Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Роналду багаа хожигдлоос аварч, харин Месси пеналти алдаж хожлын гурван оноог нэг болгов

2018-6-18
0
ЖИРГЭХ

ОХУ - Саудын Араб 5:0

Гоол: Газинский 12,  Черышев 43, 90, Дзюба 71, Головин 90 мин.

Нээлтийн тоглолтод ДАШТ-ийг зохион байгуулагч орон тоглодог уламжлалаар ОХУ-ын баг Саудын Арабын багтай тоглов. Оросууд санаснаас сайн тоглож айлын хаалганд хамгийн олон гоол оруулсан багаар тодроод байна.

ДАШТ-ий өмнө Италийн Ювентус клуб авахаар 20 сая евро амлаад байсан Головин шинээр тодорч байгаа шилдэг тоглогч гэдгээ харуулж эхний гоолын дамжуулалт өгч, мөн хаалттай цохилтоос ганган гоол орууллаа. Испанийн Сарагос багт одоо тоглож байгаа Черышев нь Реал Мадрид клубын хөлбөмбөгийн Академи ямар сайн сургууль болохыг баталлаа. Тэрээр тус клубын Академийг төгссөн, үндсэн бүрэлдэхүүний сэлгээнд сууж, Роналдугийн оронд хааяа талбайд гарч тоглодог байсан хөлбөмбөгч. Талбайд төдийлөн гялалзахгүй ч гоол хийх мэдрэмж маш өндөр, тэр тусмаа 16-гийн талбайн довтлогчийн арга барилтай довтлогч гэдгээ харууллаа. Энэ удаад сэлгээнээс тоглосон тэрээр дараагийн тоглолтуудад гараанаас тоглох нь тодорхой болов.

Египет – Уругвай 0:1

Гоол: Хименес 90 мин.

Ливерпүүлд энэ улиралд од болон гялалзсан Салахыг сэлгээнээс тоглоно гэсэн яриа байсан ч төрсөн өдөр нь тохиож байсан тэрээр мөрний бэртлийн шалтгаанаар талбайд гарсангүй. Супер довтлогч Испанийн Барселоны Суарес, Францын ПСЖ-ийн Кавани тэргүүтэй уругвайчуудын довтолгоог Египетийн хөлбөмбөгчид 89 минут зогсоож хаалгаа хуурай манаж байсан ч 90 дэх минутад Хименесийн мөргөсөн бөмбөгийг алдсанаар хожигдол хүлээв.

Марокко – Иран 0:1

Гоол: Бухаддуз/автогоол/ 90 мин.

Африк, Ази тивийн төлөөлөл хоёр багийн эн тэнцүү атлаа уйтгартай тоглолт боллоо. Марокко ДАШТ-ийг 1998 оноос завсарлаад түүхэндээ тав дахь удаа оролцож байгаа. Иран мөн адил тав дахь удаа, гэхдээ 2014 оны ДАШТ-д тоглосон учраас дараалан гэсэн үнэлгээтэй оролцогч юм.

Тоглолтын 76 минутад сэлгээгээр талбайд орж ирсэн Мароккогийн довтлогч Бухаддузын хувьд буруу хөлөөрөө боссон хар өдөр байв. Үндсэн цагийн 90 минут дуусч тоглолт тэнцээгээр өндөрлөх нь ээ гэсэн хүлээлттэй байхад шүүгчийн мэдлийн 3 дахь минутад тэрээр Ираны Годдосын довтолгоог зөрчил гаргаж зогсоосон. Шүүгчийн шийдвэрээр түүний алдаа гаргасан газраас Ираны тал торгуулийн цохилт гүйцэтгэхэд Бухаддуз бөмбөгийг мөргөж өөрийнхөө хаалганд оруулан багаа хожигдууллаа.

Португали – Испани 3:3

 Гоол: Роналду 4, 44, 88 мин- Коста 24, 55, Начо 58 мин.

Роналду бол Португалийн багийн 99 хувь гэдгийг харуулсан тоглолт болов. Испанийн хамгаалагчийг алдаа гаргахад хүргэн пеналти цохих эрх өөрөө авлаа, цохилоо эхний гоол. 16-гийн гаднаас шууд цохилоо, хоёр дахь гоол. Баг нь 2:3-аар хожигдож байв. Испанийн харгаалагчийг алдаа гаргуулж хаалттай цохилт хийх эрх авлаа. Бөмбөгийг айлын хаалганы буланд зоов. Гурав дахь гоол. Хожигдлоос багаа аварч 3:3 гэсэн тэнцээний нэг оноо авчирлаа. Ийнхүү хэсгийн нэгдүгээр байраар Испани, Португалийн аль нь гарах нь шууд шийдэгдсэнгүй. Хоёр багийн дараагийн хоёр тоглолтын үр дүнгээр шийдэгдэх болов.

Франц – Австрали 2:1

Гоол: Гризманн 55/пеналти/,  Погба 80 мин- Жединак /пеналти/ 62 мин.

Энэ удаагийн ДАШТ-д аварга болно гэсэн хүлээлттэй баг гэхэд Францууд тун тааруу тоглов. Эхний тоглолт учраас гэж уучилж болох юм. ДАШТ-д тав дахь удаа оролцож байгаа Австралийн хөлбөмбөгчид 1998 оны аварга француудаас эмээсэнгүй тактикийн сайн тоглолт харууллаа. Погбагийн өлмийдөж оруулсан хожлын бөмбөг нь ДАШТ-ий ганган гоолын нэгэнд эрэмбэлэгдэх төвшнийх байв.

Аргентин – Исланд 1:1

Гоол: Агуэро 19/пеналти/ мин- Финнбогасон 23/пеналти/ мин.

300 мянган хүн амтай Исландаас багаа дэмжихээр ирсэн 60 мянган /хүн амын 20 хувь/ хөгжөөн дэмжигчдийн уухайн дор тоглосон Исландууд хүссэн үр дүндээ хүрлээ. Аргентинатай тэнцэж нэг оноо авна гэдэг том амжилт. Багаа баллаж хожлын гурван оноо алдсан буруутнаар Аргентинын багийн ахлагч супер Месси тодров. Тэрээр тооны харьцаа 1:1 байхад 63 минутад пеналти цохисон ч Исландын хаалгач Хальддорссонд хаалгуулав. Энэ тоглолтод Манчестер Сити багийн Агэуро шилдэг нь байв. Гоол оруулж, мөн пеналти цохих эрхийг багтаа авчирсан.

Перу – Дани 0:1

Гоол: Поульсен 59 мин.Тоглолтын чанараар үр дүнг үнэлдэг бол Перугийн баг Даниудаас арай илүү байв. Гэсэн ч үр дүнг гоолоор тооцдог болохоор яая гэхэв... Тоглолтын 45 минутад видео давталтын VAR-ын ашиг тусыг үзсэн үйл явдал болов. Данийн Поульсен торгуулийн талбайд Перугийн хагас хамгаалагч Куэваг унагасан. Ерөнхий шүүгч Гассама/Гамби улс/ пеналти заасангүй тоглолтыг үргэлжлүүлж байв. Перугийн тал видео давталт үзэхийг санал болгосноор Гассама тоглолтыг завсарлуулж талбайн захад тавьсан дэлгэц очиж үзээд Поульсен алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч пеналти заалаа. Куэвэ торгуулийн 11-ийг өөрөө цохисон ч хаалга оносонгүй “шувуу” буудсан.

Хорват – Нигери 2:0

Гоол: Этебо/автогоол/ 33, Модрич/пеналти/ 71 мин.

Эхнийх нь Нигерийн хамгаалагчийн автогоол гэж бичигдсэн ч Модричийн хийсэн булангийн цохилтыг мөргөж Крамарич руу дамжуулалт өгсөн Хорватын Манжукичийн оролцоо 80 хувьтай байв. Түүний дамжуулалтыг Этебо таслах гээд хөл тавьсан нь амжилтгүй болж гоол болсон.

Аргентина-Исланд тэнцсэн учраас Хорватыг хэсгээсээ нэгээр шалгарна гэсэн таамаг ихэд яригдах боллоо. Реал Мадридын Модрич, Барселоны Рахитач нартай эн зэрэгцэх хагас хамгаалагчийн хослол энэ удаагийн ДАШТ-д байхгүй гэсэн үнэлгээг төгс харуулсан тоглолт боллоо.

НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН ҮЛДСЭН ТОГЛОЛТ

(Улаанбаатарын цагаар)

18.VI. даваа. 20 цаг. Швед – Өмнөд Солонгос

18.VI. даваа. 23 цаг. Бельги - Панам

19.VI. мягмар. 02.00 цаг. Тунис – Англи

19.VI. мягмар. 20 цаг. Колумба - Япон

19.VI. мягмар. 23 цаг. Польш – Сенегал

 

 

ХОЁРДУГААР ТОЙРГИЙН 16 ТОГЛОЛТ

 

20.VI. лхагва. 02.00 цаг. ОХУ – Египет

20.VI. лхагва. 20 цаг. Португали - Марокко

20.VI. лхагва. 23 цаг. Уругвай - Саудын Араб

21.VI. пүрэв. 02.00 цаг. Иран - Испани

21.VI. пүрэв. 20 цаг. Дани - Австрали

21.VI. пүрэв. 23 цаг. Франц - Перу

22.VI. баасан. 02.00 цаг. Аргентина – Хорват

22.VI. баасан. 20 цаг. Бразили - Коста-Рика

22.VI. баасан. 23  цаг. Нигери – Исланд

23.VI. бямба. 02.00 цаг. Серби – Швейцарь

23.VI. бямба. 20 цаг. Бельги - Тунис

23.VI. бямба. 23 цаг. БНСУ – Мексик

24.VI. ням. 02.00 цаг. Герман – Швейцарь

24.VI. ням. 20 цаг. Англи - Панам

24.VI. ням. 23 цаг. Япон – Сенегал

25.VI. даваа. 02.00 цаг. Польш – Колумба

Дэлхийн аварга Германчууд хожигдол хүлээлээ

Коста-Рика-Серби 0:1

Гоол: А.Коларов

“E” хэсгийн эхний тоглолт явагдаж Серби эхний ялалтаа авлаа. Ялалт авсан Сербичүүд дараагийн тоглолтоо Щвейцарьтай хийх бол Коста-Рика Бразилийн шигшээ багтай тоглоно.

Герман-Мехсик 0:1

Гоол: Лосано

ДАШТ-ний түүхэнд хоёр дараалан түрүүлэх том зорилго өвөртлөн ирсэн Германчуудын хувьд хүндхэн шөнө болж өнгөрлөө. Эхний хагасын 36 минутад Чичиритогийн дамжуулалтаар 22 настай 22 дугаартай залуу тоглогч Лосано тоглолтын эхний бөгөөд эцсийн гоолыг оруулж энэ дэлхийн аваргын хамгийн том сенсаацыг үүсгэлээ. Хөлбөмбөг сонирхогчид болон судлаачид уг тоглолт эхлэхийн өмнө Мехсикийн баг энэ тоглолтонд тэнцэж чадвал өндөр амжилт хэмээн ярилцаж байсан ч таамгийг үгүй хийж эхний хожлоо аван гурван оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэллээ.

Бразил-Щвейцарь 1:1

Гоол: Коутиньо, С.Цубер

Дэлхийн аваргад түрүүлэх магадлал хамгийн өндөр хэмээгдэж буй Бразилийн шигшээ багийнхан ДАШТ-ний тав дахь өдрийн хамгийн сүүлийг тоглолтыг хийлээ. Хамгаалалт дор өндөрлөсөн тоглолтонд Щвейцарийн баг тун сайн тоглолоо. Тоглолтын эхнээс л Бразилийн супер од Неймарыг тун сайн хамгаалсан нь тэнцүү өндөрлөх том шалтгаан боллоо. Тоглолт цаг дуусахын өмнө Бразилийн баг хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн ч амжилтгүй боллоо. Энэ хэсгийн Сербичүүд гурван оноотойгоор тэргүүлж байна.

 

 

Е.Мягмарсүрэн

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    14 цаг 46 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    15 цаг 13 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    15 цаг 13 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    15 цаг 41 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    15 цаг 42 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    15 цаг 48 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    17 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    18 цаг 0 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    18 цаг 13 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    18 цаг 18 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    18 цаг 29 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    18 цаг 57 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    19 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    19 цаг 27 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    19 цаг 33 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    19 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    20 цаг 8 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    20 цаг 16 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    20 цаг 28 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    20 цаг 40 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК