Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

800 жил зул таслаагүй Чингис хааны онгон

2018-6-27
0
ЖИРГЭХ

“Өөрчлөлт шинэчлэлт-40 жил Нэг бүс-нэг зам” Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлах баг ӨМӨЗО-ны Ордос хотод байрлах Чингис хааны онгон дээр ирж сурвалжиллаа. Уг цогцолбор нь 1956 онд байгуулагдсан 10 кв киломерт бөгөөд нийт талбай нь 80 кв километр. 2006 онд ЮНЕСКО-д биет бус соёлын өв хэмээн бүртгүүлсэн бөгөөд Хятадын 5А зэрэглэлийн жуулчны газар болон болон хөгжсөн байна. Монголын сурвалжлах багт багтан явсан миний бие Чингисийн онгон дээр очино гэсэн тэр өдрийн хөтөлбөрийн хараад Дэлхий нийтээрээ Их эзэн хааны булшийг одоо хүртэл олоогүй гэж байхад хаанаас нь олоод гаргасан юм бол хэмээн бодож явлаа. Ийнхүү зорьсон газраа ирэн тайлбарлагч бүсгүйг даган дээш алхлаа. Цогцолбор газрыг түүхэн бүхий л үйл явдлыг бодон барьжээ. Бид бүгдийн дээш гишгэн явах шатны өргөн 13 метр бөгөөд энэ нь  XIII зууныг бэлгэдэх бол нийт шатны хэмжээ 27 метр бөгөөд энэ нь Тэмүүжин 27 насандаа хиад аймгийн ахлагч болж байсныг илтгэх аж. Шатны дунд хавьд нэгэн овоо байх бөгөөд уг газар нь Чингис хаан ташуураа унагасан газар гэнэ.  Уг овоонд хүслээ шивнэн гурвантаа гороолоход биелдэг гэдэг агаад бид ч энэ жамыг тойрсонгүй, тэр жимээр горооллоо. Чингисийн онгон дээхнэ харагдах ажээ. Дээш өгсөх үед тайлбарлагч бүсгүй Чингисийн онгон гэж чухам юуг хэлж буйг тайлбарлалаа. Бөөгийн шашны ёсоор бурхан болж буй хүний эцсийн амьсгалыг шингээн авсныг тухайн хүний онгон гэдэг гэж тайлбарлах бөгөөд тухайн үед Чингис хааны онгон гээд байгаа зүйл бол 1227 онд Чингис хаан Тангууд улсыг мөхөөгөөд тэнгэр болох үед нь тэмээний магнайн ноосыг аманд нь тавьж сүнсийг нь шингээж авсныг түүний хэрэглэж байсан зүйлстэй нь хамт энэ ордонд онгон хэмээн байршуулан тахисан аж. Шарын шашины зан үйлээр өөд болоочийн сүнсийг шингээх гэж хадаг тавьдагтай адил зан үйл ажээ. Мөн энэ ордонд Чингис хааны хатдын өргөө болоод морин шүтээн, хур саадгийн орд гэх мэт нийт найман цагаан ордон байх аж. Ордны үүдэнд зураг авахыг хориглоно гэсэн бичиг байх бөгөөд гадаадын олон жуулчин үзэж байгаа харагдлаа. Энэ ордонд Чингис хааны өөрийн хэрэглэж байсан гурван зүйл бий бөгөөд энэ нум сум, эмээл, айрагны сав нь ажээ. Уг гурван зүйлийг он удаан жилийн хугацаанд түүхийн үнэт олдвор хэмээн нандигнан хайрлаж ирсэн байна. Их хааны нум сум хэмээснийг харвал аргагүй л бас өөр аж. Жирийн нэгэн хэрэглэж байгаагүйг илтгэх нэлээд том нум харагдана. Дараагийн өрөө рүү ороход гурван гэр байх агаад Бөртэ, Хулан, Есүй, Есүгэн хатны өргөө хэмээн тайлбарлаж энэ гурван ордын өмнө Чингис хаан сууж буй баримлыг байршуулсан байна.  Тайлбарлагч бүсгүй хойш болон нэгэн 40 орчим насны залуу, залуучуудыг хамгийн урд эгнээнд суухыг уриад бүгдийнх нь гарт цэнхэр хадаг бариулан Чингис хаанд танилцуулж байна хэмээн магтаал унших аж. Дараагаар нь хааны идээ хэмээн сархад амсуулах бөгөөд дор бүрнээ сүслэн мөргөөд энэ хэсгээс гарав. Цааш үргэлжлүүлэн явж дайны үед хэрэглэж байсан зэр зэвсэг, нум саадаг эдлэл хэрэглэл зэргийг сонирхон үзэн явлаа. Их эзэн Чингис хааны хөрөг зураг гэж хөтөч бүсгүйн хэлсэн хөргийг түүний ач, Хубилай хаан зуруулсан гэнэ. Түүний хэлснээр энэ зураг дэлхий дээр Чингис хааны дүр төрхийг хамгийн магадлалтайгаар хадгалан үлдсэн хөрөг зураг ажээ. Зэрвэсхэн ажихад манай улсын мөнгөн тэмдэгт дээр байдаг их хааны хөрөгтэй тун чиг адилхан байлаа.  Эндээс хамгийн их анхаарал татаж байсан нь өвөрмонгол ахан дүүс Чингис хааны онгонд 800 жилийн турш зул өргөж буй бөгөөд нэг ч өдөр таслаагүй хэмээн ярьж байв. Энэ бүхэн домог ч бай хамаагүй. Бахархлыг тэд бүтээж чаджээ...Цогцолборын ажилтан залуугаас ганц нэг зүйл тодруулахад дургүйцэхгүйгээр тайлбарлаж өгөх аж. Уг цогцолборт гаднын жуулчид ороход нэг хүний 180 юань байдаг бөгөөд Монгол үндэстэн үнэгүй байдаг. Мөн жуулчид цогцолбор дотор зураг дарахыг хатуу хориглодог ч монгол үндэстэнд энэ журам бас л хамаардаггүй...Хөтөчийн дуу алсран одов. Алсран одов ч гэж дээ. Цагаан атаархал цахилан ирж түүний дууг нам болгов. Дэргэд минь зогсон ярих ч тэртээ алсад сонстох бүдэг бадаг дууг үл анзааран зогсоход Бурхан халдун, Дэлүүн болдогийг түшиглэн ийм цогцолбор байгуулчихвал Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэж болмоор санагдлаа. Эзэн Чингисийн эрэмгийлэн хураасан, эзэн нь болж захирсан нутаг шүү дээ, уг нь...

А.Болдбаатар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Hahaha (139.5.219.161)
    Uvuruudiin zali. 80 jil ch boloogui shaajaagaan
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • trtr (66.181.178.169)
    800 jiliin umnu yamar shashin baigaad yagaad zul barisan yum bol
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    13 цаг 44 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    14 цаг 11 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    14 цаг 11 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    14 цаг 39 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    14 цаг 40 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    14 цаг 46 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    16 цаг 58 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    17 цаг 11 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    17 цаг 16 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    17 цаг 27 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    17 цаг 55 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    18 цаг 22 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    18 цаг 25 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    18 цаг 31 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    18 цаг 52 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    19 цаг 6 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    19 цаг 14 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    19 цаг 26 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    19 цаг 38 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК