Тулгар төрийн 2227, Их монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан хязаалан насны морьд барианд орлоо. Нийт 385 хязаалан бүртгүүлснээс 70 гаруйг нь эрлийз хэмээн хасжээ. Барианд ороход Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Х.Болорчулууны хонгор үрээ түрүү магнайд, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд үрээ аман хүзүүнд хурдалсан бол айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор үрээ, айргийн тавд Төв аймгийн Баян сумын Д.Нямжавын хээр үрээ тус тус хурдалж тод магнай, торгон жолоогоо өргүүллээ.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (2)