Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд их хэмжээний үеэр буусны улмаас 275 айлын гэр, хашаа усанд автаад байгаа тэгвэл өчигдөр тус аймагт дахин үер бууснаас аймгийн Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) тэргүүтэй 11 байгууллагын 427 албан хаагч газар дээр нь ажиллаа.
Тус ажиллагаагаар усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт аваачиж, орон гэргүй болсон 163 хүнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд түр байрлуулжээ. Мөн аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлан, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, сэргээн босгох ажил зохион байгуулж байна.
Нийт долоон багийн 43 айлыг нүүлгэн шилжүүлж, 1.1 км үерийн далан байгуулжээ. Гамшгийн бүсэд хүн хүч дутагдалтай байгаа тул Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, тээврийн хэрэгслийг дайчилж эхэлжээ. Усархаг аадар бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй аж. Тухайлбал, энэ сарын 19, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун, төв болон зүүн бүсийн нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй тул иргэд үер усны аюулаас сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)