Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Болдбаатар:Туул голын хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглодог

2018-5-28
0
ЖИРГЭХ

 

Туул голын хамгаалалтын бүс нутагm KHAN HILLS, RIVER TOWER, TIME SQUARE зэрэг томоохон хотхонууд баригдсан байдаг. Эдгээр хотхонуудын ундны болон ахуйн хэрэглээнийхээ усыг, Туул голыг тэжээдэг гол судлуудыг дайруулсан гүний худгаас татан авч хэрэглэдэг юм байна. Энэ нь Туул голын усыг татрахад хамгийн том нөлөө үзүүлж байгаа бөгөөд нийслэлийн 1, 5 сая иргэнийг уух усгүй болгох аюулыг авчраад байна. Туул голын хамгаалалтын бүсэд ийн орон сууц барих зөвшөөрөл олгосон явдал нь үе үеийн эрх мэдэлтэй албан тушаалтнуудын буруугаас үүдэлтэй гэдэг.

Энэ талаар Туул голын ай сав газрын захиргааны дарга Я.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Туул голын хамгаалалтын бүсэд барилга орон сууц ихээр баригдаж байна. Газрын зөвшөөрөл хаанаас олгож байна. Одоогоор хичнээн газарт зөвшөөрөл өгсөн байгаа вэ?

-Туул голын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тэр дундаа Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүрний гол хүртэлх хэсэг Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс. Энэ хэсгийн 14-15 километр газарт Богд хаан хамгаалалтын захиргааны бүс бас давхар явдаг. Мөн голын хойд талын эрэг 50 метр, 200 метрт энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд давхар тооцогддог. Голын хойд тал нийслэлийн нутаг дэвсгэрт орж явдаг. Харин голын урд хэсэг нь Богд хаан хамгаалалтын бүсэд давхардаж харьяалагдаг. Энэ хэсэг 2013, 2014 оноос эхлээд БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай газрын даргын зөвшөөрлөөр нийтдээ 52 газар аялал жуучлалын чиглэл газар олгосон. Зарим хэсэг нь зориулалт нь өөрчлөгдөөд орон сууц, амралтын газар зэрэг байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа газрууд байна. Үйл ажиллагаа явуулаагүй хоосон газрууд ч байгаа.

-Аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газрын зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаагаа өөрчилж барилга байгууламж болон амралтын газар барьсан байгууллагуудад ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-БОАЖЯ-ын сайдын тушаалаар 52 аж ахуйн нэгжийн газраас 48 аж ахуйн нэгжийн газрыг цуцалсан, газар чөлөөлөх шалгалтууд хийж явж байгаа. Хамгаалалтын бүсэд газар цуцлагдсан ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байна. Шаардлага тавиад шаардлага биелүүлдэггүй. Очоод хяналт шалгалтын ажиллагаа явуулахаар оруулдаггүй. Мэргэжлийн болон төрийн байгууллагатай эргэж харьцдаггүй хүнд суртал гаргасан компаниуд тодорхой хэмжээгээр байгаа. Энэ асуудал дээр яамнаас ажлыг хэсэг байгууллагдаад ажиллаж байна. Манай захиргаа болон Богд хаан хамгаалалтын захиргаа, БОАЖЯ-ны тусгай хамгаалалтын газрууд ажиллаж байна

Газрын зөвшөөрлийг цуцлах зэрэг эрх манай захиргаанд байдаггүй

-Танайхаас ямар нэгэн арга хэмжээ авч болдоггүй юм уу?

-Манай захиргааны хувьд тогтоосон хамгаалалтын бүсэд хяналт тавих шаардлагатай төсөл хөтөлбөр дээр санал дүгнэлт гаргаж өгөх бүрэн эрхийн хүрээнд ажилладаг. Түүнээс биш газрын эрх олгох, газрын зөвшөөрлийг цуцлах зэрэг эрх манай захиргаанд байдаггүй. Устай холбоотой санал гомдлууд хувь хүн болон албан газраас ирдэг. Энэхүү гомдлын дагуу газар дээр нь очиж шалгалт хийхгээд явахаар газрын асуудал болоод хувирдаг. Иймээс бид нарт газрын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь байдаггүй учраас нийслэл, яам болон холбогдох газарт нь ханддаг. Туул голтой холбоотой төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг байнга хийдэг. Сар болгон туул голын дагуу болон түүний цутгал голын дагуу өдрийн болон шөнийн эргүүлийг хийж байна. Энэхүү шалгалтаар тодорхой хэмжээний зөрчлүүд гарч байна. Жишээлбэл энэ онд Улаанбаатар хотод байгаа хуучирч муудсан акталсан барилгыг их хэмжээгээр буулгаж байна. Үүнийхээ хог хаягдлыг хаяж байна. Уг хог хаягдлыг зориулалтын хогийн цэг дээр хаях ёстой. Гэтэл шөнийн цагаар Сонсголын гүүр өнгөрөөд туулын бургас руу асгах зөрчил их гарч байна.

-Томоохон орон сууцнууд хамгаалалтад бүсэд орчихсон байгаа шүү дээ. Үүнийг яах вэ?

-Анх бол Улаанбаатарын нутаг дэвсгэр дээр байгаа хамгаалалтын бүсэд болон усан хангамжийн хамгаалалтын бүс нь өмнөх тогтоол болох 194 дүгээр, 289 дугаар тогтоолоор хамгаалагддаг байсан. Харин шинэчлэгдээд НИТХ-ын 50 дугаар тогтоолоор ахиад хилийн бүс шинэчлэгдсэн. Хилийн бүс шинэчлэгдэхээр томоохон хотхонууд өмнө нь хүчин төгөлдөр байсан тогтоолоор хамгаалалтын бүсээс дотогшоо ороод явчихсан. Иймээс шинэчлэгдсэн тогтоолуудаар хамгаалалтын бүс дотогшоо гол тал уруугаа хумигдсан байгаа.

 

Зарим газрууд өөрийн гэсэн хувийн худагтай байдаг

-Эдгээр орон сууцууд хаанаас усаа авч байна вэ?

-Хойд талын хэсэг төлөвлөрсөн шугамаас авч байгаа. Зарим газрууд өөрийн гэсэн хувийн худагтай байдаг.

-Гүнийг худаг ухаж гаргаснаар Туул голын урсгалд нөлөөлөх үү?

– Мэдээж нөлөөлнө. Ямар нэгэн зүйл хэм хэмжээтэй байдаг. Тодорхой хэмжээнд барьж байхгүй бол айл болгон хашаандаа худаг гаргаад албан байгууллага болон худаг гаргаад байхын бол газрын доорх усны нөөцөд болон туул голын урсгалд сөргөөр нөлөөлнө. Гүний худагны зөвшөөрлийг нийслэлийн байгаль орчны газраас олгодог. Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байгаа.

-Хориглосон байхад яагаад зөвшөөрөл олгоод байдагийн вэ?

-Хамгаалалтын бүсэд хоёр сайдын тушаалаар баталсан, бүсийн дэглэм гэж байдаг. Бүсийн дэглэмээр ямар үйл ажиллагааг зөвшөөрөх үү ямар үйл ажиллагааг зөвшөөрөхгүй вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Хамгаалалтын бүс болон усан хангамжийн бүс дотор усан хангамжтай холбоотой барилга байгууламж, худгийг судалгааны зориулалттай худаг цооног гаргахыг зөвшөөрдөг. Бусдыг хориглосон заалтууд явагдаж байгаа.

Аялал жуучлалын чиглэлээр өгдөг

– Одоо газар олголт явагдаж байгаа юу?

Нийслэлийн засаг даргын 609 дугаар захирамж гарсан. Одоо нийслэл хотод шинээр газар олгохгүй. Мөн газрын сунгалтын хугацаа дууссан тохиолдол дахин сунгалт хийхгүй гэсэн захирамж гарсан байгаа. энэ нийслэл хотын хэмжээнд мөрдөгдөөд явж байгаа.

-Ер нь Туулын голын ой сав газарт ямар зөвшөөрөл олгодог вэ?

-Нийслэл хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд худгийн зөвшөөрлийг нийслэл Байгаль орчны газар олгож байгаа. Хамгаалалтын бүсэд олгохгүй байгаа. Аялал жуучлалын чиглэлээр өгдөг. Харин үйл ажиллагаа явуулаагүй 3-5 жил болсон газрын зөвшөөрлийг яамнаас цуцалж байгаа. Хот төлөвлөлттэй холбоотой дөрвөн том гүүр туул гол дээр баригдаж байна. Энэхүү гүүрний ажлууд дээр манайхаас үйл ажиллагаа явуулах судалгааны зориулалттай цооног гаргах зөвшөөрлийг олгож байгаа. Бусад асуудал дээр бол зөвшөөрөл өгдөггүй.

-Туул голын хойд хэсэгт баригдсан томоохон хотхонууд хууль зөрчиж баригдсан уу?

-Одоо Маршалын гүүрнээс наашаа “Стандарт” групп, “Номин” гэх мэт бүх барилгуудын хойд талаар Туулын голын үерийн шороон далан явж байсан. Энэхүү үерийн далангаар хамгаалалтын бүс нь тогтоогдож байсан. Харин томоохон хорооллууд үерийн далангийн урдаа орчихсон. Энэ нь хамгаалалтыг бүсийг зөрчөөд орчихсон байгаа.

Эх сурвалж: www.assa.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
"Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.179.90)
    Я. Болдоо
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    10 цаг 27 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    10 цаг 34 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    11 цаг 28 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    11 цаг 33 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    12 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    13 цаг 9 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    13 цаг 17 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    13 цаг 25 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    14 цаг 4 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    14 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 18 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    15 цаг 19 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    16 цаг 26 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    17 цаг 48 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    18 цаг 21 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    18 цаг 22 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    18 цаг 24 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    18 цаг 36 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    19 цаг 7 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    19 цаг 9 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК