Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ дайчид цэргийн тангараг өргөлөө

2018-6-10
0
ЖИРГЭХ

Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын аранзал улаан туг салхины аясаар намирах агаад сүр хүч, тэмцэл ялалтын билгэдэл энэ тугийн дор цэцэн буугаа мөрлөсөн цэрэг эрс жигдрэн жагсчээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албанд татагдсан ирсэн ирсэн шинэ дайчид. Тэд цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангарагаа өргөхөөр эгнэн жагссан нь энэ юм.

 

 

Өчигдөрхөн л ижий, аавын эрх танхил хүү байсан тэд өнөөдөр эх орноо улам ихээр хайрлах сэтгэл тээж зогсоо нь лавтай. Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн тангарах өргөх ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох тэргүүтэй албаныхан, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

 

 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цэргийн тангараг өргөсөн дайчдад золбоо хийморьтой байж, албандаа зүтгэлтэй, аливаад шударга хандлагатай, сурлага сахилгын өндөр амжилт гаргахыг захисан бол дайчдын ар гэрийнхэн хүүгээ, дүүгээ өнгө жавхаатай, сайхан харагдаж байна гэцгээв.

 

 

Цэргийн тангараг өргөсөн хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлж байлдагч Х.Очирбат “Ээж аавын хүүгээс эх орны хүү боллоо. Цэргийн албаа нэр төртэй хаагаад очно оо, бид. Цэргийн бахдам түүх, бахархам амжилтыг сонсч биш дунд орж бүтээлцэж байгаадаа бид баяртай байгаа” гэлээ.

 

 

Хүүгийнхээ тангараг өргөх ёслолын сонирхохоор Увс аймгийн Түргэн сумаас ирсэн Н.Цэвээн “Миний хүүг Ц.Ариунболд гэдэг. Ах нь хүүгээ хараад таньсангүй. Ямар сайхан томоожиж, өнгө жавхаатай болоо вэ. Цэргийн алба хүнийг сэтгэлзүй, бие бялдарыг нь хөгжүүлж төлөвшүүлдэг ийм л сайхан газар юм даа” гэж бахархсан бол Өвөрхангай аймгаас татагдан ирсэн байлдагч Н.Батжаргалын ээж Н.Түвшинжаргал “Би дөрвөн хүүгийнхээ гурвыг нь цэргийн албанд явуулсан ээж хүн л дээ. Цэргийн алба хаагаад ирсэн хүн амьдралд хандах хандлага нь өөрчлөгдөж, хөдөлмөрч, эх оронч үзэлтэй, хүний үг даах чадвартай, тэсвэр хатуужилтай, хариуцлага үүрч чаддаг. Тийм болохоор хөвгүүдээ цэрэгт явуулах дуртай. Энэ завшааныг ашиглаад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад баярлалаа” хэмээн сайд Н.Энхболдод талархал илэрхийлж байв.

 

Сайд Н.Энхболд цэргийн тангараг өргөх ёслолд оролцохоос гадна Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангиудад үргэлжлүүлэн ажилласан юм. Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч, хурандаа С.Пүрэвдорж салбарын сайддаа ангийнхаа түүх, хийж гүйцэтгэж буй ажлуудаас эхлээд Соёлын төв, эмнэлгийн байр, хугацаат цэргийн байр болоод зарим тоног төхөөрөмжөө танилцуулсан. Харин Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа С.Болдбаатар хамт олныхоо энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо, шат дараатай явагдаж буй сургалт бэлтгэлүүд, алба хаагчдынх нь цэргийн мэргэжил төдийгүй спортоор тив дэлхийд гаргаж буй амжилтаас тулгамдаж буй асуудал хүртлээ дэлгэрэнгүй танилцуулсан юм.

 

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос зарим асуултад хариулт авлаа.

 

 

-Та цэргийн тангараг өргөх ёслолд оролцлоо. Шинэхэн дайдын ар гэрийнхэн танд талархал илэрхийлж байсан?

- Өнөөдөр манай залуус Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эр цэргийн тангараг өргөхийг нь харахад сайхан байна. Цэргийн тангараг өргөж байхдаа би эх орныхоо эзэн юм, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа сахин хамгаалах үүрэг надад бий гэдгээ ойлгож зогсохыг нь хараад сэтгэл хөдөлж л байлаа. Хүн бүр ийм бодолтой байж, улс орноо хөгжүүлэх ёстой. Олон эцэг эхтэй уулзлаа. Бүгдээрээ баяртай байна.

“Хүү маань миний хүү биш эх орны хүү боллоо. Сэтгэл зүй, бие бялдар бэлтгэгдсэн сайн хүн болоход нь Зэвсэгт хүчин туслаарай. Манай гэр бүлээс ийм цог жавхаатай цэрэг төрж байгаад бид баяртай байгаа, өөрсдөөрөө ч бахархлаа” гэдгээ илэрхийлж байна. Сүүлийн үед залуусын дунд цэргийн албыг биеэр хаах сонирхол нэмэгдэж байгаа нь хамгийн сайхан. Үүнийг бид бүхэл талаар нь дэмжих ёстой. Ялангуяа, УИХ-аас төсөв хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэх шаардлага бий. Би энэ тухай дахин дахин яриад л байгаа нь батлан хамгаалах чадавхийг улам нэмэгдүүлэхийн төлөө юм.

 

-Та зарим ангид ажиллалаа. Шийдвэрлэх ямар асуудлууд байна гэж харав?

-Бидэнд алба хаагчдаа хөгжүүлж, сургалт бэлтгэлээ улам боловсронгуй болгож, техник хэрэгслээ шинэчлэх шаардлага байна. Өнөөдөр дэлхийн нийтэд цэргийн зэвсэглэл хурдацтай өөрчлөгдөж байгааг бид бүхэн мэднэ. Манайд ч энэ зэвсэглэлүүд түрүүчээсээ нэвтэрсэн байна. Гэхдээ шинэчлэх нь түүнээс ч илүү олон. Ялангуяа, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажиллахад юу анзаарагдсан гэхээр төрийн цэргийн байгууллагуудын холбоо мэдээллийн хэрэгслүүдийг нэгдсэн системд оруулах шаардлага байна. Удахгүй УИХ-аар Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдаж, Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах учиртай. Эдгээр хуультай уялдуулан шийдэх олон асуудал байна гэж харлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    14 цаг 46 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    15 цаг 12 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    15 цаг 13 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    15 цаг 41 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    15 цаг 42 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    15 цаг 48 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    17 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    17 цаг 59 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    18 цаг 13 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    18 цаг 18 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    18 цаг 28 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    18 цаг 57 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    19 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    19 цаг 26 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    19 цаг 33 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    19 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    20 цаг 8 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    20 цаг 16 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    20 цаг 28 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    20 цаг 40 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК