Улаанбаатар хотод ажлын өдрүүдэд хөдөлгөөнд оролцох автомашинуудыг дугаарын хязгаарлалтад оруулаад дөрвөн жил болж байгаа билээ. Тэмдэглэлт баяраар энэ хязгаарлалтыг өөрчилдгийн дагуу Үндэсний их баяр наадмын өдрүүдээр ч дугаарын хязгаарлалтыг цуцалсан байна. Улсын их баяр наадмын буюу бүх нийтийн амралтын өдрүүдэд энэ сарын 11-15-ныг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй талаар Замын Цагдаагийн албаны Олон нийттэй харилцах албаны М.Мөнхгэрэл мэдээллээ.
Б.Цэрэнлхам