Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жуулчдыг хүлээж буй сонирхолтой эвентүүд

2018-7-20
0
ЖИРГЭХ

 

Зуны дэлгэр цаг гэхээр олон хүнд хот газрын хэмнэлээс зугатаж,  гэр бүл, найз нөхдөөрөө  хөдөө явж,  амарч зугаалахсан гэж боддог. Тиймдээ ч улсын баяр наадмаас хойш нийслэл хот бараг эзгүйрч, хөдөө хээрийн аглагт найр наадам хэсч, ах дүүгээрээ нутаг усаа зорих нийслэлчүүдийн цуваа хөвөрдөг билээ. Иймд бид энэ удаа жуулчдын хамгийн тав тухтай улирал гэгддэг долдугаар сард аль аймгийн ямар суманд очвол аялал жуулчлалын сонирхолтой эвент  зохион байгуулагдахыг хэлж өгье.

 

ГОВЬ АЛТАЙ АЙМАГТ ЭЛСНИЙ ФЕСТИВАЛЬ СОНИРХООРОЙ

 

Зарим жуулчид  аялалын төлөвлөгөөгөө их эртнээс гаргаж, очих газраа эрт захиалгаа өгдөг.  Ялангуяа, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ихээр очдог  байгалийн үзэсгэлэнтэй газар, хотуудад очихдоо энэ зарчмыг баримталдаг. Харин Монголд бол зун, намрын зургаан сард жуулчид ихээр ирдэг. Тэдний үзэх дуртай зүйл бол мэдээж, монгол наадам. “Чингисийн Монгол”-ыг  тодотгох нүүдэлчин монголчуудын амьдрал ахуй, байгалийн үзэсгэлэнт газрууд, уламжлалт ёс заншил, шашин соёлыг гайхуулсан арга хэмжээнүүд гээд тоочих зүйлс олон бий. Тэгвэл зуны дэлгэр долоо, наймдугаар сард хот, хөдөөд жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Тухайлбал, сарлагийн баяр, элсний фестиваль, сумдын тэгш ой давхацсан баяр наадмууд, байгалийн үзэсгэлэнт газрууд гээд жуулчдын сонирхлыг татах зүйлс олон.Говь Алтай аймагт жил бүр долдугаар сарын гурав дахь долоо хоногт тус аймгийн Жаргалан сум, Эрээн нуур жуулчны баазад  болдог “Элсний фестиваль”-ыг сонирхож болох юм байна. Уг  арга хэмжээг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг бөгөөд эхний өдөр наадамд оролцогчдыг бүртгэнэ. Хоёр дахь өдөр нь, элсний фестиваль наадмын нээлт , адуучин тэмцээн, сумдын урлагийн тоглолтыг сонирхож болох ажээ. Харин сүүлийн өдрүүдэд хамгийн сонирхолтой хэсэг буюу элсний спортын тэмцээнүүд, элсний волейбол, элсний цана буюу чөлөөт гулгалт, элсэн уулын оргил булаалдах тэмцээн, элсэн дээрх морин поло,  элсний шоу үзүүлбэр, хүндэтгэлийн хүлээн авалт, элсний фестивалийн хаалт, галын наадам, оролцогч сумдын хамтарсан урлагийн тоглолт гээд энэ үеэр хамгийн доргио шоу тэнд болох юм байна.

 

 

ИХ УУЛ СУМАНД ЭРИЙН ГУРВАН НААДАМТАЙ

 

Монгол наадам сонирхож буй жуулчид хөдөөг зориход зарим аймгийн наадмууд бас таарна. Учир нь улсын баяр наадмаас хойш наадмаа хийж буй аймаг, сумд цөөнгүй байна. Тухайлбал, байгалийн тогтоц сайтай  Завхан аймгаар очиж аялангаа зарим сумдын баяр наадмыг сонирхож болох юм байна.  Завханыхан энэ жил Их-Уул сумынхаа 95 жилийн ойг долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд тэмдэглэхээр товложээ.Энэ үеэр уламжлалт эрийн гурван наадмаас гадна хос морьтон шалгаруулах, 45-55 насны ахмад бөхчүүдийн барилдаан, сумын цол олгох барилдаан, хүүхдийн барилдааныг дөрвөн насны ангиллаар зохион байгуулах юм байна. Мөн ахмад бөхчүүдийн барилдаан болно. Түүнчлэн Улаанбаатар, Эрдэнэт хотуудад суугаа нутгийн уугуул, суугуул иргэддээ зориулж, тус сумаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна гэж байв. Тоглолтыг УДЭТ-ын  жүжигчин, Монгол Улсын гавьяат хүжигчин Л.Дэмидбаатар найруулж байгаа аж.

 

ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЖУУЛЧДЫН ХӨЛД ДАРАГДЖЭЭ

 

Зуны улиралд Монголд ирсэн жуулчид гэлтгүй улсын баяр наадмаас хойш дотоодын аялагчдын хөлд  дарагддаг газар бол Хөвсгөл нуур. Энэ жил далай  үзэхээр ирсэн гадаад, дотоодын жуулчдын тоо өмнөх жилийнхээс илүү байна гэдгийг саяхан яваад ирсэн хүмүүс ам уралдан ярьж байна. Тухайлбал, энэ сарын 15-ны байдлаар Хөвсгөл нуурын эргэн тойронд 24000 жуулчин ирээд байна гэдгийг жуулчны компаниуд хэлж байв. Хөвсгөл нуурын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа 55 жуулчны бааз, Хатгал тосгоныхтой нийлээд 80 орчим гэр буудал  нийтдээ нэг өдөрт 4000 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч одоогоор ачаалал нь 5-6 дахин нэмэгдсэн байгаа ажээ.Хэрэв та Хөвсгөл нуурыг зорих гэж байгаа бол зам зууртаа  үзэсгэлэнт сайхан Хөвсгөл  аймгийн нутаг дахь түүхийн дурсгалт үзмэр газрууд, жуулчдад зориулсан аялал жуулчлалын цогцолборуудтай танилцаж болох юм. Тухайлбал,  “Уушгийн өврийн буган хөшөө”, “Аялал жуулчлалын цогцолбор”-ыг үзэж сонирхвол аялагчдад зориулсан олон хөтөлбөрүүд таныг угтах болно. Мөн далай ээжийг тойрсон жуулчны бааз, гэр буудлын захиалга дүүрч ачаалалтай ажиллаж байгаа  учраас зарим иргэд өөрсдийн майхантайгаа нуурын эргээр олноороо бууж байгаа аж. Хэрэв та хөвсгөл явахаар шийдсэн бол буудаллах газартаа захиалгаа эртхэн өгөөрэй.

 

 

АРХАНГАЙ АЙМГИЙН НААДАМ 21, 22-НД БОЛНО

 

Аялал жуулчлалын түнш аймаг гэгдэх Архангай аймагт жуулчдын нүдийг баясгах үзэсгэлэнт газар олон бий. Бид энд долдугаар сард болох арга хэмжээнүүдийг онцолж байгаа учраас наадамтай аймгуудын талаарх мэдээллийг бас дурдаж байна. Архангай  аймагт энэ жил шүлхий өвчин гарсантай холбоотойгоор баяр наадмаа долдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэхээр товложээ. Мөн  бусад сумдын баяр наадмыг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд нэгэн зэрэг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Харин зарим  байгууллагын ойн баяруудын товыг тогтоолгохоор албан бичиг хүргүүлээд байгаа аж.  Архангай аймаг нь түүх, дурсгалын болон байгалийн үзэсгэлэнт есөн гайхамшигт газартай гэдэг. Эдгээрээс гадаад, дотоодын жуулчдын хамгийн их зорьж аялах дуртай газар бол Тэрхийн цагаан нуур юм. Нуур хүрэх нийт 190 гаруй км замд Ихтамир сумын “Тайхар чулуу”, Өндөр-Улаан сумын “Чулуут голын хавцал”, “Чойдогийн боргио”, “Хоргын тогоо”, тэгш тал дүүрэн хүрмэн чулуу, ой мод, ганц хүний агуй, шар нохойн там, долоон гэр гэх зэрэг түүх, домог агуулж байдаг олон сонирхолтой газруудыг үзэх боломжтой.

 

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    9 цаг 41 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    10 цаг 8 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    10 цаг 8 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    10 цаг 36 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    10 цаг 37 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    10 цаг 43 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    12 цаг 33 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    12 цаг 55 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    13 цаг 8 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    13 цаг 13 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    13 цаг 24 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    13 цаг 52 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    14 цаг 19 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    14 цаг 22 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    14 цаг 28 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    14 цаг 49 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    15 цаг 3 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    15 цаг 11 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    15 цаг 23 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    15 цаг 35 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК