Өнөөдөр нийт нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаарөдөртөө 20-25 градус,шөнөдөө 11-16 градус байх бол Төвийн аймгуудын нутгаар өдөртөө 23-28 градус, шөнөдөө 17-22 градус дулаан байна.
Мөн Зүүн аймгуудын нутгаар өдөртөө 25-30градус, шөнөдөө 14-19 градус дулаан, харин Говийн аймгуудын нутгаар өдөртөө 30-35градус, шөнөдөө 18-23 градус дулаан байна.
Харин Нийслэл хотод түр зуурын бороо орох ба өдөртөө 25-27 градус, шөнөдөө 15-17 градус дулаан байна.
Энэ сарын 24-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 20-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-22 нд нутгийн хойд хэсэг, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Б.Цэрэнлхам