Жил бүр зохион байгуулагддаг номын баяр Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн тухайд 'Хүссэнээрээ уншицгаая' уриан дор бүх ном 20-70 хувийн хямдралтайгаар худалдаалж байна. Номын баярын онцлог нь тухайн номын зохиолч, уран бүтээлчид өөрсдөө номоо борлуулдаг нь уншигчидтайгаа уулзах боломжийг олгодог.