зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Баасанхүү: Би “Увс нуур” галаараа бахархдаг

2018-7-01
0
ЖИРГЭХ

 

Уран, хурц дайчин барилдаант улсын харцага Төрөөгийн Баасанхүүтэй ярилцлаа.

 

-Таны төрж өссөн өлгий нутаг Увс аймгийн Тэс сумыг хамгийн олон улсын цолтонтой сум гэдгээр нь андахгүй. Та аль багийнх нь хүү вэ?

 

-Улсын цолтой 15 бөх бий. Үнэхээр бахархмаар шүү. Байгаль газарзүйн онцлог, удам гарвалтай нь холбоотой байдаг биз ээ. Манай сумын эрэгтэй хүүхэд бүр барилдана. Эр унага гарвал хурдан болно гэж бэлэгшээнэ. Эрт дээр үеэс эхтэй энэ сайхан нандин уламжлалыг бидний хэдэн залуус тасалдуулахгүй шүү гэж хичээж явна. Манай сум 11 багтай. Манай баг Увс нуурынхаа хөвөөнд байдаг нэгдүгээр баг л даа. “Нуур” баг гэж нэрлэдэг.

 

-Танай “Нуур” багаас ямар бөхчүүд төрөн гарсан бэ?

 

-Манайхаас улсын заан Д.Бумбаяр багш байна. Улсын начин Д.Нэгдэл гуай байна. Түүний хүү, улсын заан Д.Жаргалбаярыг үзэгч олон андахгүй. Надтай нийлээд манай баг улсын дөрвөн цолтонтой юм байна аа.

 

-Увс нуурын хөвөө, Тэсийн голын хөндий бол байгалийн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай гэдгийг хүмүүс мэднэ. Энэхүү цаг уурын ширүүн нөхцөпд өсч торнисон хүмүүс мэдээж өлчир чийрэг байж таарна. Багадаа дээрх бүхэнд умбаж, ундарч өссөн биз?

 

-Багаасаа л хөдөөний хүүхдүүдийн адилаар аав ээийнхээ ачлал сургаал дор мал ахуйтай зууралдаж, байгалийн эрс тэс нөхцөлд “ургаж” өссөн дөө. Аав, ээж хоёр маань малч удамтай. Манай баг нуурынхаа хөвөөнд байдаг болохоор тун хүйтэн. Тэр их хүйтэнд өлчиржиж, тэсвэр тэвчээртэй болж өссөн байх аа. Хар багаасаа л унага даагатай ноцолдсон доо. Эмнэг хангал сургаад л. Адуу малаа эргүүлнэ. Бугуйлдана.

 

-Тэсийн хар бугуйл гэж алдартай шүү. Хэр бугуйлч байв даа?

 

-Манай нутгийн Тэс хар сур алдартай шүү. Шар үхрийн зооны арьсаар хийнэ. Элдэж чийгийг нь гаргаад эр хар сур болгоно доо. Үүнийхээ эзэн болж явна гэдэг бас амаргүй ээ. Энэ бүхэн бас л биднийг тэсвэртэй, уян хатан аливаад шантрахгүй, эрэмгий болгодог гэж боддог юм.

 

-Бас морь уралдаж байсан уу?

 

-Би багадаа жинтэйдээ ордог, махлагдуу хүүхэд байсан болохоор айхавтар их уралдааж байгаагүй. Хэсэг хугацаанд л унасан.

 

-Бөх болох анхны гараа тань хаанаас эхэлсэн бэ?

 

-Хамгийн анх 2003 онд 13 настай байхдаа сумынхаа хүүхдүүдийн өсвөрийн бариолдаанд барилдсан юм. Би хонь хариулаад л голдуу гэртээ байдаг байв. Овооны наадам энэ тэрд ер явдаггүй л дээ. Ахыг маань аймгийн арслан Т.Мягмаржав гэдэг. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн хоёрдугаар курсын оюутан байсан үе нь л дээ. Овооны наадамд барилдахаар ирэв. Би ахыгаа хэрхэн барилдахыг харах гэж ааваасаа гуйж шаллаа даа. Аав дургүйвтэр байснаа зөөлөрч намайг аваад явлаа даа. Бөөн баяр хөөр. Очтол 13 наснаас доош 32 хүүхэд барилдуулах сураг сонсов. Ахиад л аав, ах болон манай багийн нэг ах нараасаа намайг бүртгүүлээд өгөөч гэж гуйлаа даа. Аав бүртгүүллээ. Нэг дээлийн бүс зангидаж аваад л өмдтэйгээ гараадхав. Тэгээд өсвөр үеийн тэр барилдаанд түрүүлчихдэг юм даа. Анх удаа алтан медаль зүүж үзээд л, барилдах дур сонирхол төрж байна гэж жигтэйхэн. Бөхийн гараа минь ингэж л эхэлсэн хэрэг.

 

-Үүнээс хойш урам ороод бөхийн замаар шуударсан байх нь ээ?

 

-Энд тэнд очиж барилдах хүсэл улам оргилсон. Зурагтаар гарч буй бөхийн барилдааныг алгасахгүй үзээд л. Бөхийн холбогдолтой ном, сонин эргүүлж шимтсэн гэж жигтэйхэн.

 

-Анхны бөхийн багш тань хэн билээ?

 

-Аймгийн арслан Ю.Баттогтох гэдэг ачтан бий. Хүмүүс Батуункаа гэхээр андахгүй ээ.  Улаангомын “Улаан гуталт” дэвжээг байгуулсан хүн.. Бөхийн ертөнцийн анхны “А” үсгийг зааж өгсөн юм.

 

-“Улаан гуталт” улсын начин Цэрэндорж гэдэг Тэсийн алдарт бөх байсан шүү дээ. Энэ хүний алдар хочоор дэвжээгээ нэрлэж дээ?

 

-Тийм. Багаасаа хоёр ахынхаа дэргэд тэрсхэн өссөн маань мэдээж бөх болоход зайлшгүй нөлөөлсөн. Том ах Т.Даваажав маань 1997 онд сумын заан болж байв.

 

-Дараагийн ах Т.Мягмаржавтайгаа аймгийн наадамд үзүүр түрүүнд үлдэж байсныг тань сонссон л доо?

 

-Бид хоёр аймгийн наадамд 2009 онд үзүүр түрүүнд үлдэцгээсэн. Ах түрүүлж би аймгийн заан цол хүртсэн.

 

-Аймгийн наадамд, ялангуяа олон бөхөөрөө алдартай Увс аймгийн наадамд ах дүү хоёр үзүүр түрүү булаалдахаар үлдэнэ гэдэг ховор тохиолдол байх аа?

 

-Тийм болов уу. Баянхонгор аймагт ах дүү хоёр үлдэж байсан юм билээ. Би ахтайгаа үлдэнэ гэж ерөөсөө бодоогүй.

 

-Та хоёр “яс” үзсэн үү?

 

-(инээв). Тэгэлгүй яахав. Ах маань өмнө жил нь үзүүрлэчихсэн байсан л даа. Тэр үед бид хоёрын хэн нь түрүүлж арслан авах вэ гэдэг л барилдаан болсон. Ах туршлага зааж намайг давсан даа.

 

-Харцага маань багаасаа самбо, жүдогоор амжилттай барилдаж байсан юм байна лээ. Энэ бүхэн тань бас л Ю.Баттогтох багштай чинь холбоотой биз?

 

-Яг тийм. Бага маань самбо, жүдогийн бөх л дөө. Намайг энэ төрөлд суурьтай болгосон. Би анх 2005 онд хотод 16 настайдаа орж ирсэн юм. “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсэхдээ Энхбаяр багшид шавиар орсон. Хоёр жил түүний удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж сайжирсан. Хавар болонгуут би гэр рүүгээ мал төллүүлэхээр явдаг байсан юм. Нэг жил нь “Улаангом” коллежид суралцаж төгссөн. Тэндээсээ ирээд Энхболд багш дээрээ ахиж бэлтгэл хийх болсон.

 

-Тэгээд л улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлж эхэлсэн үү?

 

-Самбын залуучуудын улсын аваргаас мөнгө, жүдогийн оюутны “Golden score” тэмцээнээс ч медаль хүртээд л.. Дээрх төрлүүдээр дажгүй барилдчихдаг байлаа. Үүний хамтаар үндэсний бөхийнхөө бэлтгэлийг улсын заан Д.Бумбаяр багшийнхаа “Алдартан” дэвжээн дээр базааж эхэлсэн. Өдөрт хоёр удаа хийнэ. Загнуулж зэмлүүлэх, урамшуулахын хооронд их зүтгэсэн дээ. (инээв). Тэгж байтал үндэсний бөхөөр барилдах нь надад амттай санагдаж эхэлсэн. Бумаа багш маань одоо болтол алдаа оноог минь хэлж, зааж зөвлөсөөр явна.

 

-Аймгийн арслан цолыг хэдийд хүртсэн билээ?

 

-Аймгийн заан болсныхоо дараа жил улсын наадамд аймгийн хурц арслан Гантулгад тавын даваанд шорооддог юм байна. Түүний дараа жил буюу 2011 онд Сүхбаатар аймагт дахин үзүүрлэж аймгийн заан цолоо батлаж байлаа. Ийнхүү барилдсаар 2012 онд Өмнөговь аймгийн наадамд зодоглон түрүүлж аймгийн арслан болж билээ.

 

-Хэнийг хаяж түрүүлсэн билээ?

 

-Одоогийн аймгийн хурц арслан Шоовдорын Дарханбатыг хаяж түрүүлсэн. Бас л удамтай сайн бөх л дөө.

 

-Улсын наадамд тэр жилдээ зодоглосон бил үү?

 

-Аймгийн арслан болж ирээд улсын наадмын дөрвийн даваанд өвдөг шороодсон. Өмнөговь аймгийн наадам арванхоёрдугаар сарын 7, 8-нд болсон хэрэг.

 

-Улсын наадамд хэнд өвдөг шороодчихов?

 

-Улсын гарьд Н.Ганбаатарт. Тэр үед яарч барилдсан та бий. Ухасхийгээд л элэг бүсийг нь авлаа. Хонгодох гээд түрэхэд урдуураа хөл тавиад гүйлгэчихсэн юм.

 

-Манай бөх сонирхогчид үе үе болдог бөхийн барилдаануудад Т.Баасанхүү харцага барилдах болов уу гэж хардаг болжээ. Өөрөөр хэлбэл уран хурц, дайчин барилдааныг үгүйлдэг үзэгчдийн хүсэл таашаалыг та үнэхээр төрүүлж байна л даа. Бие жижиг гэхгүйгээр өөрөөсөө харьцангуй том бөхчүүдээс халирахгүй эн тэнцүү өрсөлддөг, давдгийг тань үнэхээр ойшоодог шүү?

 

-Баярлалаа. Над шиг бие жижиг хүн том биетэй бөхчүүд шиг барьц сонгох, золгох дээрээ тулвал үнэхээр хэцүү. Тийм учраас өөрт буй боломж мэхээ бүрэн дүүрэн ашиглая гэсэн эрмэлзэлтэй барилддаг. Хүн нэг мэх хийхэдби гурван мэх хийж байж давах нөхцөл байдалд “гялалзуулах”-аас өөр аргагүй (инээв).

 

-Том биетэй бөхчүүдтэй барилдахад таны хувьд дөхөм байх шиг санагдах юм?

 

-Тийм гэж болно.  Ер нь би шийдсэн мэхээ зоригтой л хийнэ дээ гэсэн бодолтой дэвжээн дээр гардаг. Биеэр давамгай бөхчүүдийн “илүү”-г нь сул тал болгон хувиргаж барилдах гэж хичээгдэгт миний онцлог бий байх. Мэдээж бэлтгэл сайн хийж, хурд хүч тэнцүү байх нь чухал. Мэхний олон хувилбартай, тэсрэлттэй байж л даваагаа авдаг. Уяад зогсоод байх нь надад ерөөс таардаггүй юм.

 

-Та шилдэг бөхчүүдийг бүгдийг нь давж үзсэн бөх. Үүнд хүрэхийн тулд асар их бэлтгэл хийж таарна аа даа?

 

-Сайн бөхчүүдийн хэмжээнд очиж барилдана гэдэг надаас асар их бэлтгэл, уйгагүй зүтгэл шаарддаг. Би ч ерөөс шантадраггүй. Хүчний бэлтгэл барилдааны бэлтгэл хоёроо зөв хослуулахыг эрмэлздэг.

 

-Дээхнэ үед уран барилдаант улсын заан Ө.Тулгаа, дараа нь эдүгээгийн дархан аварга А.Сүхбат гээд л үзэгч олны хайртай бөхчүүд байлаа. Эдүгээ тэдний барилдааныг та санагдуулах нь бий. А.Сүхбат аварга Цагаан сарын барилдааны үеэр улсын цолгүй бөхчүүдэд “ирээдүйн аваргууд” шагнал гардуулдаг. Та хүртэж байсан байх аа?

 

-212 онд А.Сүхбат аваргын гараас энэ шагналыг хүртсэндээ бэлгэшээж явдаг. Ээлтэй шагнал шүү. Хүртсэн бөх бүр л улсын цолонд хүрчихээд байгаа. Тэр жилдээ л бараг улсын цол авчихдаг юм байна шүү. Аваргын хийморь сүлд нь ивээдэг гэдэгт итгэдэг.

 

Дээрх хүчтэнүүдийн барилдааныг шимтэн үзэж, шүтэн биширч өссөн дөө. Намайг хүүхэд байхад “Зургаан залуу заан”-ы эрин үе байлаа. Тэдний барилдааныг хар зурагтаар ямар их догдлолтойгоор үздэг байсан минь одоо ч тодхон байна. А.Сүхбат аваргыг зодог тайлахад дагаад уйлсан даа. Энэ зургаагийн нэг болох хүчит арслан, нутгийн ах Б.Ганбатаар начин болсон маань сайхан санагддаг.

 

-Улсын начин цол хүртсэнээс хойш гурван жилийн дараа та улсын харцага цол хүртсэн. Цолоо ахиулахад тань таны фэнүүд баяртай байсан шүү. 2014 онд аймгийн арслан Еркебулантай гурвын даваанд таарч унасан байх аа. Энэ барилдаан мадагтай болсон санагддаг?

 

-Тийм ээ. Намайг элэг бүсээ тайлаагүй байхад хөлийн цэцийн шийдвэрээр малгайг нь өмсгөөд давсан гээд явуулчихсан.

 

-Дараа жил нь..?

 

-2015 онд Дундговийн Дашид унасан. Гурван аймгийн арслангаас буюу О.Хангай, Ч.Ганзориг, Даш гурваас ам авсан юм.

 

-Яагаад Дашийг амласан юм бэ?

 

-Анхны жилдээ барилдаж буй болохоор нь хүч соръё гэсэн бодол төрсөн юм.

 

-Ийнхүү явсаар 2016 онд харцага цол хүртсэн. Энэ үеийн дээгүүр барилдаанаа дурсах уу?

-Тавын даваанд ам авахаар очлоо. 1024 бөх барилдсан болохоор олон бөхөөс ам авж таарна гэж бодохгүй юу. Гэтэл өмнөх жилийнх шиг гурван бөхийн нэр сонсогдож байна.

 

-Хэн хэн билээ?

 

-Анар, Мөнгөнбаатар, Лхагва-Очир нар байна. Эдүгээгийн улсын начин Анар маань тэр үед аймгийн арслан байв. Хоёр аймгийн арслангаас нэгийг нь аваад яах вэ гэж бодлоо. Ямар цолгүй байж үзээгүй биш. Нэгэнт улсын начин болчихсон тул Лхагва-Очирыг авъя даа гэж шийдэв.

 

-Эр хүний хувьд ууч сэтгэл гаргаа юу даа?

 

-Энэ хоёрын хэн нь ч давсан нэг нь зайлшгүй цолонд хүрнэ. Дахин начингийн босгонд хүрэх хэцүү шүү дээ. Адилхан боломж л олгосон юм. Нэг нь Лхагва-Очиртой таараад уначихвал хоёулаа цолгүй хоцрох варианттай гэсэн үг. Бас барилдаан таарахын хувьд Лхагва-Очир болмжийн санагдсан. Золгоод гар дээр нь дарлаа. Өндийгөөд суганд сэжих гэхээр нь хутгачихсан юм.

 

-Харин зургаагийн даваанд яаж ам авсан бэ. Шинэ начин цолтнууд олон байсан биз?

 

-Тийм. Н.Жаргалбаяр, Бат-Өлзий, Анар, Хөх-Чирэнгэр, Амарсайхан нарын таван аймгийн арслангаас багш нарынхаа зөвлөсний дагуу барилдаан таарна гэж үзээд Булганы Амарсайханыг авсан юм. Нэлээд хөдөлгөж барилдаад давуулж хутган харцага цолоо хүртэж билээ.

 

-Ямар багш нар чинь зөвлөсөн бэ?

 

-Тухайн үед Бумаа багш, Цэрэнхүү багш, Ганбаа багш (арслан) нар маань өөртөө таарах хаях бөхөө л амлаарай эргэлзэж хэрэггүй гэсэн юм.

 

-Ноднин жилийн хувьд үзэгч олон таныг санасан хэмжээнд барилдсангүй, заан цол хүртэх байх гэж таамаглаж байсан л даа?

 

-Ноднингийн хувьд бэлтгэл сургууль бүр ч тааруу байгаагүй л дээ. Барилдааны явцад хуруугаа эргүүлээд гэмтээчихсэн. Золгоон дээрээс Серикийг хаяж чадаагүй. Шодсон чинь түүний талаар барьц сонгож барилдах болсон хэрэг.

 

-Урагшаа гишгэж барилддаг тань таны онцлог байх аа?

 

-Ер нь урагш гишгэж, санаачлага гаргаж барилдана л гэсэн зорилго өвөрлөдөг. Хийе гэж бодсон мэхээ хийж чадахгүй унавал дараа нь харамсахад хүрнэ. Ийм байдалд хүрэхгүй гэж л зүтгэдэг.

 

-Таны үндсэн буюу дархан мэх гэвэл аль нь вэ?

 

-Надад тогтсон дархан мэх гэж байхгүй гэж болох юм. Аль болох мэхийн олон хувилбар гаргахыг хичээдэг. Мордоо, хутгааг дөмөгхөн ороод ирвэл хийчихнэ. Цаашилбал тахимдах, этэх, дунгуйлдаж татах гээд тухайн үеийн барилдааны явцаас шалтгаалж хийчихдэг юм. Тохироо нь бүрдвэл ямар ч мэхийг хийж болно. Манай Увсын бөхчүүд бусгахдаа гаргуун шүү. Үүнийг ч хийдэг. Дээхнэ үед Цэвээн начин, Бумаа багш маань сайн хийдэг байсан.

 

-Санаанаас гардаггүй ямар барилдаан байдаг вэ?

 

-Монгол улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Эрдэнэт хотод болоход аймгийн заан цолтой байхдаа очиж зодоглосон: Бумаа багш маань “Миний хүү очиж сайн барилдана шүү” гээд намайг авч явсан. Очоод барилдлаа. Гурвын даваанд багш намайг амлаж “Сайн барилдаарай” гээд тахимаа өгөв. Наймд үлдээд эдүгээгийн гарьд Рагчаа заантай барилдсан. Сэнжиг аваад “маниулдах”-д нь аргаар нь хашиж давсан. Шөвгийн найман бөхийн зургаа нь улсын заан, нэг нь улсын харцага, аймгийн заан цолтой ганц бөх нь би байв. Шавгийн дөрөвт Мягмарсүрэн заан Амгаланбаатар зааныг амлаж би Өсөхбаяр заантай тунав. Тэр үед би ийм өндөр цолтой том бөхчүүдтэй барилдаж үзэх гэсэн мөрөөдөлтэй байлаа. Даваад үзэхсэн гэх эрмэлзэл ч цээжин дотор уугиж байсан үе л дээ. Мөрөөдлөө биелүүлж Өсөхөө зааныг золгонгуут хутгачихсан юм даа.

 

-Өөрөө аймгийн заан цолтой, улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд дөрвөн зааныг орхино гэдэг ховор тохиолдол болсон байна шүү?

 

-Тийм. Үнэхээр бэлгэшээлтэй санагдаад л. Ёстой гоё санагдаж байсан. 2011 онд л доо. Долоон жилийн өмнөх барилдаанууд шүү дээ. “Хангарьд” спортын ордны үзэгчид дэмжиж уухайлаад л.

 

-Таны бөхийн замналын амжилт, өсөлт хөгжилтөд яах аргагүй “Увс нуур” гал нөлөөлсөн. Энэ талаар ярих уу?

 

-Манай галын үүсч хөгжсөний 20 жилийн ой эдүгээ тохиож байна. Би анх 2010 онд энэ галдаа харьяалагдан өөрийн амжилтаа үзүүлж явна. Найман жилийн хугацаанд багш, дасгалжуулагч нарынхаа удирдлага дор, улсын цолтой бөхчүүдийнхээ нөмөр нөөлөгт үеийн сайхан залуустайгаа цуг өдий хүртэл нэгэн сэтгэлээр зүтгэж яваадаа их баяртай байна. Миний алдаа, оноог минь манай гал л юун түрүүнд засч залруулж байдаг. “Увс нуур” гал өндөр зохион байгуулалттай, хоорондоо нэгдэж чаддаг, бие биеэ ямагт дэмждэг, хүчирхэг гэдгээрээ бусад галаас ялгардаг. Эдүгээ манлайлж яваа улсын наадамд түрүүлсэн аварга, арслангууд, гарьд, заан, харцагуудтай байгаа нь миний хувийн амжилтад маш сайнаар нөлөөлдөг. Галын тэргүүн, гүйцэтгэх захирал болон нутгаа, монгол бөхөө гэсэн сэтгэлтэй нутгийн бизнесмэнүүд, бөхийн зүтгэлтнүүдийнхээ ачаар ар гэр, элдэв зүйлд санаа бодол сарнилгүйгээр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Мөн наадмын бэлтгэл хийдэг “Харзтай” амралтын газар маань байна. Ялангуяа олон улсын мастер тогооч Дээгий (Дэлгэр) эгчийнхээ гараас сэтгэл шингэсэн хоолыг нь хүртсэн бөх бүр өндөр амжилтад хүрч, цол авч байна. Хүн бүрийн сэтгэл зүрх цуглаж байж ойрын хугацаанд улсын наадмын дөрвөн түрүү, хоёр үзүүрийг авч заан, харцага, начин цолтнууд төрлөө шүү дээ. Үүгээрээ үндэсний бөхийн хөгжилд том хувь нэмэр оруулж байгаа гэж боддог.

 

-Дашрамд өгүүлэхэд Санжаадамба аваргаас эхлээд олон сайчуулыг та өвдөг шороодуулжээ. Өрсөлдөгчийн хувьд юу өгүүлэх вэ?

 

-Бидний даваа унааны тоо хавилцуу байх. 2016 онд Санжаадамба аварга намайг долоогийн даваанд амлан авч хаяж байсан. Харин тэр жилийн Цагаан сарын барилдаанд би хаяж байсан юм байна. Харин үүнээс хойш барилдалгүй байсаар оны өмнөх Ерөнхийлөгчийн цомын барилдаанд намайг зургаагийн даваанд амлан авч өвдөг шороодсон.

 

-Тэр барилдаанд та түрүүлсэн л дээ. Үзэгчид аваргыг Баасанхүүд унаад гарших нь ээ гэх нь чих дэлсч байсан?

 

-Унаж хаядаг нь бөхийн, тамирчны өдөр бүр тохиолддог зүйл. Тухайн өдрийн барилдаан, бэлтгэл сургуулилтаас ихээхэн хамаарна.

 

-“Монос” группын ойгоор та Архангайн хүчтэн Пүрэвдагва арсланг мөн хаяж түрүүлсэн шүү дээ?

 

-Арслан болсон жил нь би тэр барилдаанд хаясан. Том цолтнуудтай эн тэнцүүхэн барилдахыг л хичээдэг. Тамирчин хүний зан шүү дээ.

 

-Архангайнхан нэгэн үе, Говь-Алтай, Увс, Ховдынхон гээд л үе үеэрээ төрөн гарч ирж байна. Энэ талаар?

 

-Тийм шүү. Өрсөлдөөнийг сайхан болгож байна. Ховдын Пүрэвсайхан бид хоёр гэхэд л 1989 оны 12 дугаар сард ойролцоо төрсөн хоёр доо. Сайхан нөхөрлөж явдаг. 2009 онд бид хоёр цуг аймгийн заан болж байсан юм. Пүрэвсайхан Ховдод, би Увсад үзүүрлэсэн хэрэг. Бид хоёр аймгийн заан болохоосоо ч өмнө өсвөр үеэс эхлэн барилдсан өрсөлдөгчид. Нэгэн үеийн сайхан найзууд. Араас нь О.Хангай, Бат-Өлзий нар гараад ирлээ. Ер нь бөхчүүд бид энэ тэр аймаг гэлтгүй хоорондоо сайхан нөхөрлөдөг. Барилдаан дээрээ харгүй шударга үзчихнэ. Төрийн баяр наадамд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж барилддаг, нутаг усаа дуудуулдаг. Энэ өрсөлдөөн баяр наадмын жинхэнэ цэнгэл болдог. Амьдрал дээр бид чинь бие биедээ их элэгтэй. Инээж хөгжөөд л явдаг. Эрчүүдийн нөхөрлөл уудам шүү дээ.

 

-Улсын наадам ч дөхлөө. Энэ жилийн хувьд бэлтгэл сургуулилт чамбайрч байх шиг харагдана?

 

-Өнгөрсөн жилийн наадмын үеэрх мөрний бэртэл илааршсан. Зарим жижиг сажиг бэртлээ эдгээх үүднээс зарим барилдааныг өнжинө л дөө. Цолоо баталж, цаашилбал заан, гарьд цол хүртэх, түрүүлэх хэмжээнд барилдах өндөр хүсэл эрмэлзэлтэй байгаа шүү. Наадамчин олноо л баясгаж барилдах чухал.

 

-Залуу хүний хувьд юуг сонирхож тэмүүлж явдаг вэ?

 

-Хөдөө өссөн болохоороо тэр үү, адуунд их сонирхолтой. Манай адуу Дархан зүг рүү бий. Зав л гарвал тийшээгээ явчих гээд байдаг талтай. Адуу мал маань монголчуудын аж төрөхүйн үндэс шүү дээ. Сумын наадам, хөдөөгийн наадам их гоё. Барилдаад түрүүлэхээр даага авна. Би зав чөлөө гарвал залуучуудынхаа санаж сэдэж байгаа зүйлд оролцох дуртай. Байгаль дэлхийгээ хамгаалсан, ногоон хөгжил гэх уриа, мал аж ахуй, бэлчээр нутгаа өмгөөлсөн үйлсийг дэмждэг. Энэ бүхэн маань малч удам, хөдөө өссөнтэй минь холбоотой. Бид эх дэлхийгээ хайрлах үзэл  санаа үнэхээр чухал шүү.

 

-Морь уядаг уу?

 

-Дүү маань морь уядаг юм. Том ахын хүү л дээ. Би есөн хүүхэдтэй айлын отгон нь, хоёр ах, зургаан эгчтэй. Миний морьд сум, орон нутгийн наадамд айрагдаад байгаа.

 

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулах уу?

 

-Бид Увс аймгийн Тэс сумын хоёр. Б.Амараа гэдэг. Сэтгэл судлаач-нийгмийн ажилтан мэргэжилтэй.

 

-Хүү тань аавыгаа дуурайж бөхөд татагдаж байна уу?

 

-Зурагтаар хүүхэлдэйн кино, бөхийн барилдаан хоёр зэрэг гарахаар бөхөө л үзнэ шүү дээ. Цаашдаа өөрийн хүсэл эрмэлзлээр төлөвших биз ээ. Манай хүү одоо дэр авч тавьчихаад л ноцолдоод байна шүү дээ. Аавынхаа барилдааныг байнга хардаг гэж байгаа.

 

Ярилцсан МЗЭ, МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Битогтохын ЦОГНЭМЭХ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эмгэнэл
Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
МИАТ: БНСУ руу зорчигчдын анхааралд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • иргэн (202.9.42.2)
    ДУУ ДУУЛАЖ, БӨХ БАРИЛДАЖ, АРХИ УУХААС ӨӨР ХИЙЖ ЧАДАХ ЮМГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД БИД ЭНЭ ДЭЛХИЙН ГУТАМШИГ
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • Ш.Чингэл (202.9.42.4)
    Харцагадаа улам их амжилтыг хүсье. Чин шударгаар, үзэгч түмнээ хүндэтгэн харгүй сайхан барилдаарай. Эм тариа, допингоос холуур яваарай. Санасан мэхээ сайн хийж түмэн олныхоо хайр итгэлийг хүлээсэн МУ-ын Арслан болоорой. Зорилгоо том тавь. Чи чаднаа. Би итгэлтэй байна.
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.17)
    Тархи нь шуналаар дүүрэн сайхан хэлж
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • Хувьтөгөлдөр (202.179.27.201)
    Тийм мундаг бөх юм бол нутагтаа очиж бух барилдаанаараа барилд.
    2018 оны 07 сарын 02 | Хариулах
    • B
      Zailaach
      2018 оны 07 сарын 02
  • zochin (202.179.24.53)
    тэр хөл бөмбөг бөхийн холбоо 60 тэрбум яаах вэ цаана чинь гомо мөнхөөг шар хаданд хэвтүүлээюү
    2018 оны 07 сарын 02 | Хариулах
  • SS (103.229.123.5)
    Монголоороо эхлээд бахархах ёстой шүү
    2018 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (148.60.92.227)
    Tanai ybs beh sain uu?muu yu?hend hamaatai gej?....bitgii ard tymenii dyrgyi hyrgeed baigaarai?Bayanmenh ta nar...........
    2018 оны 07 сарын 02 | Хариулах
  • buh sonirhogch (112.72.9.178)
    bid buh gesn uudnees ni hundeldeg ldee....odoo bid nutag us gj heterhii taltsahaa bolivol undesnii buh ulam goe bolno doo...
    2018 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    dopingooroo yu
    2018 оны 07 сарын 02 | Хариулах
  • mongol (27.123.214.114)
    saihan ,uramtai barilddag zaluu ...amjilt husiy..
    2018 оны 07 сарын 02 | Хариулах
  • би (103.9.90.98)
    .....Увс аймгийн Тус сумыг хамгийн олон улсын цолтонтой сум.....???????????????????
    2018 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (89.27.154.14)
    Толгой нь усаар дүүрэн Тархи нь шуналаар дүүрэн Гэдэс нь өөхөөр дүүрэн хэсэг бөөн махыг бөх гэнээ
    2018 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.25.127)
    Ene xeden maanag buxchuud xeneeree baxarxan u xen ni davna uu odoo padliigui bx a.
    2018 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.61)
    Өмхий увс
    2018 оны 07 сарын 01 | Хариулах
    • Haha
      Umhii halh shees
      2018 оны 07 сарын 01
    • Эрхүн
      Утасний цаанаас хүн муулж хараасан жингэрүүд хөдөө хээр таарвал айсандаа шээс алдандаа өмхий дутуу төрсөн нуснууд
      2018 оны 07 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмгэнэл
    3 цаг 49 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 48 мин
  • НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
    6 цаг 12 мин
  • МИАТ: БНСУ руу зорчигчдын анхааралд
    6 цаг 15 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 8-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    6 цаг 39 мин
  • П.Наранбаяр: Малчин айлын 70 хүүхэд ХААИС-д үнэгүй суралцаж байна
    6 цаг 42 мин
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
    6 цаг 59 мин
  • Б.Жавхлан: АМНАТ-ын 20 хувийг орон нутагт нь хуваарилна
    7 цаг 5 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ
    7 цаг 36 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
    7 цаг 39 мин
  • Ө.Шижир: 320 хүүхдийн сургуулийг 7 жил барьдаг улс манайх л байна
    7 цаг 45 мин
  • П.Сайнзориг: Зарим сайдын хэлж байгааг сонсохоор нүднээс бараг л нулимс гоожих гээд байна
    8 цаг 0 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл энэ Бямба гарагт хуралдана
    8 цаг 20 мин
  • Л.Мөнхбаясгалан: Сайд нар гэж ус уудаггүй хүмүүс байдаг юм уу?
    8 цаг 43 мин
  • “What3words” аппликейшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
    9 цаг 7 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    9 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13482 болжээ
    10 цаг 29 мин
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
    11 цаг 22 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
    12 цаг 19 мин
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    12 цаг 37 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК