БНХАУ-д бодибилдинг, фитнессийн "COLORFUL DANXIA CUP” гранпри тэмцээн болж, Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгөн медаль хүртлээ. Тухайлбал тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Монголын мистер Д.Бат-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол 85 кг-д Г.Жамц мөнгөн медаль хүртэв.
Мөн эмэгтэйчүүдийн бикини А" ангилалд Б.Хулан мөнгө, "Б" ангилалд Б.Учрал мөнгөн медаль хүртсэн байна. Энэ тэмцээний 80 кг-д Л.Саруулбат медалийн оосроос атгаад алджээ. Медаль хүртсэн тамирчид маань өнөөдөр үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.