Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын анхны Инновацийн төв нийслэлд нээлтээ хийлээ

2018-6-06
0
ЖИРГЭХ

Нийслэлчүүд гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих болон үйл ажиллагаагаа нэгэнт эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд туслалцаа үзүүлэх зорилт бүхий Инновацийн төвтэй боллоо. Тус төв нь Монгол Улсын анхны Инновацийн төв бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар байгуулж, өнөөдөр  нээлтийг нь хийсэн юм. 


Төвийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн газар, агентлагуудын удирдлага, бизнесийн салбарынхан, залуучуудын төлөөлөл оролцов. Нийслэл хотыг урьд өмнө нь нийт 32 Засаг дарга удирдаж байсан бөгөөд С.Батболд дарга тэднээс анхлан инновацийг дэмжиж, нийслэлийн хүүхэд, залуус, бизнесийн салбарынхныг Инновацийн төвтэй болгож байгаа юм.


Тэрээр 2016 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болж, Нийслэлийн захиргааны бүтэц бүрэлдэхүүнийг батлуулахдаа Үйлдвэрлэл, инновацийн газар, Залуучуудын газар гэсэн хоёр газрыг анх удаа тусад нь байгуулсан. Өмнө нь түрээсийн аж ахуйн нэгжүүд байрладаг байсан Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байранд Инновацийн төвөө байгуулж, залууст ийнхүү эргүүлэн өгч байгаа юм. Мөн Бизнес, инкубатор төвүүдийг дүүргүүдэд ажиллуулж, дэлхийн хэмжээний шинэ мэдлэг, мэдээлэлтэй залуучуудыг танилцуулж байна. 


Энэхүү төв нь Улаанбаатар хотод шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэн бойжуулах, залуусыг ажлын таатай орчноор дэмжих, инновацийн оролцогч талуудын хамтын ажиллагааг бүрдүүлж, инновацийн тогтолцоог бий болгох зорилготой юм.


Уг төвийн нэгдүгээр давхарт гарааны бизнесүүдийг бойжуулах, үйл ажиллагааг нь хурдасгах зориулалттай оффисууд, амралтын хэсэг, хурал, сургалтын өрөөнүүдтэй. Харин хоёрдугаар давхартаа оффис шаардлагатай хувь хүн, оюутнууд болон бизнес эрхлэгчдэд зориулсан танхимтай юм.


Мэдлэгт тулгуурласан инновацийн технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ нь тогтвортой хөгжлийн хүчин зүйл болж байгаа өнөө үед ийм төвтэй болж буй нь шинэ залуу энтрепренерүүд, гарааны start up бизнес эрхлэгчдийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг нээлтэд оролцогчид тэмдэглэж байлаа. 


Монголчууд төрөлхийн энтрепренер хүмүүс, тэд хаана өвөлжих, хаваржихаа хэнээр ч заалгалгүй өөрсдөө эрсдлээ үүрээд, аливаа бүхнийг зориглон хийгээд сурчихсан байдаг гэдгийг гаднынхан ажиглаж мэдсэн.  Тиймээс монголчуудтай шинэ түвшинд харилцахад бэлэн болж байгаа гэдгийг залуучууд хэлж байсан юм. 
Membership картыг тус төвөөс худалдан авснаар 24 цагийн үйл ажиллагаатай төвийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтойг ажилтнууд нь хэлж байв.


Төвийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Өнөөдөр манай эдийн засаг солонгороогүй, ганц хоёрхон салбараас хамааралтай байна. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн эрчим дунд  түүхий эдийн үнэ өсөхөөр Монголын эдийн засаг бага зэрэг өсдөг .Унахаар дагаад унадаг нөхцөлд байна.  


Тэгэхээр монгол хүний оюун ухаанд суурилсан ,монгол хүний оюун ухааныг дайчилсан бизнесийг дэмжиж, инновацийг хөгжүүлэх нь миний хүсэл мөрөөдөл байсан. Ингээд Нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа ийм төв байгуулахаар шийдсэн. Намайг оюутан байхад энд Залуучуудын Соёлын төв байсан. Харин сүүлийн 20-иод жил энэ төв контор болж хувирсан. 
Нэлээд хүчин чармайлт гаргаж байж бид энэ төвийг залуучууддаа  буцаан өгч байна. Гэхдээ залуус энд дуулж зугаацах гэж биш, оюун ухаанаа хөгжүүлдэг бизнесээ бий болгож ажилладаг төв болгож байгаадаа баяртай байна.  
Би залуучуудынхаа оюун ухаанд итгэдэг. Өнөөдөр энд гарааныхаа бизнесийг эхлүүлж байгаа залуучууд  гүүглтэй адилхан, Фейсбүүктэйтэй адилхан тийм том компаниудыг байгуулаад, дэлхийд монгол хүний оюун ухааныг худалдаж амьдрах сайхан шинэ үе ирнэ гэдэгт итгэлтэй байна. 


Манай Инновацийн төв бол орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн ажлын байр ямар байх ёстой вэ,  эко орчныг яаж бүрдүүлэх вэ, ажиллах амрах орчныг яаж бүрдүүлсэн байх ёстой вэ, тэр бүхнийг бүрдүүлсэн. Цаашдаа энд дандаа оюунлаг залуучууд цуглаж, шинэ санаа шинэ, бүтээл гарсан төв болно гэж итгэж байна. Энэ төв бол Монгол Улсад анхных. Үүнийг дагаж Дархан, Эрдэнэт хот, аймгийн төвүүдэд өөр өөрийн Инновацийн төвүүд нээгдээсэй гэж хүсч байна” гэлээ. 


Үүний дараа тэрээр Амжилтын хонхыг цохиж төвийг нээсэн юм. 
Нээлтэд оролцсон зарим хүний байр суурийг энэ үеэр сонслоо.


УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Аль ч улс орын хөгжлийг шинжлэх ухаан, технологийн мэдлэг, аж үйлдвэрийнх мэдлэг гэсэн хоёр түвшинд үнэлдэг болсон. Инновац бол хамтын ажиллагаа, ухаалаг хэрэглээ, залуусын хүлээлт юм. Ийм сайхан төвийг нээж байгаа Нийслэл хотын удирдлага, Нийслэлийн ИТХ-ынханд баярлаж байна. Төр, захиргааны байгуулагуудын үйл ажиллагаа цахим, инновацид тулгуурласан байдлаар хөгжих ёстой. Шинэ зууны монголчуудын оюун санааны тусгаар тогтнолын эхлэл энэ болж байна.

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан:


-Түүхэн том үйл явдлын эхлэл өнөөдөр тохиож байна. Өнгөрсөн ХХ зуун эдийн засгийн цар хүрээгээр өрсөлддөг зуун байсан. Одоо бол инноваци, шинэ технологийн эрин эхэлж байна. Монголын эдийн засгийг солонгоруулах үйл ажиллагаа эндээс эхэлнэ. Монголын скайп эндээс гарч ирнэ. Олон залуусын нүдийг нээсэн сайхан үйл явдал болж байна. Залуучууд БНСУ-д биеэрээ очиж ажиллахаас гадна олон залуучууд эндээс, эх орноосоо онлайнаар БНСУ-тай харилцаж ажилладаг болсон байна.
Нэг феодалыг нөгөө феодалаар солиод улс орон хөгжихгүй. Харин оюун санаа, шинэ технологийг хөгжүүлж байж улсаа хөгжүүлнэ гэдгийг залуучууд мэддэг болж байна. 


-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ:
-Энэ төв нь инновацийн тогтолцоог бүрдүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар инновацийн эко системийг бүрдүүлэх чиг үүрэгтэй. 
Манай төв дөрвөн үндсэн бүтэцтэй. Хамтын оффис, инкубатор хэсэг, лабораториуд, арга хэмжээний хэсгээс бүрдэнэ. Өнөөдрөөс эхлээд бид гарааны компаниудын нээлттэй сонгон шалгаруулалт явуулна. Долдугаар сарны 1 хүртэл хамтран ажиллах саналаа илэрхийлсэн материал хүлээж авна. Тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсны дараа гарааны компаниудынхаа үйл ажиллагааг жигдрүүлнэ. Аль болох олон салбар хамруулахыг хичээнэ. Монголын залуучууд дэлхийд мэдээллийн технологи буюу IT чиглэлээр товойж гарах боломжтой  гэлээ. 


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    14 цаг 46 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    15 цаг 13 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    15 цаг 13 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    15 цаг 41 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    15 цаг 42 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    15 цаг 48 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    17 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    18 цаг 0 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    18 цаг 13 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    18 цаг 18 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    18 цаг 29 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    18 цаг 57 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    19 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    19 цаг 27 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    19 цаг 33 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    19 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    20 цаг 8 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    20 цаг 16 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    20 цаг 28 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    20 цаг 40 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК