Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Малчид тогтвортой хөгжлийнхөө талаар зөвлөлдлөө

2018-5-18
0
ЖИРГЭХ

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн 2018 оны 5 дугаар сарын 17-нд Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, олон улсын байгууллага, үйлдвэрлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчид нийт 850 хүн оролцож байна.

Зөвлөгөөний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын депутатууд, төр, нийгэмдээ ажил хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн алдарт малчид, улс, аймаг, сумын аварга малчид оролцож байна. Эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн малчид мал маллах уламжлалт арга ухаан, мэдлэг, тэргүүн туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, хамтдаа шийдэл хайн зөвлөлдлөө.

Зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлсэн үгэндээ: “Мал аж ахуйн салбарын хөгжил, бүтээмжийн хөдөлгөгч хүч нь та бүхэн билээ. Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, хүний сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулсан ухаалаг мал аж ахуй эрхлэх, энэ чиглэлийн арвин баялаг мэдлэг, туршлагаа байнга солилцож байх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлснээр экспорт өсөх боломж бүрдэх ба улмаар малчдын орлого нэмэгдэн, мал аж ахуйн салбарын чадавхи бэхжинэ” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Сүхбаатар аймгийн Халзан сумын Улсын аварга малчин Р.Мөнхтөр нийт малчдаа төлөөлж, зөвлөгөөний индэр дээрээс үг хэлсэн юм.

2017 оны Малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэний үндсэн дээр УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан, 2018 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжих бэлтгэл ажлаа хангаад байна. “Мал аж ахуйн тогтвортой хөгжил 2018” малчдын улсын зөвлөгөөн нь мал аж ахуйн салбарын суурь хуулиудыг тайлбарлан таниулж, Бэлчээрийн хуулийн тухай хуулийн төслийг танилцуулж, хуулийн төсөлд малчдын саналыг авах юм. Мөн бэлчээр ашигласны төлбөр авах нь зүйтэй эсэх, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах талаар харилцан санал солилцсон. Мөн малчдын эрүүл мэнд, нийгэм, боловсролын асуудлыг хөндөж, тулгамдаж буй асуудлаа эрэмбэлэн, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.

       Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  салбарт манай улсын нийт ажиллах хүчний 53,9 хувь, аж ахуйн нэгжийн 54,1 хувь ажиллаж, 331 сумын 85 орчим хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн үйлдвэрлэл орон нутгийн тогтвортой хөгжлийн суурь болж байгааг харуулж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэл нь мянга мянган өрхийн амьжиргааны эх үүсвэр болж, орон нутгийн, улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхэнд 3.5 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна. Малын тоо 66,2 саяд хүрч, мал аж ахуйгаас 343,7 мянган тн мах, 891,5 сая литр сүү, 14,0 сая ширхэг арьс шир, 29,1 мянган тн ноос, 9,5 мянган тн ноолуур бэлтгэжээ.

Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-г өрнүүлж, мал эмнэлгийн болон мал үржлийн хавар, намрын технологит ажлуудыг орон даяар зохион байгуулах хөдөлгөөнийг санаачлан, шинээр “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийг 2018 онд тус тус баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Мөн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, “Монгол малчин”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих”, “Хоршоог хөгжүүлэх” зэрэг үндэсний хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Цаашид Монгол Улсын хувьд дотоодын болон бусад орны хэрэглэгчдийн байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага өсөж байгааг харгалзан, органик хүнс экспортлогч орон болох боломж бий. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхийн тулд зах зээлд гаргах түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарч, малчин өрх бүр үндэсний үйлдвэрлэгчийн баталгааны тэмдгээ ашигладаг байх, дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, цахим технологийн хурдацтай өөрчлөлт, дэвшлийг ашиглан малчдыг мэдээллээр байнга хангах зэрэг асуудалд анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    16 цаг 50 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    17 цаг 16 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    17 цаг 17 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    17 цаг 44 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    17 цаг 45 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    17 цаг 51 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    19 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    20 цаг 3 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    20 цаг 16 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    20 цаг 21 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    20 цаг 32 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    21 цаг 0 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    21 цаг 27 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    21 цаг 30 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    21 цаг 37 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    21 цаг 57 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    22 цаг 11 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    22 цаг 19 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    22 цаг 31 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    22 цаг 43 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК