Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам, Өмнөговь аймгийн 87 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд улсын начин Т.Энхтуяа, Б.Сумъяа нараар магнайлуулсан улс, аймгийн цолтой 256 бөх хүч үзэн барилдсанаас Мандал-Овоо сумын харьяат аймгийн заан Будын Амгаланбаатар найм даван түрүүлж, аймгийн арслан цолонд хүрлээ. Хүрмэн сумын харьяат "Аврагч" спорт хороо, Өмнөговь аймгийн онцгой байдлын газар, "Таван толгой" ХК-ийн бөх аймгийн хурц арслан Шоовдорын Дарханбат долоо даван үзүүр булаав.
ИХ ШӨВӨГТ
Ноён сумын харьяат "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р анги, "Апу" ХК-ийн бөх, аймгийн арслан Эрдэнэбатын Нямаа Номгон сумын харьяат аймгийн харцага Мандахын Адъяахүү нар шалгарч М.Адъяахүү гурав дахиа зургаа давлаа.
ДУНД ШӨВӨГТ
Номгон сумын харьяат аймгийн заан Цэрэнноровын Анхбаяр, Баяндалай сумын харьяат аймгийн начин Төрмөнхийн Төгсдөлгөөн, Баян-Овоо сумын харьяат сумын заан Батсайханы Мөнхбат, Цогт-Овоо сумын харьяат сумын заан Цэндсүрэнгийн Пүрэвсүрэн нар үлдсэнээс Ц.Анхбаяр чимэг нэмж, Т.Төгсдөлгөөн цолоо баталж, Б.Мөнхбат, Ц.Пүрэвсүрэн нар аймгийн начин боллоо. Ийнхүү долдугаар сарын 4, 5-нд Даланзадгад хотноо болсон Өмнөговь аймгийн баяр наадмаас аймгийн арслан 1, аймгийн начин 2 төрлөө.
Дүйзийг тавын даваанаас сонирхоно уу.
1. У.н Т.Энхтуяа- с.з Б.МӨНХБАТ Баян-Овоо
2. У.н Ц.Одбаяр- а.н Т.ТӨГСДӨЛГӨӨН
3. А.х.а Ш.ДАРХАНБАТ- с.з Гансүх
4. А.х.а Б.Мижидсүрэн- с.з Ц.ПҮРЭВСҮРЭН Цогт-Овоо
5. А.а Э.Нямаа- а.а Д.Бямбацогт
6. А.а С.Идэрсүрэн- а.х М.АДЪЯАХҮҮ
7. А.з Б.АМГАЛАНБААТАР- а.х Б.Амар-Амгалан
8. А.з Ц.АНХБАЯР- а.н С.Амартүвшин
Зургаагийн даваа
1. А.х.а Ш.ДАРХАНБАТ- с.з Ц.Пүрэвсүрэн
2. А.а Э.НЯМАА- с.з Б.Мөнхбат
3. А.з Б.АМГАЛАНБААТАР- а.з Ц.Анхбаяр
4. А.х М.АДЪЯАХҮҮ- а.н Т.Төгсдөлгөөн
Долоогийн даваа
1. А.х.а Ш.ДАРХАНБАТ- а.а Э.Нямаа
2. А.з Б.АМГАЛАНБААТАР- а.х М.Адъяахүү
Наймын даваа
- А.х.а Ш.Дарханбат- а.з Б.АМГАЛАНБААТАР
С.НАЦАГ
Сэтгэгдэл (1)