“Монгол Улсын Үндэсний Их Баяр наадам-2018”-ын албан ёсны түнш” ТОЁОТА МОТОР” корпорацаас өнөөдөр баяр наадмын үндэсний бөхийн бай шагналыг танилцууллаа.
“ТОЁОТА МОТОР ” корпораци нь албан ёсны түншийн хувьд үндэсний их наадмын түрүү бөхийг “Ланд криузер VX-R” авто машинаар шагнан урамшуулах юм байна. Мөн Сүхбаатарын талбайд тусгай тайз засаж, дэлгэц байршуулан наадмыг шууд дамжуулахаас гадна өөрсдийнхөө талархлын илэрхийлэл болгож хүрэлцэн ирсэн наадамчин олондоо сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлж баяр наадмын үйл ажиллагааг дэмжин ажиллах аж.
Түүнчлэн долдугаар сарын 13-ны 11.30 цагаас Сүхбаатарын талбайд түрүү бөхийн бай шагнал гардуулах хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Монгол дахь ТОЁОТА-гийн албан ёсны дистрибьютр компани болох ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ны Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши нар бөхийн байг ёслол төгөлдөр гардуулах юм байна.
Тус компани тав дахь түрүү бөхийг байлж байгаа ажээ.
ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ны Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши “Бид яагаад зөвхөн үндэсний бөхийг сонгож бай шагналаа гардуулж байгаа вэ гэвэл бөх гэдэг спорт хүч чадлын гайхалтай спорт. Манай “ТОЁОТА МОТОР” корпораци хүч чадлыг эрхэмлэдэг учраас ийм үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (2)