Хорват улсын Загреб хотод өсвөрийн ДАШТ өндөрлөж тэмцээний сүүлийн өдөр охидын 46 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргал нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Деви Санжуг 10:0, гуравдугаар тойрогт румыний Ана Марья Пирвуг 10:0, хагас шигшээ барилдаанд АНУ-ын бөх Оливия М Шорыг 2:0 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдаанд японы Сакүра Мотокид 2:6 онооны харьцаагаар дийлдэж охидын 53 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Бат-Эрдэнийн Эрдэнэсувд нэгдүгээр тойрогт хорватын бөх Лаура Цисковичийг 10:0, хоёрдугаар тойрогт египетийн бөх Хала Ваел Ахмедыг 6:1 онооны харьцаагаар дийлж хагас шигшээ барилдаанд энэтхэгийн бөх Меенахштэй хүч үзэж 0:6 онооны харьцаагаар өвдөг шороодож дагах барилдаанд унгарын бөх Николет Шоланз Нагийг 10:0 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Лейла Кастрог 6:0 онооны харьцаагаар хожжээ.
С.Нацаг
Сэтгэгдэл (1)