Шеффилдийн их сургуулийн хэсэг эрдэмтэн архи согтууруулах ундаа ямар хэмжээгээр байвал хүний бие организмд яаж нөлөөлж байгааг тогтоохоор долоо хоногт 100-350 грамм согтууруулах ундаа хэрэглэдэг 600 мянган хүнд судалгаа хийж үзсэн байна.
Туршилтын өмнө сайн дурынхныг эмнэлэгт үзүүлэн зүрх судасны ямар ч эмгэггүй хүмүүсийг нь л туршилтад оруулжээ.
Ингээд тэдэнд дараа долоо хоногоос эхлэн долоо хоног тутамд 100 грамм согтууруулах ундаа өгч. Ингэхэд 40 настай хүн долоо хоногт 350 грамм цэвэр архи ууж байвал нас нь 1-2 жилээр хомсдох дүн гарсан байна. Учир нь согтууруулах ундааг их хэрэглэх тутам хүн зүрх судасны өвчин, шигдээсээр өвчлөх магадлал өндөр байдаг аж.
Бидний судалгааны үр дүнд согтууруулах ундаа багахан байсан ч гэсэн ямар ч ашиггүй гэдгийг харуулсан гэж судлаачид хэлсэн байна.
Үүний өмнө хийсэн зарим судалгаагаар хүн долоо хоногт 112 грамм цэвэр спирт хэрэглэж болох юм гэж байсан юм. Энэ нь 3-4 литр шар айраг, зургаан хундага дарс гэсэн үг юм хэмээн mir-press.com мэдээллээ.