Эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс жагсаал зохион байгуулж буй. Тодруулбал, тэд эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардаж жагсаж байгаа юм. Жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гишүүд дэмжигчдийнхээ хамт суултад нэгджээ.
Тэд өнөөдрөөс эхлэн ажил хаялтад бэлтгэж байгаа юм байна. МҮЭ-ийн холбооны урилгаар ирсэн гадаадын төлөөлөгчид суултад оролцож буй хүмүүстэй уулзаж санал солилцсон байна. Улмаар суултад оролцож байгаа хүмүүсийн төлөөлөл Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хамтран Олон Улсын Валютын санд ОУВС-д шаардлагаа хүргүүллээ. Шаардлагын хариуг маргаашийн дотор авахаа мэдэгдэв.
Сэтгэгдэл (2)