Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын цагдаагийн уулзварын гүүрийг яаралтай дуусгах үүрэг өглөө

2018-7-04
0
ЖИРГЭХ

НИТХ-ын дарга С.Амарсайхан Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц болон Яармагийн шинэ гүүрний ажлыг газар дээр нь шалгаж, гүйцэтгэлийн ажлыг хангалтгүй байна гэж дүгнэн, хүн хүчээ нэмж 24 цагт бүрэн хүчээр ажиллахыг үүрэг болгов.

Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарц нь БНХАУ-ын 30 орчим сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 1.6 жилийн хугацаанд баригдаж дуусахаар төлөвлөж эхэлсэн бүтээн байгуулалтын ажил юм. Нийт 100 гаруй монгол, 80 БНХАУ-ын иргэн ажиллаж байгаа бөгөөд монголчууд өдрийн найман цагаар, хятад ажилчид 24 цагийн турш ажилладаг байна.

Гүйцэтгэгч компаниуд төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байгаа гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд хийсэн байх ёстой ажлууд цагтаа хийгдээгүй, гүүрэн гарцны ажил удаашралтай, одоогийн байдлаар талбай дээр бүтээн байгуулалтын ажлыг хангалттай хийж эхлээгүй байгаа юм. Жишээлбэл, нийт 98 ширхэг гадсан суурийг 40 метр гүнд өрөмдөх ёстой байтал одоогийн байдлаар 48-ыг өрөмдөөд байна.

Үүний шалтгаан нь үйл ажиллагаанд хэрэглэж байгаа 3 өрөмийн машины 1 нь эвдэрсэн, 2-ыг нь түрээсэлж байгаа боловч мөн л байнга эвдэрдэг. Гэхдээ техникийн асуудлаас болоод одоогоор ажиллахгүй байгаа гэхээсээ илүүтэй шугам сүлжээний ажил хийгдэж байгаатай холбоотойгоор хүлээгдэж байгаа гэв.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцны ажил их удаашралтай байна. Эвдэрсэн, ажилладаггүй өрмийн машины асуудлаа шийдээгүй, зарим туслан гүйцэтгэх компаниудын ажлын хөлсийг нь өгөөгүй, шаардлагатай санхүүжилтийг өөр төсөл хөтөлбөрт зориулсан гэх мэт асуудлууд байна. Тиймээс гэрээг дахин дүгнэх шаардлагатай. Ирэх оны ёсдүгээр сард энэ гүүрэн гарцыг ашиглалтад оруулна гэсэн график гаргаж, түүний дагуу ажил явж байгаа гэсэн ч бодит байдал дээр ажил бүрэн хийгдэхгүй цаг хугацаа алдаж байна' гэлээ.

Өнөөдөр газар дээр нь шалгаад төлөвлөснөөс багадаа 3 сарын өмнө ажлыг дуусгах бүрэн боломж байна гэж дүгнэлээ. Иймд гүүрэн гарцын ажлыг хугацаанаас нь өмнө буюу 3-4 сарын өмнө дуусгах чиглэлээр судалгаа тооцоогоо дахин хийж, танилцуулах үүрэг өглөө. Нийслэлийн иргэдийн хувьд гурван сар битгий хэл гурван минут, секунд ч үнэтэй байна. Замын түгжрээ асуудал нийслэлчүүдийг бухимдуулж байхад зам барилгын гүйцэтгэгч компани бид хугацаандаа багтааж ажлаа хийж л байвал болно гээд цаасан дээр хэдэн сар хоног тавьчихаад асуудалд хойрго хандаж болохгүй гэсэн юм.

Тэрээр гүүрэн гарц барьж буй гүйцэтгэгч компанийн ажлыг хангалтгүй гэж үзэн, хугацаатай үүрэг даалгавар өгөв. Нэгдүгээрт, долдугаар сарын 7-ны дотор холбогдох албан тушаалтнууд ярилцаж 2019 оны 9-1-ний дотор хүлээлгэж өгнө гэсэн хугацааг 3-4 сараар нааш татаж тавдугаар сард хүлээлгэж өгөхөөр хөтөлбөр графикаа дахин өөрчлөх.

Хоёрдугаарт, хятад талын компани техник технологи, хүн хүч, дадлага туршлагын давуу талтай гэж ажил гүйцэтгэх гэрээ хийсэн хэрнээ Монголд байгаа өрмийн машин нь л энэ гээд яриад сууж байгаа учраас гэрээний нөхцлийн дагуу түргэн хугацаанд техник технологийн бүрэн бүтэн байдал, чанар стандартыг хангаж ажиллахыг тус компанийн удирдлагуудад даалгалаа. Даалгасан үүргийг түргэн, чанартай гүйцэтгэх, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг НАЗХГ-ын хяналтын удирдлага, хяналтын инженерүүдэд хатуу анхаарууллаа.

Мөн дараагаар нь НИТХ-ын дарга С.Амарсайхан Яармагийн шинэ гүүрний ажлын явцтай танилцлаа. Тэрээр “Яармагийн гүүрний гүйцэтгэл чанартай сайн хийгдэж байна. Гэхдээ өндөр үнэ өртгөөр хийж байгаа гүүрний гэрэлтүүлэг нь өнгө үзэмж, чанар стандартын хувьд шаардлага хангахгүй байгаа асуудал байна. Тиймээс гэрэлтүүлгийг дахин өөрчлөн гэрлийн чанар, загвар хийцийг шинэчлэх тал дээр анхаарах ёстой, наадмаас өмнө гүүрний автомашин зорчих хэсгийг хэсэгчлэн нээхээр болж байгаа' гэв.

Яармагийн гүүрийг урьдчилсан байдлаар энэ долоо хоногт багтаан нээх юм. Гүүрний ажлыг бүхэлд нь энэ оны сүүлээр эцсийн байдлаар хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн удирдлагууд онцлон илэрхийлж байв.

Эх сурвалж: НИТХ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 7777777 (202.55.191.205)
    ЗӨВ ШААРДАЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ... ДЭМЖИЖ БАЙНА ... ОЛОН ХОНОГ БАЯРЛАДАГ, ОЛОН ӨДӨР АМАРДАГ , ОЛОН МОРЬ УРАЛДУУЛДАГ БАЙДЛАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ... МОНГОЛЧУУД АЖИЛАА САЙН ХИЙВЭЛ ХӨГЖИНӨ ШҮҮ ДЭЭ ..
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    12 цаг 35 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    13 цаг 1 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    13 цаг 2 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    13 цаг 29 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    13 цаг 30 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    13 цаг 37 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    15 цаг 26 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    15 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    16 цаг 2 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    16 цаг 7 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    16 цаг 17 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    16 цаг 46 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    17 цаг 13 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    17 цаг 15 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    17 цаг 22 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    17 цаг 43 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    17 цаг 57 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    18 цаг 5 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    18 цаг 17 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    18 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК