Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цахим шилжилт хийснээр бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ

2018-6-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д дэвшүүлсэн “төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх” зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.6 “Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, 5.2.3 “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх” зэрэг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагаас үзүүлж буй 47 үйлчилгээг шинэ шатанд гаргах ажлыг эхлүүлээд байна.

Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 16, Нийслэлийн Архивын газрын 20, Газрын албаны 2, Аялал жуулчлалын газрын 7, Байгаль орчны газрын 2 үйлчилгээг цахимжуулснаар төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэн иргэдийн цаг завыг хэмнэж, асуудлыг шийдвэрлэх хугацааг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой болно.

Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагуудын үйлчилгээний процессыг дахин загварчлан улмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн санг шинээр үүсгэж, цахим үйлчилгээний дэд бүтэцтэй холбох, нийтийн хэрэглээнд үе шаттай хөгжүүлэх ажил эхлээд байна.

2018 оны 11 дүгээр сард төрийн үйлчилгээг авахтай холбоотой мэдээлэл, онлайн төлбөрийн систем бүхий иргэн таньд зориулсан портал бэлэн болно.

Энэ чиглэлээр хэрэгжиж буй томоохон төсөл, арга хэмжээг дурьдвал:

Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр

  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэглэж буй програм хангамжуудыг холбож, нэгдсэн платформыг шинээр бий болгох, үе шаттай хөгжүүлэх,

  • Нийслэлийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн мэдээллийн санг үүсгэж эцэг эхчүүдийг мэдээллээр хангах гар утасны аппликейшн хөгжүүлж, бүртгэлийн системийн нэмэлт хөгжүүлэлт хийж нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх,

  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн санг шинээр үүсгэж, цахим үйлчилгээний дэд бүтэцтэй холбох, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэн үе шаттай хөгжүүлэх.

Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нээлттэй Улаанбаатарhttps://open.ulaanbaatar.mn системийг 2018 оны 1 дүгээр улиралд хэрэглээнд нэвтрүүлсэн. Уг системд нийслэлийн нутгийн захиргааны 47 байгууллагын нийт 167 хөрөнгө оруулалтын ажлын тендерийн мэдээ мэдээллийн явцыг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй хүргэн ажиллаж байна.

Цахим төлбөр, тооцооны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 450 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, түүнтэй холбоотой олон төрлийн мэдээ, мэдээлэл болон үйлчилгээг нэг дороос авах боломжтой тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Смарткар” системийн хөгжүүлэлтийн 3-р үе шатыг эхлүүлж шинээр 9 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх юм. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлын хүрээнд Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацааг хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой болсон. 2018 оны 2 дугаар улирлын байдлаар SMARTCAR аппликейшн болонwww.smartcar.mn цахим хуудсаар хандан 18’004 иргэд 1’590’367’504 төгрөгийг төлсөн байна. Цаашидwww.smartcar.mn системийг өргөжүүлэн Авто тээврийн хэрэгслийн жолоочийн жолоодох эрхийн оноог шалгах, эзэмшигчийн утасны дугаараар холбогдох, авто тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нийслэлийн байгууллагын мэдээлэл авах, торгуулийн төлбөрийг онлайнаар төлөх зэрэг үйлчилгээг нэмж оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэн орох 2 настай хүүхдийн бүртгэл, элсэлтийг цахим системээр зохион байгуулж байсан бөгөөд энэ систем нэвтэрснээр эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд урт дараалал үүсгэн, олон хоногоор хонож бүртгүүлдэг байдлыг халж, бүртгүүлэхэд эцэг эхчүүдээс бичиг баримт шаардахыг зогсоож, элсэлттэй холбоотой цэцэрлэгүүдэд үүсдэг ажлын ачааллыг бууруулсан зэрэг тулгамдсан асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн юм. Мөн орон зайн мэдээллийн системд суурилсан дундын мэдээллийн сантай холбосноор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн байршил, сургуулийн өмнөх насны хүүхдийн бүртгэл, элсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тухайн цэцэрлэгийн хүчин чадал, боломж бололцоог тодорхойлох, цаашид эрэлт нийлүүлэлтийг тооцоолон анализ хийх, мэдээллийн нэгдсэн сантай болсон. Энэ жилийн хувьд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт бүртгүүлэх 2-5 насны хүүхдүүдийн хүсэлтийг цахимаар бүртгэж, элсэлтийг зохион байгуулан явуулна. Мөн түүнчлэн цэцэрлэгт явж буй 3-5 насны хуучин хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд нь цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулдаг байдлыг цахимаар шийдвэрлэнэ.

Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, дэд сангууд үүсгэх, хяналт удирдлагад дүн шинжилгээ хийж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр

Нийслэлийн орон зайн дундын мэдээллийн санд 2018 онд Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Орон сууцны корпораци, Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ, Нийслэлийн Мэдээллийн технологийн газруудын мэдээллийн дэд сангуудыг үүсгэж, дүн шинжилгээ хийж боловсруулснаар Улаанбаатар хотын орон зайн өгөгдлийн дэд бүтэц нэмэгдэн баяжиж өгөгдөл мэдээллийн давхардал арилах, тооцоо судалгаа, шийдвэр гаргалтыг газар зүйн байршлаар олон улсын стандартын дагуу нарийвчлан тооцоолол хийх, хотын төлөвлөлтийг газар зүйн мэдээллийн санд тулгуурлан хийх, иргэдийг хот төлөвлөлтийн мэдээллээр хангах боломж бүрдэх юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн 4 салбарт төр, хувийн хэвшлийн 44 байгууллагын 282 албан хаагч ажиллаж 2016-2018 онд Засгийн газрын яамд, агентлагийн 12 үйлчилгээ, нийслэлийн нутгийн захиргааны 26 байгууллагын 320 үйлчилгээг 2.,813,543 иргэн хуулийн этгээдэд үзүүлсэн байна. Нийслэлийн цахим албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийг нутгийн захиргааны 1021 байгууллагын 16000 албан хаагч хэрэглэж байгаа бөгөөд цахим бичиг баримтын урсгал 2017-2018 оны 1-р улирлын байдлаар 205,208 байна.

Албан хэрэг хөтлөлтийн систем, байгууллагын архивын системийн нэмэлт, хөгжүүлэлт, системийн аюулгүй ажиллагааг хангах програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлт, тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан хэрэг хөтлөлтийг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг үйлчилгээ, албан бичиг, иргэд аж ахуй нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүллээ. Ингэснээр үйл ажиллагааны зардал, бичиг хэрэг, шуудан хүргэлт, архивын зардлыг багасгах, нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний шийдвэрлэлтийн явц хурдсах, үйлчилгээний хүртээмж чанар сайжирч цаашид нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой болсон бөгөөд 2018 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бичиг баримт боловсруулах 3000 албан хаагчдад тоон гарын үсэг олгохоор ажиллаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад цахим шилжилтийг нэвтрүүлж бүтээмжийг нэмэгдүүлснээр зардлыг хэмнэж байгаагийн жишээг дараах зургаас харах боломжтой.

Төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүргэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
"Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    7 цаг 47 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    7 цаг 54 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    8 цаг 48 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    8 цаг 53 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    10 цаг 19 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    10 цаг 29 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    10 цаг 37 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    10 цаг 45 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    11 цаг 24 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    11 цаг 59 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 38 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    12 цаг 39 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    13 цаг 46 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    15 цаг 8 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    15 цаг 41 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    15 цаг 42 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    15 цаг 44 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    15 цаг 56 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    16 цаг 27 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    16 цаг 28 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК