Тайланд улсад энэ сарын 01-06-нд тус улсын Эзэн хааны цомын нэрэмжит боксын олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн болов. Тэмцээнд БХЯ-ны харьяа "Алдар" спорт хороо, ЗХ-ний 084-р анги, Үндэсний шигшээ баг, Их хэнгэрэг компаний тамирчин ОУХМ Х.Энх-Амар 56 кг-ын жинд алтаэ медаль хүртлээ. Мөн "Алдар" спорт хороо, Үндэсний шигшээ баг, Монголын зэс компанийн тамирчин ОУХМ Б.Чинзориг 64кг-д алтаэ медаль хүртжээ. Түүнчлэн 64 кг-д Б.Мишээлт хүрэл мелаль хүртсэн бөгөөд манай баг тамирчид 26 орноос нийлбэр дүнгээр тэргүүлсэн байна.
С.Нацаг