Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АЙ, ДАРЬГАНГА НУТАГ МИНЬ

2018-6-20
0
ЖИРГЭХ

 

Шилийн Богдын орой дээр гарахад хүйтэн, хүчтэй салхитай байв. Дөрвөлжин дэвсэг бүхий орой дээр нь хадаг яндар болсон овоо байна. Идээ ундаа засаж, энд тэндээс түмний хүслийг шингээн өлгөсөн туг хиур салхинд дарцаглаад, овоо тахилга амь сүлдтэй нэгэн төдийгүй, хэзээ хэзээгүй нисэх гэж өндөлзөн буй үлгэр домгийн жигүүртэн  мэт сүртэй.

Богдын орой дээрээс чанх урагш харлаа. Торгон элсэн дээгүүр шигүү шүдтэй самаар жигд татсан юм шиг зурвас харагдана. Энэ бол миний эх орны хилийн дээс. Үүнээс цааш бусдын нутаг бий. Хоёр нүдний дурангийн тусламжтай ийш тийш нилээн хараачлав. Уул нь маниас өөр олигтой нүдтэй хүнд бол дурансаад байх юмгүй. Эгээ урьд өлмий дор минь л хүний нутаг байгаа юмсанж. Уламжлалт ахуй амьдралынх нь хэв шинж болсон газар тариалангийн аж ахуй эрхэлж, шоо дөрвөлж татсан газарт хүмүүс өөвийж бөөвийн хөдөлж харагдана. Хаа газрын амьтас даа, амьдрахын төлөө амсхийх завгүй л тонголзож буй нь тэр биз ээ.

Өвөрлөгчийн нутгаас наагуур хүн, малгүй зэлүүд. Намрын сүүл сар хэр нь өвс ногоо нь сөлтэй, умбарсан ногоон талын мансуурам үнэр салхин үзүүрээр ирнэ. Хүйс хүйсхэн үлээх салхи тал дээгүүр хүүгэж, Богдын орой дээр амсхийн, эргээд л мянган уулын оройг дамжин буцаж буй мэт санагдана.

 Тахилга сүлдэндээ мөргөв. Ах дүү, амин холбоо, эх орноо даатгав.Улс монгол бүрэн бүтэн байг, удам хойч минь өнөр өтгөн болж өөдлөн дэвжиг ээ.

 Уул тал, хөндий, лус савдаг бүхэнд дуугаа хүргэх гэж хоёр алгаараа салхи хааж байгаад “Үү...үү...үү...” хэмээн хашгирав. Хариугүй шингэн дуу минь уулс уулсын оройг дамжин дэгдэн дэгдэн одох шиг болсон. Санаа саруулсаж ,сэтгэл ариусан уужрах шиг.

Эх орны минь дорно хязгаарын алтан хаалга, мөнгөн хаяавч болсон Богдын орой дээрээс хойш харвал нээрээ л мянга мянган уулсын зулай харагдах юм. Алтай таван Богд, Богд хан, Хөх сэрх, Хасагт хайрхан, Хан Хэнтий, Хөгнө хан, Отгонтэнгэр, Цамбагарав, Хорьдол Сарьдаг, Их Богд... үелээ мянган уулсын бүгдийнх нь орой эндээс л нэгэн зэрэг харагддаг гэлцдэг.

Хөхрөн дуниартах холын хөх уулс дундах хөлс даан чийгтэх  бор тал дээр бүх л биеэрээ тарж хэвтээд  газар шорооны лугшин буй судасны  чимээг энэ л биеэрээ  мэдрэн,  хөнгөн гуних сэтгэлээ хөх цэцэгстэй нь хуваалцан нялхарч, бүсгүй нууцаа сэм шивнэн цурхиртал уйлмаар.

  Ерөөс би энэ л талд татагдан санан санасаар ирдэг юм бус уу? Энгүй хээр тал намайг ирэхийг чагнаархан, эрмэг түрэмгий салхи нь хүртэл уярч тогтон хүлээдэг юм болов уу. Тэртээ дээр хэсэг бусаг сэмжин үүлс урагшаа нүүхээ түр азнаад хорвоогийн адал зэхий харцнаас тал нутгаа харамлан энүүхэн газарт амсхийн тогтох мэт.

Тал  бид хоёр яах аргагүй хүйн холбоотой юм байна аа...

Хөндийн салхи нь цэнгэг  юм. Хөхрөх уул овоо тань хүндлэл төрөм сүрлэг юм. Хүн малын хөлд талхлагдаагүй өтгөн өвс, өнгийн цэцэгс алагласан хил хязгаар нутаг минь юутай сайхан. Богдын орой дээр суугаад л баймаар... Тал нутгаа овоон дээрээс удаан харж, улам дурлав.

Зорьж ирэгсэд буцлаа. Уул өөд өгсөж явахад араас минь тулж, түлхэж өгсөн салхи буруу зөрүү гишгэн бүдчсээр буухад, энгэр цээжнээс минь тулж түшин дэмнэлээ. Уулын орой дээрээс авч шидчих гээд байсан салхи бэлд тогтжээ.

Дундад Халхын тэгш өндөрлөг, Дарьгангын тэгш өндөрлөг хэмээн байгаль судлаачид нэрийддэг Шилийн Богдын ойролцоо 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь 705 метр Шилийн Богдыг гэдэг. Надад Шилийн Богд уул унтарсан галт уул гэхээсээ унтаж буй аварга шувуу мэт санагддаг. Хагас дугуй эвхэрсхийгээд, хошуугаа урагш тавьж, түр амсхийн зүйрмэглэж буй аварга том жигүүртэн мэт. Хайрст хүзүүгээр нь авирч хамар дээр нь гарахад ч ажирч цочрохгүй. Харин хар хорон санаатан довтлох даруй догширон босож, шилгээн хөрвөөж, хөх уулсын мөнхийн орноо хамгаалан хархирч хүчирхэг даль жигүүрээ дэлгэн ширвээж мэдмээр  төсөөлөгддөг юм.

Шилийн Богдоос 10 гаруйхан км яваад Талын агуй, Талын агуйгаас мөн л баруун тийш хориод км яваад Хөхөл овоо, Дуут нуур орно. Энүүхэн хөндийд л гэхэд 60-аад хүн чулуун хөшөө байдаг юм билээ. Хөшөө бүр нэртэй, домогтой. Хэн хэзээ нэр хайрлаж, хэнз үлгэр зохиосныг нь хэн ч үл мэднэ.

Ийнхүү зорин ирсэн хэрэг минь лавтай сайнаар бүтэж, Шилийн Богд дээр гаран хийморь лундаагаа сэргээн, Алтан овоо тахилгадаа өчүүхэн бүсгүй заяагаа даатган, өлмий юугаас нь нь адис аваад буцлаа.

Жилдээ нэг эргэдэг уул овоондоо мөргөчихөөд сэтгэл жигтэй хөнгөрч, Дарьгангын тал дундуур тоос босгон давхиж явна. Хонгоо гялалзуулах зээрийн сүрэг бидэнтэй холын замыг хойно урд орон хөөцөлдсөөр хамтдаа туулав.

Баруун-Урт хотоос хойхно, өндөр хүчдэлийн шонгийн доохно нагац ахынх буусан сурагтай. Ороод гарахгүй бол насны юм болно. Нагацын маань нас нь явжээ. Нөгөө муу хуучин “Ява” мотоцикль дээр өлгийтэй хүүхдээ дундаа хавчуулчихаад авгайгаа сундлан хоёр тал руугаа шүлсээ хаян, түрийг нь эргүүлсэн бакиалтай хөлөөрөө байн байн хааз өгөн тоос босгон давхиж оддог одтой, ойворгон нас нь аль эрт ахаас яваад өгч. Нүүрэнд нь байж ядсан залуу цагийн инээмсэглэлийнх нь ор мөр хэдэн арван үрчлээ болон тогтсон монхор улаан өвгөн болж дээ.

Намар орой ааг нь буугаагүй таана, хөмөл дээр гэрээ барьчихаад халаасан “шимийн юмандаа” улаа бутруулан суугаа нагац маань хэдэн хүүхэд, хэсэг малынхаа буянд өөртөө л зөв яваа юм байна. Ах, бэр хоёр адуугаа ярина, ач гучаа ярина. Би адуу мэдэх биш, ач гучийг нь ч тэр бүр таних биш, тэгсгээд л дэлгээтэй үүдээр алсыг харан авдар түшин хөл жийн сууж байлаа.

Тээр тэнд бэлчиж буй үхэр тугал наашилж нэг, цаашилж нэг харагдаад, тогоон дотор хонины мах буцлах чимээнээс өөр дуу шуугүй. Намар оройтсоныг зарлах мэт хааяа нэг цар цар гэх царцаа толио ганц нэгхэн залхуутай дуугарсан болоод таг чиг. Ер бусын нам гүм. Алив атаа жөтөө, ад зэдийн шунал, хов живнээс хол, юу гээчийн ажин түжин, амар амгалангийн орон бэ дээ хэмээн дотроо дуу алдаж суулаа.

Ах, эгчийн яриаг сонсоод л сууж байхнээ жигэр жигэр гэсэн хөөрхөн аялгатай юм. Хагас сайн өдрийг хугац сайн гэнэ, цугларах гэдгийг цуглаагаад гэнэ, эмээг гөеө гэнэ, найзыг өөшгөө гэнэ. Хаашаа ч янзын аялга вэ дээ хэмээн дотроо тэднийг шоолж суув. Хотоос садан нь ирсэн сургаар саахалтын бүсгүйчүүл ч хүрээд ирлээ. Цэнхэр торгон тэрлэгээр ижилсэн гоёж, эрээн алчуур хүзүүндээ зангидсан хүүхнүүд зүүн талын төмөр орон дээр жирийтэл сууцгаана. Бүсгүйчүүл нь царайлаг, бас журамтай юм. Тэрлэгнийхээ хормойг жимбийтэл хумин сууж айлчны яриа хөөрөөг сонсон нүдээрээ инээмсэглэн суух бүсгүйчүүд ёс төртэй харагдана.      

Ер нь Дарьганга нутгийн хүүхнүүд эр нөхрөө, хүү, хүргэнээ дээдлэн хүндэлдэг ёс заншилаа үе уламжлан авч яваа нь сайхан санагдаж байлаа. Холын зочид бид хөдөөгийн хүүхнүүдэд сонин содон харагдаа биз дээ. Хаашаа л хөдлөнө алдахгүй ажих тэдний хэрсүү харцнаас нь бултаж чадахгүй,  би гэдэг хүн хэрэндээ тэвдэж л суулаа даа.

Холын хөх овоог зорьж ирсэн хотын бид буцлаа. Алсын айлчны сургаар цугласан ах дүү нар маань нутгийн дуугаа дуулсаар ард хоцров.

Ах намайг үдэж өгөхөөр гэрээс гарч ирлээ. Духан дээр үнэрлээд эргэхэд нь аль эрт өнгөрсөн аав шиг минь танил дотно санагдав. Машин дөнгөж хөдлөөд харвал нагац хэзээний мориндоо мордчихсон, наран жаргах зүгт бараантах адуу руугаа давхиж байв. Мань эр дуулж яваа бололтой...

Жаахан шаргын шогшоонд нь, уу

Томоо нь муухай даслаа...

Жаахан түүнийхээ аашинд нь, уу

Сэтгэл муухай даслаа ...

Сайхан эрдүү хоолойтой юм.

Ижий минь Цэцэнхан аймгийн Дарьганга хошууны уугуул  билээ. Дарьганга, үзэмчин дуу яагаад ч юм бэ нэг тийм санааширсан гэгэлгэн атлаа үг нь хуурмаггүй үнэн, цаанаа л нэг сүнслэг юм шиг санагддаг даа. Туулж ирсэн үүх түүх тавилан заяа нь энэ л ард түмний дуу хуур axуй соёлд нь нэвт шингээ биз дээ.

Ээжийн маань ах дүү нар сайхан дуулна. Ардын жүжигчин, уртын дуучин Ч.Шархүүхэн, Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр, Гавьяат жүжигчин Ч.Цагаанхүүхэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Гунаажав гээд бүгд урлагийн хүмүүс. Ная гарч яваа ээж маань дууны дугараа ирвэл ямар ч дуу өсгөгч энээ тэрээгүй авч өгнө. Хачин цээлхэн  хоолойтой. Ээжийн дэргэд миний дуулах гэж юу байх вэ. Шүлэг уншиж буй мэт хариугүй туниа муутай. Тэгээд ч би ичээд тэр бүр дуулдаггүй юм.

Талын хүмүүс дууч байдаг гэдэг үнэн юм билээ. Ямартай ч миний муу ах дүү нарт энэ л тал нутаг цээргүй цагаан санаа, цээл сайхан хоолой, авьяас билгээ харамгүй хайрлажээ.

Санаашрангуй, гэгэлгэн аястай Дарьганга нутгийн дууны үгийг зам зуур бодон бодон буцлаа.

Дарьгангачууд айраг цагаа бэлдэж, үүцлэхгүй. Орон гэрээ орд харш мэт суурин маягаар гоёж гоодохгүй. Тэмээн хөсөг, агт морины хазаар цулбуур, амгайвч, дөрөө, эр хүний хийморь лундааг сэргээх аяга тагш, гаанс, хэт цахиур, дашмагийг бурхан ухаан шингээж, зуун зуун дамжин хэрэглэх дарх хийнэ.

Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Үлгэр домог мэт зүйлийг хөгшчүүл ярьдагсан. Хаан эцэг эзэн Чингисийн үр сад хуяг дуулгаа тайлж ард ёсоор амьдрах цаг дор, тооноо өргөн, ханаа дугуйлж улсынхаа үүдэн хойморт харуул болгон баруун төв нутгаас аль л шилмэл дархчуул, урчуул бүхий агтчин, сүрэгчин омог хэсэг хүмүүсээ энэ талд авчирч, зарлигдан нутагшуулсан гэлцдэг бөлгөө.

Агтаа маллан, дархаа хийж, хилээ манаж ирсэн эрчүүлд айраг исгэн ая тааваар сyyx цаг зав тэр бүр “гараагүй ” байх аа. Аатай хурдан адуутай ч амт нь араанд тогтсон айраггүйг нь цайруулж ингэж бодлоо. Цагийн эрхээр зарлиг суларч, “харьж нутагтаа очно доо“ хэмээн элэнц хуланц баатарлаг өвгөд маань хөсөг тэргээ бэлдэж, хэдэн зуун дамжиж хүлээсэн юм гэдэг. Аяншсан агтчингууд энэ л хөвөө хязгаар нутагтаа төвхнөн идээшээд эзэн суухдаа хаа нэг хаан төрийн зүгээс  хэл чимээ ирүүзэй хэмээн санагалзан дуу аялгуу зохион дуулах болсон бөгөөд дуу бүр нь гэгэлгэн гуниг тээдэг болсон юм гэдэг ээ.

Ямартай ч эзэн Богд Чингисийн эр цэргийн агтчин, сүрэгчний үр сад гэдэгтээ итгэдэг ээ би.

Амь, амьсгал минь та бүхний үргэлжлэл, нүүж сууж, жаргаж зовж явсан энгүй их тал нутгийн тань эгэлхэн борог өвсний нэгээхэн ширхэг нь билээ би.

Ай, Дарьганга нутаг минь ариун дагшин тал хээр, Aлтан Дарь овоо мину. Тандаа мөргөхөөр хойтон жилийн өдийд эргээд би ирнэ ээ...

 

 

Шилийн Богд- Баруун-Урт.  2009 оны 10 сар  Т.Ганди

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    13 цаг 44 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    14 цаг 11 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    14 цаг 11 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    14 цаг 39 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    14 цаг 40 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    14 цаг 46 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    16 цаг 58 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    17 цаг 11 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    17 цаг 16 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    17 цаг 27 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    17 цаг 55 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    18 цаг 22 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    18 цаг 25 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    18 цаг 31 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    18 цаг 52 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    19 цаг 6 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    19 цаг 14 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    19 цаг 26 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    19 цаг 38 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК