Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 614 дуудлага Замын цагдаагийн албанд иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 449 дуудлага хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 26 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 1 хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэн бөгөөд 0-10 хүртэлх насны 3 хүүхэд осолд өртжээ. Мөн Гудамж замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
- СХД-ийн нутаг Толгойтын замд 107-р сургуулийн урд замд T.Pruis маркийн автомашин Mitsubishi Colt маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын таван хүн гэмтсэн,
- БЗД-ийн нутаг Уулын замд CF маркийн мотоциклийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж хоёр хүүхэд, гурван том хүн гэмтсэн ноцтой хэргүүд бүртгэгдсэн.
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн есөн осол, мөргөлдөх хэлбэрээр 24 осол бүртгэгджээ.
Б.Цэрэнлхам