Энэ сарын 23-ныг хүртэл ихэнх нутгаар бороотой, зарим газраар усархаг аадар орор тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар 16-19нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, 21-22-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо аадар орно. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Мөн Зүүн аймгуудын нутгаар 16-нд нутгийн хойд хэсгээр, 17,19, 20,21-нд ихэнх нутгаар, 18,22-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан байх бол Төвийн аймгуудын нутгаар 16-17нд ихэнх нутгаар, 18-19,21-22нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар 16-21-нд зарим газраар түр зуурын бороо орно. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
Харин Нийслэл хотод 21, 23, 24-нд бороо орно. Шөнөдөө 11-14 градус, өдөртөө 19-25 градус дулаан байх төлөвтэй байна.
Б.Цэрэнлхам