Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ёс зүйтэй сэтгүүлчдийн үнэ цэнэ өсөх хандлагатай байна

2018-7-03
0
ЖИРГЭХ

 

Дэлхийн хэвлэл мэдээллийн хамгийн том чуулган болох Дэлхийн медиа форум Герман улсын Бонн хотноо боллоо. Уг чуулганыг  Германы Дойче Велле байгууллагаас зохион байгуулсан юм. “Дэлхийн тэгш бус байдал” уриан дор болсон тус чуулганд дэлхийн улс төр, бизнес, иргэний нийгэм, сэтгүүлзүйн салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүд оролцсон юм. Энэ чуулганд дэлхийн 140 орны 2300 гаруй төлөөлөл оролцсон. Энэ нь чуулганы түүхэн дэх хамгийн олон орныг хамарсан арга хэмжээ болсон юм. Энэхүү томоохон арга хэмжээнд “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйээр “Гурав арван нэг сэтгүүлчдийн клуб” ТББ-ын төлөөлөл оролцсон юм.

11 дэх удаагийн Дэлхийн медиа форум тэгш бус байдлыг онцолсон. Дэлхий даяр тэгш бус байдал гаарч, арьс өнгөнөөс эхлээд орлого, нийгмийн давхаргад хүртэл тэгш бус байдал гүн нэвчиж, газар авсаар буй аж. Нийгмийн нэгж хэсэгт бүр нэвчсэн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг хэзээ хэзээнээс илүү чухал болж буйг чуулганд оролцогчид онцолж байна. Ялангуяа, тэгш бус байдлыг хэмжих, хор хөнөөлийг нь түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа хүчээ аван хөгжиж буй цахим сэтгүүлзүйн үүрэг оролцоо чухал байгаа аж. Өөрөөр хэлбэл, дижитал хувьсгал нь чөлөөт, олон ургальч үзлийг түгээн дэлгэрүүлэх гол суваг ажээ. Олон улс даяар анхаарал татаж буй тэгш бус байдлыг технологийн дэвшил ашиглан бууруулах арга замыг хөндсөн юм. Учир нь ил болон далд хэлбэрээр оршиж буй тэгш бус байдал ядуурал, нийгмийн хурцатмал байдал, гуйланчлал, дүрвэлт зэрэг нийгмийн олон асуудлын эх сурвалж болж байгаа ажээ.

Гурван өдөр үргэлжилсэн чуулган Европын орнуудын нөлөө бүхий улстөрчид, хэвлэл мэдээллийн манлайлагчид, иргэний нийгмийн идэвхтнүүд дуу хоолойгоо хүргэсэн. Тухайлбал, 140 гаруй төлөөлөгч илтгэл хэлэлцүүлж, олон улсын 60 байгууллага оролцсон байна. Тиймээс “Энэхүү чуулган нь олон улсын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн менежерүүд дэлхий даяар санал бодлоо солилцдог өвөрмөц талбар болсон” гэж  Дойче Велле байгууллагын тэргүүн Питер Лимреур хэлсэн.

Чуулганы эхний өдрийн үндсэн хуралдаанаар “Тэгш бус байдлын эсрэг технологи”, “Тэгш бус байдлыг шийдвэрлэхийн тулд тогтвортой эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ”, “Дүрвэгчид ба цагаачдад чиглэсэн Европын хэвлэл мэдээллийн төсөл”, “Террорыг сурвалжлахуй: Юуг, хэрхэн, яаж харах ёстой вэ”, “Дижитал болон аж үйлдвэрийн хувьсгал: ядуурал, тэгш бус байдлыг бууруулах боломж” зэрэг сэдвийг хөндөж, төлөөлөгчид санал бодлоо солилцсон юм.

Энэ удаагийн чуулганы содон зочин нь Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай байлаа. Тэрбээр  “Дэлхий даяар туйлын тэгш эрх хэзээ ч байхгүй ч бид бүгд адил тэгш эрхтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй” хэмээн хэлсэн юм.  Мөн чуулганы анхаарал татсан нэг сэдэв нь хуурамч мэдээ болон түүний үр нөлөө байлаа. Fake news буюу хуурамч мэдээ нь улс орон бүрт харилцан адилгүй нөлөөлж байгаа бөгөөд үүнд улс орны хөгжлийн түвшин нөлөөлж байгаа аж. Иймд хуурамч мэдээ мэдээллийн илрүүлэхэд технологйн дэвшил чухал үүрэгтэй аж. Цаашлаад хуурамч мэдээллийг ялган таних мэдээллийн эх үүсвэрээр олон нийтийг хангах, энэ төрлийн мэдээлэлд төөрөгдөхгүй байхыг сэрэмжлүүлэх нь чухал байна. Хуурамч мэдээтэй улс орнууд ч өөр өөрсдийн аргаар тэмцэж байна. Тухайлбал, Бельгийн нийслэл Брюссельд хуурамч мэдээлэлтэй тэмцэх 29 гишүүн мэргэжилтэн бүлгэм байгуулсан нь олны анхаарлыг татаж байлаа.

Энэ удаагийн хурлын онцлох сэдэв нь сэтгүүлчдийн ёсзүйн асуудал байсан юм. Тодруулбал, мэдээ бэлтгэн нийлүүлэх түгээх ажлыг тусгай төхөөрөмж гүйцэтгэж эхэлснээр сэтгүүлзүй дэх сэтгүүлчийн оролцоо буурч магадгүй. Гэхдээ үүнд ур чадвартай, ёс зүйтэй сэтгүүлчдийн үнэ цэнэ улам өсөх бөгөөд ёсзүй хэмээх ойлголт орчин үеийн сэтгүүлзүйн шинэ жишиг болохоор байгаа аж.

Мөн чуулганы үеэр терроризмыг хэрхэн сурвалжлах талаар хөндсөн юм. Тодруулбал, барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон хүн амийг авч одсон халдлага хүчирхийллийг мэдээлэхдээ барууны хэвлэлүүд хойрго ханддаг. Харин тансаг хурам, ихэс дээдсийн ёслолын арга хэмжээ, хурал цуглаанд дэндүү их ач холбогдол өгч байна хэмээн шүүмжилж байна. Тухайлбал, Парисын хэд хэдэн хэсэг болон Чарли Хэбдо сэтгүүлийн байранд террорист халдлага болж 16 хүн амиа алдсан байна. 2015 оны нэгдүгээр сарын 7-9-нд болсон энэ хэргийг дэлхий даяар мэдсэн. Олон орны Ерөнхийлөгчид болон Ерөнхий сайд нар эмгэнэл илэрхийлсэн. Гэтэл үүнээс хэдхэн өдрийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын 3-7-нд Нигерийн зүүн хойд хэсэгт террорист халдлага болж 2000 гаруй хүн амиа алджээ. Гэтэл энэ аймшигт хэрэг олон улсын анхаарлын гадна үлдсэн. Өнөө хэр нас барсан хүний тоо тодорхойгүй байгаа аж. Зэвсэгт босогчдын халдлага өртөж буй Нигери, Чад зэрэг улсын нөхцөл байдлыг дэлхий нийтэд түгээх асуудал өнөө хэр үгүйлэгдсээр байна гэж Нигерийн Кано муж улсын Радио корпорацийн ерөнхий захирал Malam Umar Sa'id Tudun Wada хэлсэн юм.

Харин барууны сэтгүүлчдийн зүгээс хар бараан мэдээллээс барууны үзэгчид зутгаж эхэлснийг хэлж байна. Хэдийгээр мэдээлэл олох боломж байдаг ч эргээд энэ мэдээллийг нь хүлээн авах үзэгчдийн тоо буурсан хэмээн Германы ARD телевизийн сурвалжлагч Reinhard Baumgarten хэлжээ. Мөн хэрвээ террорист халдлагын хохирогчид нь тухайн улсын иргэд байвал үзэгчид анхаарлаа хандуулдаг. Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сард Истанбулд  амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлэх үеэр Германы 10 жуулчин амиа алджээ. Энэ талаар мэдээллийг сонирхох иргэдийн сонирхол өндөр байсан байна.

“Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйээр Дэлхийн медиа форумд оролцсон сэтгүүлчдийн баг

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    12 цаг 34 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    13 цаг 1 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    13 цаг 1 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    13 цаг 29 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    13 цаг 30 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    13 цаг 36 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    15 цаг 26 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    15 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    16 цаг 1 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    16 цаг 6 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    16 цаг 17 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    16 цаг 45 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    17 цаг 12 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    17 цаг 15 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    17 цаг 21 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    17 цаг 42 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    17 цаг 56 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    18 цаг 4 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    18 цаг 16 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    18 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК