Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БИДЭНД ОЙР НУТАГ, БИДНЭЭС ХОЛ ХӨГЖИЛ

2018-6-12
0
ЖИРГЭХ

Түмэдийн их талыг эвхэн эвхэн хурдалсан автобус ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотноо ирэв. Даланхар уулын өвөрт, Хатан голын ар хормойд сүндэрлэх Хөх хот гурван сая гаруй хүн амтай, үүний 267 мянга нь монголчууд байх агаад хөгжил дэвшлээр түүчээлж байгаа ногоон байгууламж ихтэй хот ажээ. Энэ хот тал нутгийн торгоны замын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байсан зангилаа хот бөгөөд өдгөө бол ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хамтран зохион байгуулж байгаа “Өөрчлөлт шинэчлэлт-40 жил” Хятад дахь аяллын эхлэх цэг. Энэ аялалд хоёр улсын 40-өөд сэтгүүлч хамрагдаж байгаа билээ. Нэгэнт л сэтгүүлчдийн байгууллагууд хамтарч байгаагийнх Хятад дахь аяллын хамгийн эхэнд Өвөр Монголын радио телевиз хорооны ажилтай танилцав. Хаа газрын хэвлэлийн байгууллага хөл хөсөр амрахгүй ажиллаж байдаг хойно. Энд ч мөн л ийм байв. Гэхдээ эмх цэгц энэ тэргүүнд тавигддаг гэдэг нь тус байгууллагад саатсан хэдхэн хоромд анзаарагдаж байлаа.

Эндээс өртөөлсөн сэтгүүлчдийн баг Хөх хотод саатах хугацаандаа хотын ногоон байгууламж, нийтийн бие засах газрыг хэрхэн шийдэж байгаа шийдэл, бидний олон жилийн мөрөөдөл метроны төсөлтэй газар дээр нь танилцсан юм. Ердөө 30 жилийн өмнө өдгөө ногоорон сүндэрлэж буй Хөх хот улаан шороо эргэсэн энгийн л нэгэн суурин байжээ. Дээр хэлсэнчлэн эртний торгоны замын гол зангилаа байсан улаан сууриныг ногоон хот болгоход зөв төлөвлөлт, зөв бодлого явуулсан сүүлийн 30 жил хангалттай байж. Торгоны замын гол зангилаа болох түүхэн ул мөрийг үндэслэж “Тал нутгийн торгоны зам соёлын хүрээлэн” нэртэй соёл түүхийн улбаа бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Гаднын жуулчдын Хөх хоттой танилцах гол төв нь болсон энэхүү цэцэрлэгт хүрээлэн уртаашаа дөрвөн километр, өргөн нь 340 метр бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн барилгад гэхэд 400 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Чин, Мин гүрний үеэс орчин цагийн Хөх хот хүртэлх хөгжлийн түүхийг баримал, сийлбэр, хананы зураг зэргээр зохиомжилсон нь жуулчдын сонирхлыг эрхгүй татах ажээ. Хөх хотыг 1581 онд Түмэдийн Алтан хан байгуулсан гэж үздэг, бас 500 мянган жилийн өмнөх Да Яаогийн соёлын голомт гэж үздэг юм. Энэ бүх түүхийг

Хөх хотын удирдлагууд хот тохижуулалтдаа цэцэрлэгжилтийг нэн тэргүүнд тавьж байгаагийн нэг илрэл нь хотын дундах цэцэрлэгт хүрээлэнгүүд. 2016-2017 оны хооронд гэхэд хотын зам дагуу 140 га бүхий есөн цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулсан байна. Энэ цэцэрлэгжүүлэлтэд 160 сая юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс 95 сая юанийг зарцуулсан байгаа аж.

Манай улсад сүүлийн хэдэн сар трэнд болоод байгаа жорлонгоо өөрчлөх талаар Хөх хотынхон арвин туршлагатай ажээ. Хөх хот 2017 оноос “бие засах газрын хувьсгал” эхлүүлж, хотын зам дагуу 500 метр бүрт нэг олон нийтийн бие засах газрыг байгуулахаар зорьжээ. Ингээд тухайн оныхоо сүүлчээр 2979 нийтийн бие засах газрыг шинээр барьж байгуулж чаджээ. Гэхдээ эдгээр нь зөвхөн бие засах газраар хязгаарлагдахгүй бөгөөд хөхүүл эх амраад суух газартай, сонин гарчиглах сандалтай, бэлэн мөнгөний маштинтай, бүр ойр зуурын хүнсний зүйл авчих жижигхэн дэлгүүрүүдтэй, нэг ёсондоо олон үйлдэлт нийтийн бие засах газар юм байна. 255 метр квадрат талбай гээд л бод. БНХАУ-ын дарга Си Жиньпиний санаачилгаар эхлүүлсэн “Жорлонгийн хувьсгал” аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэхэд асар их нөлөө үзүүлж байгаа гэсэн нь хоёр сая жуулчин хүлээн авах хэтийн зорилготой манай улсын яаран хэрэгжүүлэх бас нэгэн бэлэн туршлага шиг санагдсан.

Бидний мөн л олон жилийн мөрөөдөл газар доорхи байгууламж метрог Хөх хотынхон хэрэгжүүлээд эхэлж. Эндээ бид хичнээн удаа тууз хайчлахад гэрчилсэн билээ. Харин Хөх хотод метроны бүтээн байгуулалтыг нүдээр харав. Хөх хотын метрог таван шугамтай байхар төлөвлөн барилгын ажлыг эхлүүлжээ. Эхний хоёр чиглэлийн барилгын ажил нь ид өрнөж байгаа аж. Нэгдүгээр шугамын метрог хоёр жилийн өмнө эхлүүлсэн бөгөөд ирэх жилийн сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй гэнэ. Бүтээн байгуулалтын ажлын явц саадгүй байгаа учир төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулчих байх хэмээн танилцуулгын үеэр дурдаж байсан. Хоёрдугаар шугамын метроны хувьд 2016 оны наймдугаар сараас эхэлсэн, 2020 оны зургадугаар сарын 30-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Бүр нээлт хийх өдрөө хүртэл яг таг тооцчихсон бүтээн байгуулалтаа өрнүүлж байгааг харахад атаархахгүй байхын аргагүй. Энэ хоёр шугамын бүтээн байгуулалтад нийт 37 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулжээ. Дашрамд зориуд дурдахад Хөх хотод метро байгуулах анхны төлөвлөлтийг 2014 онд хийж байсан агаад 2015 оны дөрөвдүгээр сард Төрийн зөвлөлийн хөгжүүлэлт шинэчлэлийн хорооноос зөвшөөрөл нь олгогдсог байна. Ингээд яг нэг жилийн дараа хоёр шугамын барилгын ажил эхэлсэн гээд бодохоор Улаанбаатарын метро үлгэр болохгүй байх боломж уг нь бидэнд ч бас байсан гэдгийг уйтайгаар санав. Бидэнд ойр нутаг, биднээс хичнээн хол хөгжлөөр түрүүлчихсэн юм бэ дээ.

СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШИЛДЭГ НАЙМЫН НЭГ

Хятад дахь аяллын бас нэгэн сонирхолтой сурвалжлага дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний найман хүчирхэг компанийн нэг Хөх хотын “И Ли групп” дээр болов. 1957 онд хоршоо хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “И Ли групп” өдгөө БНХАУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуйн тэргүүлэгч компани болжээ.  Зөвхөн улсдаа төдийгүй Ази тивээс дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний найман хүчирхэг компанийн нэгд жагссан цорын ганц аж ахуйн нэгж болжээ. Тус группийн 2017 оны нийт орлого 68 тэрбум 58 сая юаньд хүрч, БНХАУ-ын дотоодын аж үйлдвэрийн нэгжүүдийг тэргүүлэв. 2018 оны эхний улирлын үйл ажиллагааны орлого 19 тэрбум 753 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 25.1 хувиар нэмэгджээ. Өсөн дэвшиж буй энэ үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн байна. Шингэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь ашиглалтад ороод 10 жил болж буй тус үйлдвэрт өдгөө 18 машин зэрэг ажилладаг. “И Ли групп” 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг хийгээд Хятадын 600 гаруй хотод таван сая гаруй борлуулалтын цэгтэй. Бүтээгдэхүүнээ сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг гэсэн төрлөөр голлодог ажээ. Тус групп дан ганц өөрийн улс төдийгүй бусад олон улстай сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилладаг. Тухайлбал, “И Ли групп” нь  Нидерланд, Шинэ зеланд, Итали, Их Британи, АНУ зэрэг улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ОНЛАЙН ХУДАЛДАА-БҮГДИЙГ НЭГ ДОРООС

Хоёр улсын сэтгүүлчдийн аяллын дараагийн зогсоол ӨМӨЗО-ны Баяннуур хот байлаа. Баяннуур бол БНХАУ-ын наранцэцэгийн хамгийн том тариалангийн талбай байдаг онцлогтой. Бас хөдөө аж ахуйн салбар энэ нутагт түлхүү хөгжиж буйг дурдах хэрэгтэй байх. Хамгийн гол нь энэ хот эрүүл, аюулгүй эко органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй гэдгээрээ алдартай. Сэтгүүлчдийн аялал ч Баяннуурт хөдөө аж ахуйн салбартай танилцахад чиглэж байлаа. Тухайлбал, Баяннуур хотын Үюань шяний Бортохойн гурилын үйлдвэр, “Бү Чуань” бордооны компани, махны чиглэлийн хонины фермтэй танилцсан юм.

Бортохойн гурилын компани, Хөдөө орон нутгийн аж ахуйг хөгжүүлэх хүрээлэн зэргийг Засгийн газраас нь дэмжин хөрөнгө оруулан байгуулжээ. Бортохойн гурилын компани шилдэг чанартай буудайн үрийг сонгох, тариалах, хадгалах, боловсруулах БНХАУ-ын тариалангийн томхон аж ахуйн нэгж. Энэ сортыг сайжруулахаар Хятадын алдарт агрономич Жао Жэн Дүн ажилладаг бөгөөд мэргэжлийн их дээд сургуулиуд ч үүнд хамтардаг юм байна. Дэвшилтэт техник технологи ашиглан тарьж ургуулсан тариалангийн эко бүтээгдэхүүнээ хуваан ангилан, боож, онлайн дэлгүүрээр зах зээлд гаргаж, хэрэглэгчдэд хүргэх нэгэн хэлхээ загварыг бүгдийг энд хийдгээрээ онцлог юм байна. Тухайлбал, буудайн шугамын удирдлагыг цахим системд шилжүүлснээр гар утсаараа буудайн бүх л үйл явцыг хянах боломжийг бүрдүүлжээ. Энд мэргэжилтэн бэлтгэх бөгөөд төгссөн хүмүүс нь эндээ ажиллан туршлага хуримтлуулан бас орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэдгээрээ давуу талтай байдаг юм байна. Орон нутгийнхаа онцлогыг шингээсэн эко хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийт улс даяар онлайнаар худалддаг болсон нь Баяннуур аймгийн хөгжилд нөлөө үзүүлж эхэлжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг ч энэ бүс нутаг нэгэнт хэрэгжүүлээд эхэлсэн байна. БНХАУ-ын хамгийн сайн чанарын гурилын төв болох хэтийн зорилготой гэдгийг энэ бүс нутагт ажиллахад удирдлагууд нь онцолж байлаа.

                                                                                                                     А.Болдбаатар

                                                                             

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
"Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хотын залуу (43.228.131.110)
    Шал худлаа. Битгий худлаа суртал нэвтрүүлэг хийгээд бай. Мөнгө яаж үрэх вэ гэсэн юм шиг аймшигтай том том байшин барилгатай хүн ам цөөн үхмэл хот. Тэнд Монголоор ярьдаг хүн байхгүй. Монгол Хятад бүгдээрээ Хятадаар л ярина. Номын дэлгүүрт уйгаржин Монгол бичгээр бичсэн ном маш ховор. Хятадаар хэвлэсэн ном л их бий дээ. Англи хэл бол ТҮЙ ч байхгүй.
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Лол. Ядсан ухаантай ядруу сэтгэлгээтэй хүн л ийм сэтгэгдэл бичдэг юмдөө. Өөртөө өгсөн нэр чинь хүртэл өөрийг тань ямар дор хүнбэ гэдгиг чинь харуулж байна
      2018 оны 06 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    10 цаг 28 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    10 цаг 35 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    11 цаг 29 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    11 цаг 34 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    13 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    13 цаг 10 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    13 цаг 18 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    13 цаг 26 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    14 цаг 5 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    14 цаг 40 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 19 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    15 цаг 20 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    16 цаг 27 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    17 цаг 49 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    18 цаг 22 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    18 цаг 23 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    18 цаг 25 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    18 цаг 37 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    19 цаг 8 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    19 цаг 10 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК