Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Гашуун ус” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ иргэн 11 настай, эрэгтэй Г өчигдөр өдрийн 21:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болжээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн 25 настай, эрэгтэй Б осолджээ мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээлэл онцгой байдлын албанд энэ сарын 11-нд ирсэн бөгөөд түүнээс хойш зургаа хрнргийн эрлийн явцад олдоогүй байгаа юм байна.Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Хэрлэн голын усанд нийслэлийн Багануур дүүргийн харъяат, 57 настай, эрэгтэй Ж энэ сарын 13-ны өдрийн 11:00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй ч одоог хүртэл олдоогүй байгаа.
Иймээс аялал зугаалгын улирал ирсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн аялаж зугаалах, голын ай сав газраар явахдаа аюулгүй байдлаа сайтар хангана уу?
Сэтгэгдэл (1)