Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тулгар төрийн 2227 жил Их Монгол улсын 812 жил Ардын хувьсгалын 97 жил

2018-7-07
0
ЖИРГЭХ

Дэнж хотойлгон цэнгэдэг Дэлхийд ганцхан монгол наадамдаа Монгол төрийн гурван чухал түүхэн үйл явдлыг алтан аргамж болгон уяж жил бүрийн зуны дэлгэр долдугаар сарын 11-15-нд ёслон тэмдэглэдэг билээ, бид. Энэ зуны тухайд Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил,  Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож буй. Эдгээр нь монголчууд бидэнд өнгөрсөн, одоо цагийн орчилд чухалчлан дурсах санамж болж ирсэн, ирээдүйд он жилийг үл алгасан тэмдэглэгдэх үйл явдал.

 

ТУЛГАР ТӨР. Одоогоос 227 жилийн тэртээ Төв Азийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрэн - Хүннүг байгуулсан МЭӨ 209 оныг Тулгар төрийн үүссэн огноо болгон авч үздэг. Эртний хөлгөн сурвалж бичигт “Модунь дуут сум хийгээд өөрийн хүмүүст морин дээрээсээ нум харвахыг сургахдаа дуут сум харвасан зүг рүү сумаа харваагүй хүний толгойг авна. Мөн ан хийж байхад дуут сум харвасан зүг рүү сумаа харваагүй хүний толгойг авна гэж зарлиг буулгажээ. Модунь өөрийнхөө хүлэг морийг харвахад дагалдагчдын зарим нь зүрхэлж харвасангүй, тэгэхэд нь харваагүй хүмүүсийн толгойг тэр дор нь авчээ. Модунь нэг удаа өөрийнхөө хайртай хатныг харвахад нэг хэсэг нь айгаад харвасангүй, тэгэхээр нь мөн л толгойг нь авчээ. Модунь мөн л нэг удаа ан хийж явахдаа шаньюйн/хаан/ хүлэг морийг харвахад дагалдагчид нь бүгд харважээ...Тэр өөрийн эцэг Түмэнийг даган ан хийж явахдаа эцгийгээ харвахад дагалдагчид нь цөм харван түүнийг алжээ. Ингээд Модунь...өөрийгөө Шаньюйд өргөмжилжөө” хэмээн тэмдэглэсэн байдаг. 25 настай Модунь ийнхүү Шаньюй/хаан/ болж хүчирхэг Хүннү гүрнийг байгуулан “Газар бол улс орны үндэс мөн” хэмээн 26 удаагийн томоохон аян дайнаар ойр холын 26 улсыг байлдан дагуулж нутаг дэвсгэрээ тэлсэн байна. Нүүдэлчдээс анх удаа цэрэг-захиргааны зохион байгуулалтын гурвалсан бүтэц, аравтын системийг бий болгосон Модунь Шаньюй нь МЭӨ 209 оноос МЭӨ 174 онд насан эцэслэх хүртлээ 35 жил төр барьжээ. Модунь болон түүний хүү Лаошан Шаньюйн үед Хүннү гүрэн хүчирхэгжлийнхээ оргилд хүрч нутаг дэвсгэр нь зүүнтээ Ляо гол, буруунтаа Тарвагатайн уул, умардад Байгал нуур, өмнөдөд Цагаан хэрэмд тулж байв.

 

 

ИХ МОНГОЛ УЛС. Одоогоос 812 жилийн тэртээ Их Монгол улсыг байгуулсан. Энэ түүхэн үйл явдлын тухай Монголын Нууц товчоонд “Чингээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил/1206 он/ Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан цолыг өргөв” гэж бичжээ. Чингис хаан ийнхүү Их Монгол улсыг байгуулж мянгатын ноёноор нийт 95 хүнийг томилсон байна. Монголын Нууц товчоонд бичсэнээс үзэхэд зургаан өрлөгийн нэг Мухулайд Го ван/төрийн ван/ цолыг олгосон нь одоогийнхоор бол гүйцэтгэх засаглалын тэргүүн юм. Тийм ч учраас Чингис хааныг гадагшаа дайлаар мордоход тэрбээр нэг ч удаа хамт яваагүй бөгөөд эх нутагтаа үлдэж төр улсынхаа өдөр тутмын ажлыг зангидан шийдвэрлэж байсан. Түүнийг Го ван болгосноос гадна зүүн гарын түмэнг захирах ноёны албан тушаалд хавсран томилжээ. Харин зургаан өрлөгийн нэг Боорчиг баруун гарын түмэнг захирах ноён болгоод цэргийн жанжны эрх мэдлийг түүнд өгсөн. Цэргийн жанжин Боорчи нь Чингис хаан Хорезмыг байлдан эзлэхээр мордсон зургаан жилийн болон бусад дайнд түүнийг үргэлж дагалдан явж цэргийн стратеги тактикийн гол онолч нь болж байв. Их Монгол улсаа мандан бадраахад эзэн Чингис хаанд хамгийн тустай баруун зүүн гар болсон өрлөг нь энэ хоёр эрхэм байсан учраас Төрийн ордны өмнө Боорчи, Мухулай нарын морьтой хөшөөг сүндэрлүүлсэн.

 

АРДЫН ХУВЬСГАЛ. Одоогоос 97 жилийн тэртээ 1921 оны хоёрдугаар сараас долдугаар сарыг дуустал өрнөсөн нийгэм улс төрийн өөрчлөлт нь “Ардын хувьсгал” гэсэн ерөнхий нэршлээр түүхэн товчоонд бичигдсэн. 1921 оны эхний хагаст Монголд хоёр Засгийн газар зэрэгцэн оршин тогтнож байв. Нэг нь нийслэл Хүрээн дэх Манзшир хутагт Цэрэндоржийн толгойлсон хууль ёсны Засгийн газар, нөгөө нь Орос-Монголын хилийн хот Тройцкосавскт МАН-ынхны байгуулсан Ардын Түр Засгийн газар болно. Ардын Түр Засгийн газрын журамт цэрэг 1921 оны долдугаар сарын 6-нд нийслэл Хүрээг эзлэн авснаар Манзшир хутагт Цэрэндоржийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Долдугаар сарын 10-нд Монгол улсын засаглалын эрх Ардын Түр Засгийн газарт шилжсэн байна. Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны тэргүүн сайдаар Д.Бодоог, Дотоод яамны тэргүүн сайдаар да лам Пунцагдоржийг, Сангийн яамны тэргүүн сайдаар С.Данзанг, Цэргийн яамны тэргүүн сайд, бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатарыг, Шүүх яамны тэргүүн сайдаар Н.Магсаржав нарыг томилсон. Энэ засгийг түүхч, судлаач эрдэмтэд Консулын бүлэг-Ардын нам, Зүүн хүрээний бүлэг-Түшмэдийн нам, түүнчлэн Ноёдын бүлэг гэсэн, МАН-ын гурван фракцын Эвслийн Засгийн газар гэж томьёолдог. Өнөө цаг дор Улсын их баяр наадам эхэлдэг долдугаар сарын 11 нь VIII Богд гэгээнийг Хэмжээт эрхтэй эзэнд өргөмжлөх ёслол болсон 1921 оны долдугаар сарын 11-энтэй давхдаг. Уг нь болдогсон бол Улсын их баяр наадмыг энэ ёслолын өдөр бус, Эвслийн Засгийн газар байгуулсан долдугаар сарын 10-нд эхлэхээр хуульчлах нь аль ч талаас нь бодсон оновчтой юм.

 

Б.Ерэнтэй

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.63)
    ЭНЭ ЖИЛ НААДАМ БОЛОХГҮЙ, МОНГОЛЫН МААНЬ ИРЭЭДҮЙ БОЛСОН ИЙМ ОЛОН НЯЛХ ҮРС МААНЬ ӨДӨР ТУТАМ ЗОВЖ, ЯРГАЛУУЛАН ҮХЭЖ БАЙХАД НААДАМ ХИЙНЭ ГЭНЭ ДЭЭ, АРД ТҮМНИЙ ОНЦ ХУРАЛ ХУРАЛДАХ ЁСТОЙ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АВАХ ЁСТОЙ, ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАСНЫ ӨМНӨӨС БУРУУТНААР ТАТАХ ЁСТОЙ, ХҮҮХЭД ӨДӨР ТУТАМ ҮХЭЖ, ЦАГ МИНУТ БҮР ЗОВЖ ШАНАЛЖ, ЯРГАЛУУЛЖ БАЙХАД НАЙР НААДАМ ХИЙХ МОНГОЛ ЭР ХҮН, МОНГОЛ ЭХ БАЙНА УУ...ЭСЭРГҮҮЦЭХ ЁСТОЙ, ЭНЭ ЖИЛ НААДАМД ТА ОЧИХ УУ
    2018 оны 07 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    11 цаг 30 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    11 цаг 57 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    11 цаг 57 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    12 цаг 25 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    12 цаг 26 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    12 цаг 32 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    14 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    14 цаг 44 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    14 цаг 57 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    15 цаг 2 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    15 цаг 13 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    15 цаг 41 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    16 цаг 8 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    16 цаг 11 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    16 цаг 17 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    16 цаг 38 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    16 цаг 52 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    17 цаг 0 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    17 цаг 12 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    17 цаг 24 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК