Аргын тооллын дол дугаар сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 9, Хонгорцог одтой, хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана.
Тухайн өдөр морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бөгөөд гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл гэмтнийг шийтгэх, хараал, жатга буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.