veeee
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    16 цаг 50 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    17 цаг 16 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    17 цаг 17 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    17 цаг 44 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    17 цаг 45 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    17 цаг 51 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    19 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    20 цаг 3 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    20 цаг 16 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    20 цаг 21 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    20 цаг 32 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    21 цаг 0 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    21 цаг 27 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    21 цаг 30 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    21 цаг 36 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    21 цаг 57 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    22 цаг 11 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    22 цаг 19 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    22 цаг 31 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    22 цаг 43 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК