Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес давж түрүүлэн улсын аварга болсон Н.Батсуурийн бай шагналыг өнөөдөр 11:30 цагаас Төв талбайд гардуулна.
Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг уламжлал ёсоор Тоёота Ланд 200 автомашинаар шагнадаг. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Үндэсний их баяр наадам-2018” арга хэмжээний албан ёсны түнш ТОЁОТА МОТОР Корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютор ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ийнхан гардуулах юм.
Улсын наадмын түрүү бөхийг 2014 оноос Ланд 200 автомашинаар шагнаж эхэлсэн.
- 2014 онд Улсын арслан Н.Батсуурь
- 2015 онд Улсын арслан Э.Оюунболд
- 2016 онд Улсын аварга Ч.Санжаадамба
- 2017 онд Улсын арслан Ц.Содномдорж тус тус уг шагналыг авч байсан юм.
Сэтгэгдэл (3)