Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Оргил” худалдааны төвийг “Номин”, “И-март”-тай адил үнээр худалдаа хийхийг шаарджээ

2018-6-12
0
ЖИРГЭХ

Үгсэн хуйвалдаж, үнэ нэмэх нь энгийн үзэгдэл болсон уу !!!

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар худалддаг гэх “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” зэрэг зах, худалдааны төвүүдэд хонины мах кг нь 7000-8000, үхрийнх 8500-9800 төгрөгийн үнэтэй байна. Харин томоохон сүлжээ дэлгүүрүүд, тухайлбал, “Номин”-д хонины махыг нэг кг нь 8500-9899, үхрийн махыг 8699-10799 төгрөгөөр худалдаж байна. Нэг кг-аар савласан будаа, гурил, элсэн чихэр, тэр байтугай талхны үнэ нь супермаркетэд 30-100, зарим тохиолдолд 50-160 төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Гэхдээ бүх  супермаркет өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зах зээлийнхээс өндөр үнээр худалддаг гэж ойлгож болохгүй нь. “Оргил” худалдааны төвийн сүлжээ дэлгүүрүүдээр орлоо. Махны хонины махыг зах, худалдааны төвийнхөөс 100 төгрөгөөр ахиу худалдаж байв. Үхрийн махыг яг ижил үнээр, зарим төрлийн будаа, гурилыг захуудаас 20-460 төгрөгөөр хямд худалддаг аж.

Өнгөрсөн сард “Оргил” худалдааны төвийнхөн хэвлэлд хандаж, “Зарим байгууллага үгсэн хуйвалдаж, үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт үзүүлэн, барааны үнийг нэмэн, хэрэглэгчдэд хохирол учруулж байна” гэсэн юм. Тодруулж хэлбэл, “Номин” болон “И-март” худалдааны төвийнхөн үндэсний топ үйлдвэрлэгч болох “Эм-Си-Эс”-т бараа, бүтээгдэхүүнийхээ лангуун дээрээс худалдах үнийг өндөрсгө хэмээн шахаж буй гэх. Манай сонины сурвалжлах баг дээрх мэдээллийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлдлээ.

Хэрэглэгчдийн найдвартай түнш гэгддэг, хаа сайгүй сүлжээ дэлгүүртэй “Номин холдинг”-ийн XIII хороолол дахь салбараар орлоо. Кассан дээр нь хүмүүс шавааралдаж, худалдааны зөвлөхүүд нь завгүй гүйлдэх. “Тэсо” компанийн үйлдвэрлэдэг “Аляска”,“Эм-Си-Эс”-ийн1.25 литрийн савлагаатай “fuze tea” худалдан авахад нийтдээ 2680 төгрөг болов. Яг ийм бүтээгдэхүүнийг “И-март” худалдааны төвөөс худалдан авбал 2690 болох аж. Харин “Оргил” худалдааны төвөөс 2540 төгрөгөөр авч болох юм байна.

Өөрөөр хэлбэл, хоёрхон төрлийн бүтээгдэхүүнийг 140-150 төгрөгийн зөрүүтэй худалдаж байв. Ижил барааны үнэ яагаад өөр өөр байгаа болон “Оргил” худалдааны төвийнхний хийсэн мэдээлэл үнэн, эсэхийг “Номин”-гийн менежрээс лавлахад “Үнэтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хариуцсан мэргэжилтнээс нь лавлаарай. Бүх салбар ижил төрлийн бүтээгдэхүүнийг нэг үнээр борлуулдаг. Бусад сүлжээ дэлгүүрүүдийн үнэтэй харьцуулж байж л худалдах үнийг тогтоодог. Мөн үйлдвэрлэгч компаниудтай лангуун дээрээс худалдах үнийн талаар санал солилцож, түүгээрээ борлуулдаг” гэсэн юм. Харин “И-март” худалдааны төвийнхөн Өрсөлдөөний тухай хууль зөрчөөгүй гээд “Эм-Си-Эс” компанид шахалт үзүүлсэн талаар хариу хэлэх боломжгүй гэв.

Солонгосын бараа, бүтээгдэхүүнийг хямдаар худалддаг гэдэг “И-март”-д Монголын дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй байдаг ажээ. Мөн Солонгос Улсад үйлдвэрлэсэн гэгддэг, Монголын зарим дэлгүүрүүдэд худалддаг жигнэмэг, гурилан болон гоо сайхны бүтээгдэхүүн багадаа 1100 төгрөгийн үнэтэй байна. “Номин” худалдааны төвийнхөн ч тэдэнтэй ижил бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдаж байв. Тухайлбал, Нарны зам дахь “Миний” сүлжээ дэлгүүрт 9000 төгрөгөөр худалдаж буй чихэр тэнд 9600 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Гэтэл уг чихэр “Оргил” худалдааны төвд 8400 төгрөгийн үнэтэй байв.  “Миний” сүлжээ дэлгүүрийн худалдааны менежер “Сүлжээ дэлгүүрүүд гадаадын компаниудтай хамтран ажиллах албан ёсны хэлэлцээ хийж, ямар нэг төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд дангаараа хямд үнээр борлуулдаг жишиг бий. “Оргил”-ын хувьд чихэр оруулж ирдэг. Үнэ нь хямд байдаг” гэсэн юм.

Ямартаа ч бодлого зах зээлийн өрсөлдөөн, үнийн бодлого байхгүй гэдгийг үүнээс мэдэж болох нь. Байрлал сайтай, олон салбартай, олны хөлийн газар байрлалтай дэлгүүр түүнийгээ давуу тал болгон бүтээгдэхүүний үнээ нэмдэг аж. Харин үндэсний үйлдвэрлэгч нартай байгуулсан гэрээнийхээ дагуу хэрэглэгчдэд хямд үнэ санал болгож буй нь шахалтад орж буй бололтой.

 

Э.Алтанбагана: Үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт үзүүлж болохгүй

“Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Танай сүлжээ дэлгүүр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн дээр хэдэн хувийн ашиг нэмж худалдаалдаг вэ?

-Манайх бүх л үндэснийхээ үйлдвэрлэгчтэй хамтарч ажилладаг. Ингэхдээ үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүн дээр 10 хувийг нэмж худалддаг. Бусад сүлжээ дэлгүүр, төвүүд 20-30 хувь нэмдэг гэсэн мэдээлэл бий. Гэтэл “Эм-Си-Эс” компанийнхан манайд бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй, одоогийн зарж байгаа үнэ дээрээ дахин 10 хувь нэмж гэж шаардсан. Шалтгаанаа “Томоохон хоёр худалдааны төвөөс танайх хямд зарж байна. Тэдний үнэд нийцүүлэхгүй бол бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхгүй” гэдэг бичиг тавдугаар сарын 23-нд ирүүлсэн. Бид тухайн үйлдвэрийн жижиг савлагаатай ундааг 960 төгрөгөөр аваад 1000-аар худалддаг. Үүнээс хангалттай ашиг олдог. Гэтэл бидний 1100, эсвэл 1200 төгрөгөөр худалд гэж шаардлага тавьсан. Тиймээс бид ШӨХТГ-т хандсан. Ингэж шахалт үзүүлж, иргэдэд үнийн дарамт учруулж болохгүй.

-Та бүхэн татгалзсан юм уу?

-Арван хувь нэмээд худалдаж болоод байхад заавал нэмж таван хувиар үнэ нэмэх шаардлага байхгүй гэж манай зүгээс татгалзсан учраас бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоосон.

-Нэг үнийн бодлого баримтлах ёстой гэж шахсан гэж ойлгогдлоо?

-Ийм бодлого хаана байна вэ. Монголын үнийн бодлогыг Солонгосоос нэг нөхөр шахаад, удирддаг болох гээд байгаа юм уу. Мэргэжлийн хяналтын газар, хууль, хяналтын байгууллагынхан анхаарлаа хандуулаасай. Энэ нь эцэстээ хэрэглэгчдийг хохироох асуудал болж хувираад байна. Үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулж шахалт үзүүлж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдэд буруу байхгүй. Манай байгууллага 25 жилийн хугацаанд хэрэглэгчдэдээ  хямд үнэтэй бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорилго болгож ирсэн. “Оргил” худалдааны төвд байгаа бүтээгдэхүүнийг манай компанийн худалдаж байгаа үнэтэй адилхан болгож нэмэгдүүл гэж  үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт үзүүлж болохгүй.

-Тухайн компани бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох нь нээлттэй байх?

-Нээлттэй. 10, 20 хувь нэмэх нь нээлттэй ч хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт битгий үзүүлээч гэж байгаа юм. Манайх 300-400 үндэсний үйлдвэрлэгчтэй хамтарч ажилладаг. Үндэсний үйлдвэрлэгчид “Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй болохоор нэр бүхий сүлжээ дэлгүүрүүд бидний бүтээгдэхүүнийг авахгүй байна” гэх байдлаар хандаж байна.

2018.05.30 “Монгол ньюс” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлаас

Иргэн Б.Уянга:

-Үйлдвэрүүд нэгдэж, бөөний төв нээх хэрэгтэй гэж боддог. Бөөний төв дэх бүтээгдэхүүн нь захынхаас 10, худалдааны төвүүдээс 15-25 хувиар хямд үнэтэй байдгийг хүн бүр мэдэж байгаа. “Номин”, “И-март” худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүний зах зээлийнхээс өндөр үнээр худалддаг. Дээрээс нь чанаргүй хүнс нийлүүлэхийг нь яана. Хянаж, шалгадаг байгууллага байдаг бол шалгаасай билээ.

Иргэн З.Юра:

-Үйлдвэрлэгчдийн 10 хувийн ашиг харж хийсэн бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрүүд 20-30 хувийн үнэ нэмж зарж болохгүй. Ялангуяа, нэг дэлгүүрт 5000 төгрөгөөр худалдаж байгаа зүйлийг 5500 төгрөгөөр борлуулж хэрхэвч болохгүй. Орон нутагт бол энэ байж болно. Тээвэрлэлтийн зардал гээд үнэ нь нэмэгдэх нь мэдээж. Гэтэл замын цаана, наана байдаг дэлгүүрүүд нэг бүтээгдэхүүнийг хоёр өөр үнээр зарж гэж юу байх вэ. “Номин” бол угаасаа иргэдийг шулдаг. 1999, 2999 гэж үнэ тавина. Тэгээд кассан дээр нь очихоор үнэ нь нэмэгдчихнэ. Бас нэг, хоёр төгрөгөө хэзээ ч хариулж өгдөггүй. Тийм юм бол яах гэж 1999, 2999 гэж үнэ бичдэг юм бэ. Хүмүүсийн “тархийг угаагаад сурчихсан байгаа биз”.

Иргэн О.Урантөгс:

-“Оргил” худалдааны төв хүмүүст бусдаасаа хямд үнэ санал болгодог нь үнэн. Дотоодын үйлдвэрлэгчдийн сүү, тарагнаас авахуулаад бүх бараа нь хямд байдаг. Хотын захууд дахь салбараар нь үйлчлүүлсэн хүмүүс мэдэж байгаа биз. Харамсалтай нь, салбар цөөнтэйгөөсөө болоод зах зээлээс шахагддаг юм болов уу гэж боддог. Ялангуяа хотын зүүн тал руу шинэ салбараа нээгээсэй гэж хүсдэг. Хямд, чанартай үйлчилгээ чинь аль нийгмийн гол зорилт шүү дээ.

Иргэн З.Аззаяа:

-Манай сүлжээ дэлгүүрүүд иргэдээ сулж, мөлжих л бодлого барьдаг. “Оргил” худалдааны төвийнхний хийсэн мэдээллийг харсан. Ярьж буй зүл нь үнэн шүү дээ. “Талх чихэр” компани аль нэг бүтээгдэхүүнээ 2000 төгрөгөөр худалдагч нарт нийлүүлье гэж тооцъё. Түүнийг ихдээ 2200 төгрөгөөр л худалдах ёстой баймаар. За байг ээ гэхэд, 20 хувийн үнэ нэмж 2400 төгрөгөөр зарах ёстой гээд дээд үнийг нь тогтоочих хэрэгтэй ш дээ. Тэгээд авч борлуулж байгаа хүн нь 2200-гаар зарна уу, 2400 төгрөгөөр борлуулна уу өөрөө мэдэг л дээ. Хүмүүс аль хямдаас нь авчихна биз. “Номин” бол үнийг арай дэндүү хөөрөгддөг. “И-март” ч ялгаагүй. Анх нээгдэхдээ л хэд хоног хямд үнэ санал болгосныг хүмүүс мэднэ дээ. Гадаадын бараа гэхээрээ л тэнгэрт хадсан үнэтэй байх албагүй биз дээ.

Иргэн М.Марал:

-“И-март” худалдааны төв бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд өндөр үнээр нийлүүлдэг юм билээ. “Номин” түүнээс нэг их ялгарахгүй ч сонголт сайтай. Энэ хоёр дэлгүүрийн лангуун дээрх үнэ кассан дээр очихоор нэмэгдчихдэг. Би саяхан “Эм-Си-Эс” бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж байгаа гэж дуулсан. Энэ хоёр дэлгүүртэй тохиролцсон юм байлгүй дээ. “Оргил” худалдааны төв одоогийн хамгийн бага үнэ санал болгож байгаа нь үнэн.

Ж.Энхсайхан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • BOLD (43.242.243.194)
    NOMIN UNETEI DEE.
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.22.169)
    Оргилын юм хамаагуй их унэтэй байдаг тээд кассан дээр байгаа хун нь тухайн худалдан авагч дээр ажиллаж илуу юм бичээд хэлэхээр юун суртэй юм дээд авчаач буцаах боломж байхгуй гээд л их хэмжээний юм авч байгаа тохиолдолд запвал толон бараа 2 оо тулгаж байгаарай
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • Дарь (27.123.212.137)
    Номин илүү зальтай үнийн бодлоготой.
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • багш (66.181.190.155)
    Наад гарчиг, агуулга хоёр чинь тарахгүй юм. Аль нь өндөр үнээр бараагаа худалдаад байгаа юм бэ?
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    14 цаг 46 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    15 цаг 12 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    15 цаг 13 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    15 цаг 40 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    15 цаг 42 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    15 цаг 48 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    17 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    17 цаг 59 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    18 цаг 13 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    18 цаг 18 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    18 цаг 28 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    18 цаг 57 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    19 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    19 цаг 26 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    19 цаг 33 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    19 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    20 цаг 8 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    20 цаг 16 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    20 цаг 28 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    20 цаг 39 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК