Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мягмар: Ажил хаях нь эрүүл мэндийн салбарынхны хүсч байсан зүйл биш

2018-7-04
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид дахин ажил хаялт хийхээ мэдэгдсэнтэй  холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас нөхцөл байдлыг тодрууллаа.

 

-Эмч ажилчид ажил хаях болсонтой холбогдуулан танай байгууллагаас ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

 

-Өнөөдөр эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо мөн Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны хуулийн хүрээнд ажил хаялт зохион байгуулах ажлын хэсгүүд хамтран таван эрүүл мэндийн байгууллагууд дээр нэгэн зэрэг ажиллалаа. Учир нь эрүүл мэндийн байгууллагууд дээр зарим нэг ажил олгогчдын зүгээс шахалт дарамт үзүүлсэн, хийсэн хурал нь хүчин төгөлдөр эсэх нь маргаантай байгаа байгууллагууд дээр ажилласан. Миний хувьд бол Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйлдвэрчдийн эвлэлийн хорооны 500 орчим ажилчдын хурлаар байгуулагдсан Ажил хаялт зохион байгуулах төв хорооны штаб дээр очиж ажиллаад ирлээ. Штаб дээр ажил хаялтын бэлтгэл ажлыг хэрхэн яаж хангасан талаарх нарийвчилсан төлөвлөгөө, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

 

-Одоогийн байдал ямар байгаа вэ?

 

-Өчигдөр өглөө Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос  улсын хэмжээнд нийтдээ 207 эрүүл мэндийн байгууллагын 16611 ажилтан маргааш буюу долоо дугаар сарын тавны 08 цаг 30 минутаас улс орон даяар ажил хаялтад нэгдэнэ. Энэ хэдийгээр эрүүл мэндийн салбарын хүсч байсан зүйл биш. Тийм учраас эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг бүртгэж өгөөч ээ гэж хүссэн. Ажил хаялтын талаарх албан хүсэлтийг Хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Монгол улсын ерөнхийлөгч, Сангийн сайд нарт хүргүүлсэн. Мөн ажил хаях гэж байгаа мэдэгдлийг Монголын үйлдвэрчний холбооноос Сарангэрэл сайдын нэр дээр хүний амь нас, ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангах чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллана уу. Үүсч болзошгүй аливаа эрсдэл хохирлын хариуцлагыг Монгол улсын засгийн газар болон холбогдох сайд нар хариуцна шүү гэсэн агуулга бүхий мэдэгдлийг өчигдөр өгсөн байгаа. Өчигдөр хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан хэд хэдэн байгууллага дээр асуудал үүсч байна. Жишээлбэл ажил хаялт хийхгүй шүү, та нарт тийм эрх байхгүй гэх мэтээр дарамт үзүүлсэн байна. Зарчмын хувьд бол үйлдвэрчний эвлэлийн байгууллага тэр дундаа эмнэлгийн байгууллагын ажилчид хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа. Ажил хаяхгүйгээр зургаан сар гаруй хугацаанд тэмцэл өрнүүллээ. Бид энэ тэмцлээ салбарын хэлэлцээрийг бүртгэх хүртэлх хугацаанд зогсоохгүй.

-Ийм нөхцөл байдалд тухайн байгууллагын удирдлагууд ямар үүрэг хүлээх вэ?

-Ажил хаялттай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагууд яаж эрүүл мэндийн ажилчдын буруутгах талаар хуулийг нарийвчлан судалж байгаа.  Энэ нь маш буруу. Хуулийн хүрээнд явуулж байгаа ажил хаялтыг яаж хуулийн дагуу явуулах талаар төрийн захиргааны байгууллагууд, ялангуяа тухайн байгууллагын ажил олгогчид хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй асуудлуудыг урьдчилан харж хамтарч ажиллах ёстой. Хуулиар олгогдсон үүргээ гүйцэтгэх ёстой. Яг ийм эгзэгтэй чухал үед амарч байгаа дарга нар ажилдаа орох хэрэгтэй. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг яаж үзүүлэх талаар тухайн ажил хаялт зохион байгуулж буй штабтай шууд хамтарч ажиллах, зөвшилцөлд хүрэх ёстой. Зөвшилцсөн зүйлээ баталгаажуулж гарын үсэг зурах ёстой. Энэ нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг юм. Магадгүй ийм зохицуулалт хийгээгүйгээс болоод хүний амь насанд эрсдэл учрах юм бол Монгол улсын засгийн газар төрийн байгууллагууд  хариуцлага хүлээх болно.

 

- Ажил олгогчдын дарамт шахалтын эсрэг танай штабууд ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Эрхээ эдэлж байгаа тохиолдолд ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаа тохиолдлуудыг бид нэг бүрчлэн бүртгэж байгаа.  Өнөөдөр орой 18 цагаас эхлээд эрүүл мэндийн ажилчны үйлдвэрчдийн эвлэлийн холбооны 320549 гэсэн дугаар эрүүл мэндийн салбарынханд нээлттэй ажилна. Зөрчил маргааныг хамтдаа даван туулах зөвлөмж чиглэл өгөх штаб 18 цагаас эхлээд 24 цагаар тасралтгүй ажиллана. Мөн эмнэлгүүд дээр байгуулсан түр хороодууд хариуцлагатай жижүүрийн хувиар гаргаад ажиллаж байна.

-Ажил хаялтын бэлтгэл ажил хэзээ хэр хэмжээнд явж байна вэ?

-Өнөөдрөөс эхэлсэн ажил хаялтын бэлтгэл ажил маань орой  22 цаг хүртэл явагдана. Дөнгөж сая гуравдугаар эмнэлэг дээр нарийвчилсан төлөвлөгөөнүүд гаргасан байна. А,Б,В,Г гэсэн цэгүүд гаргаж мэдээлэл өгөх ажилтан, ажил хаялтад оролцож байгаа ажилтны эрүүл мэндийг хариуцсан ажилтан гэх мэт нарийвчилсан төлөвлөгөөтэйгөөр идэвхтэй ажил өрнүүлж байна. 

 

-Хоёр гуравдугаар шатлалын эмнэлгүүд ажил хаялтад  хэрхэн нэгдэх вэ?

-Ерөнхийдөө бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд буюу аймаг, сум, баг, бүсийн болон нэгдсэн эмнэлгүүд, гуравдугаар шатлалын бүхий л эмнэлгүүд дээр ажил хаялт явагдана. Ялгаагүй  бид хурлаа хийгээд мэдэгдлээ хүргүүлчихсэн. Нэг хувийг нь манай холбоон дээр ирүүлчихсэн. Энэ мэдэгдлийг хуулийн таваас дээш хоногийн хугацаанд ажил олгогч нарт хүргүүлсэн. Ажил олгогч болон засаг дарга нарт хүргүүлсэн гэдэг нь төрийн байгууллагад шууд хүргэж байгаа гэсэн үг.

-Шаардлагатай тусламж үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл бий юу?

-Энэ ажил хаялтад амь тэнэсэн үеийн тусламж үйлчилгээ, яаралтай тусламж, сэхээн амьдруулах, хүүхэд нярайн, гэмтэл, төрөх гэх мэт хүний амьтай шууд холбоотой тусламж үйлчилгээнүүдийнхээ жагсаалтыг гаргачихсан. Тийм  учраас амь тэнэсэн үеийн болон яаралтай тусламж үйлчилгээнүүдээ хэвийн явуулах болохоо хурлаараа хэлэлцэн зөвшилцсөн. Мөн хүний амийг шууд авардаг үйлдвэрлэл учраас цус сэлбэх байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах болно.

 

-Ямар шаардлага хүргүүлж байгаа вэ?

-Бид цалин хөлсөө нэмэгдүүлэхийг дөрвөн жил хүлээж байгаа. Сүүлийн зургаан сар тасралтгүй жагсаал цуглаан, ажил хаялт зарлаж, 20 гаруй мянган ажилтны гарын үсэг хүргүүлсэн. Валютын сангийн гадаа жагсаал цуглаан хийсэн. Энэ хугацаанд  валютын сан гэдэг нэг л зүйлийг ярьсан.  Мэдээж ажилчдын цалин хөлсийг валютын сантай хийсэн гэрээ хэлэлцээрийг зөрчихгүйгээр эргэлдүүлэх хэд хэдэн заалтууд байгаа. Мөн нэн шаардлагатай байгаа 1800 сувилагчдын орон тооны талаар дурдсан байгаа.

 

Л.Сайнбаяр

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
"Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Zochin (66.181.176.24)
    Энэ эмэгтэй эмч нарыг уриалан дуудаж хүний амь насаар тоглох л үлдэж байна. Хэн нэгний захиалгаар эмч нарын нэрийг бариж хийж байгаа зохион байгуулалттай ажил биз дээ. Эцэст нь энэ эмэгтэй захиалагчаасаа мөнгөө аваад дуугүй болж тэмцэлд нэгдсэн эмч нар муу нэр зүүгээд сална биз. Амгаланбаатар гэж этгээдийг АТГ өгч шалгуулах хэрэгтэй .
    2018 оны 07 сарын 06 | Хариулах
  • emch (202.179.27.20)
    ene shavar nuurtei huuhen olon huneer shovu hiij toglohoo boimoor um huguuduul ni gesen uuriin tolgoigui amitad
    2018 оны 07 сарын 06 | Хариулах
  • Болд (202.9.42.7)
    Наад ажилаа өгөөд зайл эмч хахууль авахгүй хүн эмчилээд үнг үнэгүй үзээд эмнэлэгт хэвтээд хэвтүүлээд тийм юм ба йдгийг мэдэхгүй юмдаа бөөн хүнд суртал хахууль бөөн арын хаалга гэдэг л байдаг шдээ .улс орон буснуулхаа боль монгол солонгос бишшш үүүү.зүгээр эмч нэртэй хэдэн шоу чидддддд зайл гэж хэлийййййй
    2018 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.212.141)
    Мягмараа өөрөө энэ салбар аар нийтийн шижгээр үйлчлүүлж үзсэн үү мэдээж үзээгүй танилаар л үйлчлүүлсэн 5,6өдөр халуураад түргэний эмчийн зөвлөснөөр нэг өдөр гэртээ гүрийж хэвтээд маргааш нь гэрийнханаараа түшүүлэн байж өрхийн эмнэлэг т очиход дараагийн шатны эмнэлгийн ноймор 7-30хоног байх жишээтэй ийм үед тэсэх үү нөгөө муу хувийн эмнэлэг л аминд орж байна чи үүнийг мэдэх үү эмнэлгийн тогтолцоог яаж өөрчлөх вэ гэдэгт байгаа. Гол үйл ажилгааг нь ярихын оронд эмзэг сэдвээр салбарын ажилчдыг үймүүлэхийг зогсоо сайн хүний дүрээр сайн хүн болж харагдахгүй байна чи ер нь улсад юу бүтээсэн хүн бэ
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • Иргэн (59.153.114.215)
    АН-ын бууны нохой болж улсаа хорлож улс төр хийхээ больёо. Засгийн газар АН-ын хулгайлж идсэн өрийг сар бүр хэдэн зуун тэрбумаар нь төлж байхад яаж эмч нарын цалинг нэмж чадах юм бэ. Улсыг өрөнд оруулж дампууруулсан АН-ын хулгайчдаасаа цалингаа нэх. Цалин чинь багадаад байвал заавал ажиллах албатай юу Солонгостоо очиж боолын хөдөлмөр хийхгүй юу. Бусаддаа зайгаа тавьж өг.
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • Гишүүн (202.9.42.8)
    Хүмүүсийн зовлонгоор хоолоо олж иддэг алба бас хүн байх юмаа. Энэ авгай засаг төр нь цалин нэмнэ гэдгийг мэдэж байгаа үүнээс урьтаж тэмцсэн дүр эсгэж хоолоо хамгаалж байгаа юм. Нэг үг байдагдаа Зуд болвол нохой таргална Зовлон болвол лам баяжна гэж энэ. ҮЭ ийн дарга нар гэж ажилчдын татварын мөнгө бас засгийг дарамталж авдаг мөнгөндөө язайтал таргалсан хүмүүс. Мягмар бол мөнгө албан тушаалын улаан шуналтан шүү
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • уншигч (103.57.94.143)
    Монгол улсыг хууль эрх зүйн хүрээнд дампууруулсан мөртлөө өндөр цалин авдаг прокурор-хуулийн салбарын цалингийн фондоос аваад эмч сувилагчдаднэмээд өгчөөч.....
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • иргэн (103.9.88.162)
    Энэ дайчин хүүхнийг Чинзоригийн оронд тавьчихвал салбарыг нь сарын дотор өөд нь татна даа
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Горьд. Бас сайд болох санаа агуулж явдаг байх нь Ийм зорилготой албан тушаалд далдхан санаархаж өвчтэй хүмүүсийг өрөвдөх сэтгэлтгүй үймээн самуун зохион байгуулж явдаг байх нь
      2018 оны 07 сарын 05
    • зочин
      ер нь манай эмэгтэйчүүд дайчин ажил төрөлдөө манлайлагч харин эрчүүд минь үхээнц аймхай архи уухаараа арслан барс архиа гархаар гөлөг хулгайч сэтгэлгээ нь их хөгжсөн бас тэгээд тэжээж дийлэхгүй байж их хүүхэмсэг бэлгийн харилцаанд орохоос өөр мөрөөдөлгүй новшнууд болж дээ
      2018 оны 07 сарын 05
  • irgen (66.181.164.171)
    emchiin tsalingaar amidralaa avch yavna gedeg amia horlohtoi adil Olon jil emch nar zolioslogdson doo
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.117.178)
    Eeriigee teviilgeh gesen ene soiliotoin ugeng itgej TANGARAG ergesen emcn nar heerhii baina daa ug ni suvilagcn nariin tsalin nemeh ni zuv gehdee ajil hayj l lav bish suu
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • зочин (202.70.47.158)
    Энэ солиот хүүхэн хүмүүсийг уруу татахаа боль, оронд нь ажлаа сайн хийхийг заа, ер нь ҮЭ гэдэг хэнд хэрэгтэй юм вэ? Ажил хийлгэж сургах талаар ганц үг дуугарахгүй атлаа, ажил хаях гэж л хашгаралдаж байх юм. Татан буулгөвөл таарна.
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • Zochin (45.117.35.9)
    Emnelegin ajilchdig turhirhaa boliochee ene avgai bolon AN han.AN-han uursduu tur barisan 4-jildee tsaling negch nemeegui murtuu odoo bolohoor bagsh emch narig turhrad bh yum
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.212.116.167)
    Энэ авгай бат үүл эрдэний захиалгаар хэдэн хүн турхираад л Эмч нар ажил хаяад тэртэй тэргүй засагт өх мөнгө байхгүйг мэдээд ажил хаялтыг дэмжихгүй байгаа шүү дээ Харин цалин хөлс заавал нэмэх шаардлагтай байгааг л ойлгуулахыг хүсэж байгаа
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • Gal (66.181.160.3)
    Hudlaa shoud abgai
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
  • tv-5 (202.9.42.4)
    emch emnelegiin ajillagsdiin ner barij hicheen jil duvchigheh ve,,ymar ch ur dun garahguig medseer baij jujig togloj olon tumniig dallahaa bolio,.uilderchinii baiguulagiig uurchluh tcag bolson,.uls turchdiin yuanii nohod bolj,.
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • nurse (202.9.42.4)
    hen ch ajil hayhiig huseegui,.uuruu uriaij,baahan bujignuulj dundaas ni ashig unagaad bgaa yum bishuu,.sarangerel saidtai naygt holbootoi bgaag tani mednee,,suvilagchiin ajlaa sain hii,.
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • иргэн (180.149.93.14)
    Энэ уйлан дуугарсан эмэгтэй хүмүүсийг турхирхаа болих хэрэгтэй.
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    7 цаг 51 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    7 цаг 57 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    8 цаг 52 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    8 цаг 56 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    10 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    10 цаг 32 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    10 цаг 41 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    10 цаг 49 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    11 цаг 27 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    12 цаг 2 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 42 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    12 цаг 42 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    13 цаг 50 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    15 цаг 11 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    15 цаг 44 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    15 цаг 45 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    15 цаг 47 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    16 цаг 0 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    16 цаг 31 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    16 цаг 32 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК