Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв шинэ байртай боллоо

2018-5-22
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв өөрийн гэсэн шинэ байртай боллоо.

Шинэ байрны нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Азийн хөгжлийн банк болон Европын Холбооноос Монголын мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй төслийнхөн, Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөлийн гишүүд, мэргэжлийн холбоод болон МСҮТ, Политехник коллежийн удирдлагууд зэрэг хүндтэй олон зочин оролцсон юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх, сургалтын байгууллагын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулахад зөвлөмж өгөх, мэргэшсэн үнэлгээний ажилтан бэлтгэх, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн баримт бичгийн мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа хийх үндсэн чиглэлтэй тус төвийг 2016 онд Засгийн газрын тогтоолоор байгуулсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөрийн гэсэн байргүй явж ирснийг АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр шийдэж ийн тохилог сайхан байртай болж буй билээ.



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн байртай болоход бүх талаар тусалсан Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны төслийн хамт олон, хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд, донор байгууллагынханд талархал илэрхийлээд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгох замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах юм. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад ажилгүйдэл, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаа. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр залуусыг сургаж ур чадвар эзэмшүүлэх, ажлын байранд бэлтгэх үйл ажиллагаа чухал бөгөөд  Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг бэхжүүлэх чиглэсэн олон талын арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр ХНХЯ-ны бүтцэд өөрчлөлт оруулснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт байгаа бүтцийг яаманд нэгтгэж мэргэжлийн боловсрол сургалтын бодлого, хэрэгжилтийг хариуцсан газартай болох зохион байгуулалтын ажлыг хийж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагааг орон нутгийн Засаг даргын үйл ажиллагаатай уялдуулан, тэдний дэмжлэгийг авч хөгжих зайлшгүй шаардлага байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор сайдын тушаал гарч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг орон нутгийн удирдлагуудаас бүрдүүлдэг байхаар өөрчлөлт оруулж байна. Түүнчлэн Мэргэжлйин боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Амжвал энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа. Мөн Засгийн газарт “Мэргэжлийн боловсрол сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барьсан. Удахгүй хэлэлцэж тодорхой шийдвэр гарна гэж найдаж байгаа. Тогтоолын төсөлд сургалтын байгууллагуудын өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогыг сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багш, сурагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулах, ялангуяа хичээл, сургалтанд шаардлагатай хэрэглэгдэхүүн материалыг өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлдэг байх боломжийг нээж өгөх заалтуудыг тусгасан. Өнөөдөр өөрийн гэсэн байраа хүлээж авч байгаа Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийг Бүсийн арга зүйн төвүүдтэй нэгтгэн зохион байгуулалтад оруулах асуудал ч энэ тогтоолоор шийдэгдэнэ. Тухайлбал, мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, багш нарыг сургах хөгжүүлэхтэй холбоотой асуудлууд нэг дор төвлөрч явагдах нь зохимжтой гэж үзэж байгаа зэргээр энэ салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны олон чухал арга хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авч хэрэгжүүлж байна” хэмээсэн.

Тэрбээр мөн  түр сургалтын байгууллагуудыг аттестатчилах, ур чадвар эзэмшсэн залууст хөндлөнгийн үнэлгээ хийх зэрэг олон үйл ажиллагаа явуулах, хамгийн гол нь монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, салбарын нэр хүндийг өсгөх, оролцогч талуудын ойлголт эерэг хандлагыг нэмэгдүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөдөлмөр эрхлэлттэй хослуулан дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй энэхүү байгууллагын үйл ажиллагаа хэвийн явах, ажилтнуудын ажлын байрны орчин нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж буйг онцолсон.



Шинэ байрныхаа нээлтийг хийж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж олон улсын хөгжлийн жишиг хандлагад нийцүүлэн нээсэн тус төвийн хамт олон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хөдөлмөрийн эрэлт, ур чадвар, мэргэшлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог хөгжүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа зочдод танилцуулсан бол ажил олгогчдын төлөөлөл Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар Үнэлгээний төвийн үйл ажиллагааг ажил олгогчдын зүгээс дэмжиж ажиллах боломжтойг хэлж байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    15 цаг 46 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    16 цаг 13 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    16 цаг 13 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    16 цаг 41 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    16 цаг 42 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    16 цаг 48 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    18 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    19 цаг 0 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    19 цаг 13 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    19 цаг 18 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    19 цаг 29 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    19 цаг 57 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    20 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    20 цаг 27 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    20 цаг 33 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    20 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    21 цаг 8 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    21 цаг 16 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    21 цаг 28 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    21 цаг 40 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК