Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 Бороотой, “Beatles”-ын дуутай үдэш

2018-7-06
0
ЖИРГЭХ

Улаанбаатарын хамгийн гоё үдшийн нэг нь өчигдөр тохиов. Бороо шивэрч, бас “Битлз”-ийн дуунууд хотын төвд намуухан эгшиглэнэ. Б.Цэрэндоржийн гудамж ийм хөл хөдөлгөөнтэй, ийм олон хүнтэй байлгүй нэлээд уджээ. Хашлага, хаалтыг авч, олны очих дуртай гудамж дахин хөл хөдөлгөөд орсон нь нэг талаар хотын захиргааны ач. Нөгөө талаар хашлага хаалтаар далдалж, хоёр оныг үдсэн нь мөн л хотын захиргааныхны шийдвэр байлаа. Өмнөх Засаг даргын үед гаргасан шийдвэрийг өнөөгийг Засаг дарга ийн залруулсан нь энэ билээ. Нэг буруу шийдвэрийг нөгөө нь залруулж байх нь бас сайхан юм даа.

20:00 – Шинэчлэлт засварын ажил нь саяхан дуусч улам гоёмсог болоод байгаа Цэрэндоржийн гудамжны нээлтэд болов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гудамжийн нээлтэд зориулан үг хэлж байлаа. Тэрбээр “Ийм гудамж талбай олонтой Улаанбаатар болгохын төлөө ажиллана” гэлээ.

20:30 – Бороо шивэрч байлаа. Иргэд ч олон цуглав. Тэдгээрийн ихэнх нь 40-60 насныхан байлаа. Учир нь Английн домогт “Beatles” хамтлагийн “Yesterday” дуу хөшөөнийхөө дэргэд эгшиглээд эхэлжээ. 24 дүгээр сургуулийн төгсөгч, дуучин, гитарчин Бааяа “Beatles” хамтлагийн хит дуунуудыг дуулах ажээ. Анх 1960 онд Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Стюарт Сатклифф, Пит Бест гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр Английн Ливерпүүл хотноо байгуулагдаж байсан тус хамтлаг 1960-1970  оны хооронд 10 гаруй цомгийг гаргаад амжсан билээ. Хэдийгээр аравхан жил бүтээлээ туурвисан ч тэдний дуунууд өнөөг хүртэл бидний шимтэн сонсдог дуу хэвээр байгаа. Хамтлагийн дуунуудыг хамгийн ихээр шимтэн сонсдог үеийнхэн бол өдгөө 40-60 насныхан гарцаагүй мөн юм. Бас Б.Цэрэндоржийн гудамж бол Монголын “Beatles”-ын фэнүүдийн хувьд дурсамж, дурдатгал, хүүхэд нас нь билээ.  Энэ үдэш тэднийх байх нь аргагүй.

“Beatles”ийн While My Guitar Gently Weeps,Yellow Submarine, Something, I Feel Fine, Lady Modonna, And I Love Her, Hello Goodbye, In My Life зэрэг дуунууд хэдийн дуулагдлаа. Аянд нь зогсолтгүй “Манга” татан бүжих олонд нэн таатай байгаа нь уур амьсгалаас илт мэдэгдэж байлаа.

21:00- “Beatles”-ын “Rain” дуу явж эхэлмэгц зөөлхөн шивэрч байсан бороо ширүүслээ. Энэ үед тус хамтлагийн жинхэнэ шүтэн бишрэгч нар болох ахимаг насныхан үлдлээ. Төд удалгүй бороо намжив.

21:20 – Гитарчин, дуучин Бааяа тайзнаа “Өргөө” хамтлагийн дуучин И.Болоожийг урив. Тэрээр тайзнаа Алтан зул, Дандаа чамайг хайрлаж явья дууг тус тус дуулав. Үргэлжлүүлэн “Beatles” дуулагдав.  

Энэ үеэр энд хүрэлцэн ирсэн иргэдээс шинэчлэн, засварлагдсан гудамжны нээлтийн талаарх сэтгэгдэлийг сонслоо.

Г.Гансүх “Саяхан л бид айдастай байлаа. Гэхдээ өнөөдөр ийм сайхан тохижуулалттай гудамжийг хүлээлгэн өгч байгаад сэтгэл өөдрөг, сайхан байна аа. Бас “Beatles”-ийн дуунууд эгшиглэж байгаа нь өнөөдрийг чимж байна. Магадгүй амралтын өдрөөр нээсэн бол илүү олон хүн ирж үзэх байсан байх аа” гэлээ.

Э.Доржсүрэн: “Багаасаа л энэ гудамжаар тоглож наадаж өссөн. Харин хэдэн сар хашаатай байгаад байсан. Одоо бид урьдын адил энэ сайхан гудамжаар зугаалж болохоор болсонд баяртай байна” гэв.

Нийслэлчүүдийн хэлж заншсанаар “Фонтан” буюу Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн гудамж ийнхүү тайван орчинг бүрдүүлжээ. Тус гудамжинд шинэ боржин чулуу, орчин үеийн шийдэл бүхий усан оргилуурыг ашиглалтад оруулжээ. Мөн шинээр зүлэг, суулгаж хэлбэржүүлэлт хийжээ. Нээлтэд ирсэн иргэдийн инээд хөөрөөс ажихад энэ гудамжны шинэчлэлт засварыг шууд дүгнэж болохоор санагдлаа.

 

Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (212.51.198.193)
    china taun
    2018 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.212.136)
    Энэ чинь нэг хүний л 2 өөр шийдвэр байс ан. С. Батболд дарга л 2 удаа шийдвэр гаргасан. Яг л нөгөө зүүн гарын дүрэм шиг
    2018 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    12 цаг 36 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    13 цаг 3 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    13 цаг 3 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    13 цаг 31 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    13 цаг 32 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    13 цаг 38 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    15 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    15 цаг 50 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    16 цаг 3 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    16 цаг 8 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    16 цаг 19 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    16 цаг 47 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    17 цаг 14 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    17 цаг 17 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    17 цаг 23 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    17 цаг 44 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    17 цаг 58 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    18 цаг 6 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    18 цаг 18 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    18 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК