Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Мөнгөнчимэг: Хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй боловсон хүчин эрэлт ихтэй байна

2018-6-18
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.

-Герман Улстай хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт, ажилсаг монгол” зөвлөгөөн зохион байгуулж байна. Яагаад Германтай хамтрах болов. Мэргэжлийн боловсролын хөтөлбөрт Германы арга зүйг нэвтрүүлэх юм байна гэж ойлгож болох уу?

-Хоёр өдөр болох эл сургалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна. Бид Германы талтай нийгмийн түншлэлд суурилсан мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажилладаг. Ер нь тухайн улсын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоо өөрийн гэсэн хэв загвартай, нэг ёсондоо брэнд нь болчихсон гэж хэлж болохоор л доо. Ур чадвартай боловсон хүчин бэлтгэдгээрээ шалгарчихсан. Гадаадын олон улс, орон үүнийг нь нутагшуулахаар ажиллаж байгаа. Манай улсын хувьд сургалтын таван өдрийн гуравт нь дадлага оруулах нь тохирох эсэхийг судалж, нутагшуулах нь зөв юм гэж харж байгаа. Мөн Германы тогтолцоон дээр нийгмийн түншлэлийг түлхүү оруулж ирсэн байдаг. Сургуулиудынхаа хөтөлбөр, бодлогодоо нийгмийн түншлэл буюу ажил олгогч төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийг оруулж ирснийг нэлээд үр дүнтэй хэлбэр юм байна гэж боддог. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж байгаа салбарт хамтарч, суралцагчдыг дадлагын баазаар нь хангах, аль эсвэл компаниуд нэгдэж, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий дадлагын бааз байгуулж, хүүхдүүдийн сонирхолд нийцүүлэн сургаж авах байдлаар энэ тогтолцоо бүрддэг. Боловсон хүчнээ сургаж авах нь эргээд тухайн компанийн ирээдүйн үнэ цэнтэй хөрөнгөө бэлдэж байна гэдэг үзэл бодолтой байдаг юм билээ. Тиймээс Германы аж ахуйн нэгжүүд нь нэлээд ач холбогдол өгч оролцдог онцлог тал бий. Гэхдээ үүнийг бид Германы тогтолцоог шууд нэвтрүүлэх гэж байна гэж ойлгож болохгүй.

-Зөвлөгөөнд салбарын бүх талын төлөөлөл оролцох байх. Ямар үр дүн хүлээж байна вэ?

-Ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь нэлээд чухал салбар юм. Яамны тэргүүлэх зорилтуудын нэгд ордог энэ салбарын хөгжлийг тодорхой түвшинд гаргаж ирье, өөрчилж, шинэчлэе гээд нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй мэргэжлүүдийн дийлэнх нь мэргэжилтэй боловсон хүчний хийх ажил байгаа. Тиймээс мэргэжилтэй боловсон хүчнээ эрэлт, хэрэгцээнд нь тулгуурлан хөдөлмөрийн зах зээл дээр гаргавал бид хүмүүсээ ажил, орлоготой болгож, ядуурлыг бууруулах гэх мэт нийгмийн үндсэн асуудлуудыг шийдэх суурь болж өгнө.

Зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд зохион байгуулна. Шийдвэр гаргах түвшнийхэн, бодлого тодорхойлогчид, аж ахуйн нэгжүүд, энэ салбарын эрдэмтэн, судлаач, багш, суралцагчид гэх мэт олон талын төлөөлөл оролцож байгаа. Тэд тулгамдаж буй асуудлаал хэлэлцэж, цаашид яах ёстой вэ гэдгийг тодорхойлох шаардлага бий. Хууль, эрх зүйн орчныг шинэчлэхээр хуулийн шинэчлэн найруулга хийж байна. Бодлогын өөрчлөлт, шинэчлэлтүүд ч багагүй хийж байгаа. Бид сургуулиудаа тухайн орон нутаг, бүс нутгийн хөгжилд нь уялдуулж төрөлжүүлэн хөгжүүлэх загвар руу нэлээд орж байна. Тухайлбал, Ховд дахь сургууль тухайн аймгийн ойрын таван жилийн хөгжил, тэр дундаа ямар салбар түлхүү хөгжихөөр байна, тэнд байгаа аж ахуйн нэгжүүдэд ямар мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй дутагдалтай байгаа юм бэ гэдэгт үндэслэн суралцагчдаа тэр чиглэлээр түлхүү хөгжүүлэх гэх мэтчилэн.

Судалгаагаар МСҮТ төгссөн хүүхдүүдийн 46.1 хувь ажилтай болсон гэж гарсан. Үлдсэн хүүхдүүд ажилтай болж чадахгүй байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Өөрийнхөө хүсэл, эрмэлзлээр сургууль ороогүй, ур чадвар тааруутай, багшийн сургах арга барил, сургуулийн сургалтын бааз муу байх зэрэг олон хүчил зүйл үүнд нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр ажил олгогчдын тавьсан шаардлагад нийцэх хэмжээнд бэлтгэгдэж чадахгүй байна гэж хэлж болно. Тиймээс тодорхой бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Тэгэхээр бид зөвлөгөөний ач холбогдлыг нэлээд өндрөөр харж байгаа. Ойрын хэдэн жилд тус салбарынхан ингэж нэгдэн, зөвлөлдөөгүй. Цаашдын чиг хандлага, хууль, эрх зүйн орчны шинэчлэлт, улмаар энэ салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргаж, одоогийн тогтолцоогоо улам бэхжүүлж, сайжруулах гэх мэт олон асуудлыг тал бүрээс нь ярих зөвлөгөөн болно.

-Германы аж ахуйн нэгжүүд МСҮТ-үүдтэйгээ хамтардаг гэж хэллээ. Гэтэл манайд тийм биш. Сургуулиа дөнгөж төгссөн хүнийг ажилд авах гэж дадлагажигч, эсвэл туршилтаар ажиллуулж мохоодог. Түүнийхээ дараа бидний тавьсан шаардлагад нийцсэнгүй гэж халах нь цөөнгүй?

-Манайх үйл ажиллагаа нь жигдэрсэн, том аж ахуйн нэгж цөөнтэй. Гэсэн хэдий ч бид аль аль талыг нь дэмжих бололцоо бий гэж харж байгаа. МСҮТ-ийг төгссөн хүүхдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг төр бодлогоор дэмжиж, хөшүүрэг өгдөг болох талаар ажиллах хэрэгтэй. Нийгмийн хөгжлийг түлхэх хүч нь мэргэжилтэй боловсон хүчин. Манай улсын гол зорилго бол нийгмийн дундаж, чинээлэг давхарга бий болгохоор зорьж ажилладаг. Тиймээс энэ салбарт төр, хувийн хэвшлийн уялдааг холбоог сайжруулах ёстой юм. Цаашлаад төгсөж байгаа хүүхдүүдийг шатлан суралцах боломжоор хангах ёстой. Гадаадын улсуудад мэргэжлийнхээ чиглэлээр дадлагажих боломж бүрдүүлэх зэрэг олон зохицуулалт хийх нь тулгамдаж буй тул уг зөвлөгөөнийг хийж байгаа юм.

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Германд 300,  орчим төрлөөр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг гэсэн. Гэтэл манайх үүний тал хувьд ч хүрдэггүй гэх юм. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх төрлөө олшруулах уу?

-Манай улс 192 мэргэжлээр боловсон хүчнээ бэлтгэдэг. Сургуулиуд төрөлжиж хөгжөөгүй учраас ижил мэргэжлээр бэлтгэх нь бий. Өөрөөр хэлбэл, гажуудал гэсэн үг. Хөдөлмөрийн зах зээлд хэдэн үсчний хэрэгцээ байгааг тооцолгүй олон хүнийг тухайн чиглэлээр төгсгөх жишээтэй. Товчхондоо хөдөлмөрийн зах зээлтэй уялдахгүй байна гэсэн үг.

-Хөдөлмөрийн биржид очихоор нээлттэй ажлын байр, ажилгүй хүмүүсийн тоо бараг л дүйдэг. Энэ нь бүх хүн дээд боловсрол эзэмшихийг хүсдэгтэй холбоотой байж мэднэ. МСҮТ-ийн элсэгчдийг олшруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ салбарын хөгжүүлэхийн тулд олон нийтийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх шаардлага бий. Дээд боловсрол эзэмших нь нэг дэх асуудал, харин политехникийн коллежийг хоёрт оруулж бодох нь бий. Тэгвэл дэлхий нийтэд мэргэжилтэй боловсон хүчин эзэмшсэн мэдлэгээрээ хөдөлмөр эрхэлж, амьдралаа хангалуун авч явах боломж бүрдсэн. Манай улсад гэхэд өнөөдөр мундаг үсчин, ур чадвартай тогооч хэдэн төгрөгийн цалин авч байгаа билээ. Цаашлаад энэ чиглэлээрээ байгууллага тэргүүлэн ажиллаж байна. Тэгэхээр энэ талын ойлголт, мэдээллийг хүмүүст зөв хүргэх ёстой. Гадаадын орнуудад мэргэжил сонгох ухааныг хүүхдэдээ багаас нь ойлгуулдаг. Тэгэхээр “Тэдэн жил сурч, төгсөх ийм мэргэжил байна. Ийм ийм онцлогтой. Манай улс ойрын тэдэн жилд хөгжлийн ийм бодлого барьж буй учраас ийм салбарын мэргэжилтэн эрэлттэй байх нь. Харин дэлхий нийтэд ийм мэргэжил эрэлттэй байх нь” гэх мэтээр чиг баримжаа олгох сургалт, мэдээлэл өгч байх нь нэлээд үр дүнтэй. Мэргэжлийн боловсролын сургуулиуд өөрсдийгөө нэгдсэн байдлаар сурталчлах ажил түлхүү хийх шаардлагатай. Сүүлийн үед цахим орчин эрчимтэй хөгжиж байна. Тэгэхээр интэртаймент чиглэлээр сурталчлах боломж нээгдсэн. Тиймээс манай яамны холбогдох хэлтсийнхэн үүнд анхааран ажиллаж байгаа. Харин сургуулиуд тухайн орон нутагтаа өөрсдийгөө сурталчилж, тодорхой ажил хийдэг.

-Миний хувьд МСҮТ-ийг зүгээр л нэг ажилтан бэлтгэдэг бус, хувийн бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бэлтгэдэг гэж хардаг. Тэгэхээр ийм сургууль төгссөн, олны танил болсон хүмүүсээр дамжуулан сурталчилгаа хийвэл үр дүн гарах байх?

-Тийм. Дэлхийн ур чадварын тэмцээн гэж бий. Монгол Улс уг тэмцээнд гурван удаа оролцохдоо чамлахааргүй амжилт гаргасан. Түүнд оролцсон хүүхдүүд дэлхийн төвшний хаана нь явж байгаагаа мэдээд, эргэж ирээд бусдадаа хэлж, тухайн мэргэжлийг сурталчилж байна. Таны хэлсэнчлэн баялаг бүтээгчид эндээс гарч байгаа юм. Тиймээс төгсөж байгаа хүүхдүүдийг бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх шаардлага бий. Манай яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаасаа бодлогын хүрээнд 4-5 хүүхдийг хоршоо хэлбэрээр хамтран, гарааны бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж байгаа.

-МСҮТ-ийн сурагцагдад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болъё гэсэн. Энэ үнэн үү?

-УИХ дээр ийм санаачилга гарсан. Ер нь ийм хөшүүрэг байх шаардлагатай.

-2018 онд ямар мэргэжлүүд эрэлттэй байна вэ?

-Аж ахуйн нэгжүүдээс судалгаа авч, эрэлттэй мэргэжлийг тодорхойлдог. Өнгөрсөн жил хамгийн эрэлттэй мэргэжил нь жолооч байсан. Харин өнөө жил барилгын туслах ажилтан байна. Үүний дараа борлуулагч, худалдагч, оёдолчин, тогооч, жолооч, эм найруулагч гээд 20 орчим мэргэжил бий. Ер нь  үйлчилгээний салбарын мэргэжил эрэлттэй байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    14 цаг 46 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    15 цаг 12 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    15 цаг 13 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    15 цаг 40 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    15 цаг 42 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    15 цаг 48 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    17 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    17 цаг 59 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    18 цаг 13 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    18 цаг 18 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    18 цаг 28 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    18 цаг 57 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    19 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    19 цаг 26 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    19 цаг 33 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    19 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    20 цаг 8 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    20 цаг 16 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    20 цаг 28 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    20 цаг 39 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК