Аргын тооллын долдугаар сарын 19, Бархасбадь гараг. Билгийн тооллын 7, Тэргүүн дагуул одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана.
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр, байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.