Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Мухар зах” гэх газар “Hilux” маркийн автомашин онхолдож, зорчигч 50 настай, эмэгтэй амь насаа алдсан байна. Энэ хэрэг энэ сарын 21-нд гарсан аж. Манай улсад хамгаалах бүсний хэрэглээ хэвшээгүй, ач холбогдол өгдөггүй нь хүний амь эрсдэх гол шалтгааны нэг болж байгааг холбогдох албаны хүмүүс хэллээ. Иймд орон нутгийн замд хурдаа тохируулж, хамгаалалтын бүсээ зүүж хэвшихийг анхаарууллаа.
Мөн энэ өдөр 18:30 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, “Тэнгис” кино театрын урд замд “Pruis” маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 42 настай эмэгтэйг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байгаа аж.