Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ 2018” АЯНЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2018-6-18
0
ЖИРГЭХ

Цагдаагийн ерөнхий газар, Замын Цагдаагийн албанаас зам, тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2018” аяныг эхлүүлээд байна. Энэхүү аянд Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв хамтран оролцож байна. Аяны нээлтийн арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Драгон” төвийн авто зогсоол дээр зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Тус аян нь зургадугаар сарын 20-ноос эхэлж, ирэх аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх аж.

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2018” аяныг хамтран зохион байгуулах байгууллагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч О.Батжаргал “Сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн ослын 5300 гаруй хэрэг бүртгэгдсэн. Үүнээс нас барсан, гэмтсэн хүмүүсийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд осолджээ. Иймд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяныг эхлүүлэх гэж байна. Уг арга хэмжээний хүрээнд орон нутагт гарч буй зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх зорилгоор тус аяныг хэрэгжүүлж байна” гэв.

ГССҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Ш.Нансалмаа “Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны гуравдугаарт осол гэмтэл ордог. Тэр дундаа зам тээврийн ослоос үүдэлтэй нас барж буй хүмүүсийн тоо ихсэх хандлагатай байна. Зам тээврийн ослын дийлэнх нь орон нутгийн замд үйлдэгддэг. Өнгөрсөн оны тоо баримтаас дурдахад, зам тээврийн ослоос 17600 хүн гэмтэж, 540 хүн нас барсан. Дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осолд өртсөн байдаг. Жишээ дурдахад, 2017 онд 26 настай залуу согтуурсан үедээ эхнэрээ ардаа суулган мотоциклтой давхиж яваад, онхолдон нас барсан. Ард нь таван нялх хүүхэд өнчирсөн. Мөн 2018 оны тавдугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн гурван хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд дотор нь сууж явсан гурван хүүхэд осолд өртсөн харамсалтай хэрэг гарсан. Тэдний хоёр эмэгтэй нь газар дээрээ нас барж, хоёр хүүхэд нь сэхээн амьдруулах тасагт хэвтсэн байдаг” гэв.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “НОБГ, НЦГ, ЗЦА-ны алба хаагчид бид бүхэн ард иргэдийнхээ аюулгүй тайван амьдралын төлөө хамтарч ажилладаг. НОБГ-ын бие бүрэлдэхүүн энэхүү аяныг дэмжиж ажиллана. Хотын соёлд замын хөдөлгөөний соёл байх ёстой. Замын хөдөлгөөнд соёлтой оролцсоноор иргэн хүний амь насыг хамгаалах, осол гэмтлийг бууруулах олон ач холбогдолтой” гэлээ.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл“Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээллээр зуны саруудад зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд Замын цагдаагийн албанаас ослыг бууруулах зорилгоор хоёр дах жилдээ энэхүү аяныг зохион байгуулахаар болсон. 2018 он гарсаар улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирсон байна. Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн. Орон нутгийн замд гарч буй осол нь дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гардаг. Иймээс Монгол Улсын гэмт хэргээс зохицуулах зөвлөл, Замын цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, цагдаагийн байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч энэхүү аяныг зохион байгуулж байна. Тус аян нь зургадугаар сарын 20-ноос эхэлж, ирэх аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм” гэж мэдээллээ.

Мөн энэхүү аянд Монголын мотоциклчдын зөвлөл, Монголын чопперчдийн холбоо нэгдэж буйгаа илэрхийлжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    14 цаг 47 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    15 цаг 13 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    15 цаг 14 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    15 цаг 41 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    15 цаг 43 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    15 цаг 49 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    17 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    18 цаг 0 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    18 цаг 14 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    18 цаг 19 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    18 цаг 29 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    18 цаг 58 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    19 цаг 25 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    19 цаг 27 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    19 цаг 34 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    19 цаг 55 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    20 цаг 9 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    20 цаг 17 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    20 цаг 29 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    20 цаг 41 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК