Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: 100 айл орчмын газрыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж ажиллахаар төлөвлөх ёстой

2018-5-23
0
ЖИРГЭХ

НИТХ-аас Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу  олны нэрлэж заншснаар 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Энэ удаагийн хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Мөн НАЗХГ, НГА, НМХГ болон дүүргүүдийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулав.

 

НМХГ  болон Сүхбаатар дүүргийн МХГ-аас 100 айл орчимд явуулын баг ажиллуулж ил задгай худалдаа эрхлэгчид болон хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн нийтийн эзэмшилийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсоож, газар чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлсэн тухай мэдээлэл өгчээ.

НГА-ны дарга Э.Болорчулуун "100 айл орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийн газрыг зориулалтын дагуу ашиглуулах чиглэлээр бид мэдэгдэх хуудас өгч ажилласан. Мөн 100 айл орчимд газар эзэмшиж байгаа иргэдийн газрын гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, эзэмшлийн хугацаа нь дууссан газраа сунгуулах гэсэн өргөдлийн шийдвэрлэлтийг түр зогсоогоод байна" гэв.

 

НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга "Бид 100 айлыг нүүлгэн шилжүүлэх эхний шатны ажил болох ил задгай худалдаа эрхлэлт болон  барилгын материалын үйлдвэрлэл эрхэлтийг түр зогсоогоод байна. Мөн 100 айлд байршиж байсан Иргэний бүртгэлийн төвийн үйл ажиллагааг дүүргүүдэд шилжүүлсэн нь тэр орчимын замын хөдөлгөөны ачааллыг 20-40 хувь бууруулсан гэсэн тооцоо гарсан. Цаашид бид хугацаа алдахгүйгээр замын ажлыг эхлүүлэхийг зорьж ажиллаж байгаа, барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн хувьд бид нүүж болно, гэхдээ нүүж очих шинэ газарт биднийг ажиллах боломжоор хангаж өгөх саналыг гаргадаг"  гэсэн бол НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра "Бидний хувьд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу 100 айлын уулзвараас хойш 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1,6 км авто замын зураг төслийг  одоо байгаа 9 метрийн өргөнийг  14 метр болгон  өргөтгөж, хоёр талд нь 3 метр явган хүний болон дугуйн зам барихаар зураг төслийг нь гүйцэтгэж байна. Зургийн ажил энэ 7 хоногтоо бэлэн болно, гагцхүү замын ажил эхлэхэд трасст орсон газар доорх шугам сүлжээний асуудлыг шийдэх шаардлага тулгарч байна" гэлээ.

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Мэдээллийг цаг тухай бүрт нь авч ажиллаж байгаа. 100 айл орчмын газрыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж ажиллахаар төлөвлөх ёстой. 2018 оны 9  сарын 01-ээс хойш 100 айл орчимд нэг ч үйлдвэр ажиллах ёсгүй гэдэг зохион байгуулалтыг удирдлага болгож ажил хариуцаж байгаа нөхөд анхаарч ажилла. Ажил үүргээ уялдуулах,  мэдээллээ солилцож хурдтай ажиллах нь чухал байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар замын зургаа хурдан гарга, хугацаа алдаж байна. Та бүхэн өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан бусдаас гуйхгүй 1.6 км замын зураг гаргачих боломжтой биз дээ. Зардал хөрөнгө шаардлагатай бол тэрнийгээ судалгаа тооцоотойгоор гаргаад, тухай бүрт нь хэлээд. Налайхт баригдах барилгын материалыг зах, худалдааны төвийг заавал үйлдвэр технологийн парктай хамт, Налайхаас зайтай барина гэхгүйгээр Налайх-Чойрын замын уулзвараас холгүй  замын дэргэд газрыг нь шийдэж болохоор бол судалж шийдэх хэрэгтэй. Энэ асуудалд Налайхын Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, НГА-ны дарга Э.Болорчулуун, Налайхын үйлдвэр технологийн паркийн захирал С.Батжаргал нар хамтраад ажилла. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бодлого зорилгоо нэгтгэж байж ажлын амжилтын хойно гарна гэдгийг хаана хаана санаж, хариуцсан ажилдаа эзэн болж ажиллацгаая. Ажил хариуцсан дарга нар тус тусын ажлын бэлтгэлээ базаагаад дахин оруулж ир" гэж хэлснээр Ажлын хэсгийн хуралдаан 5 сарын 25-ны баасан гарагийн 10 цагт  дахин хуралдахаар болж өндөрлөлөө.

 

Эх сурвалж http://www.info.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    15 цаг 49 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    16 цаг 15 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    16 цаг 16 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    16 цаг 44 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    16 цаг 45 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    16 цаг 51 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    18 цаг 40 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    19 цаг 2 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    19 цаг 16 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    19 цаг 21 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    19 цаг 31 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    20 цаг 0 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    20 цаг 27 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    20 цаг 29 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    20 цаг 36 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    20 цаг 57 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    21 цаг 11 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    21 цаг 19 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    21 цаг 31 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    21 цаг 43 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК