Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долоо хоногийн онцлох үйл явдлууд

2018-7-22
0
ЖИРГЭХ

     Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

 

                     

 

Монгол Улсын Засгийн газар Япон улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г хүлээн авч уулзан, Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.

http://www.24tsag.mn/a/163281

 

Цэц 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэц хуралдаж байна. Тодруулбал, Цэцэд нэр бүхий гурван иргэн УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуультай холбоотой асуудлаар гомдол гаргажээ.

УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн товыг тогтоосон.Ингэхдээ аравдугаар сарын 7-ны өдөр байхаар тогтож,бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албаныханд даалгаад байгаа билээ.

http://www.24tsag.mn/a/163439

 

Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулах албан бичиг хүргүүлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг хүргүүлжээ.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичигт:

“Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ирүүллээ.

http://www.24tsag.mn/a/163314

 

Аялал жуулчлалын салбараас 400 гаруй сая доллар олжээ

Засгийн газар 2020 он гэхэд манай улсад жилд ирэх жуулчны тоог нэг саяд хүргэж, нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Ингэхийн тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлага үүсчээ.

http://www.24tsag.mn/a/163267

 

ОУВС орон сууцны үнийн индексийн асуудлаар зөвлөгөө өгнө

Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т өнгөрсөн оноос хамрагдаж эхэлсэн. Тус сангаас орон сууцны үнийн статистикийг сайжруулах, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, хэрэглээний болон үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэгчийн үнийн индексийн тооцоог сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч, бодитой ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ.

http://www.24tsag.mn/a/163294

 

Өр өмнөх оныхоос 18.2 хувиар өсчээ

Хэрэглээний зээлийг дагаад өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өсч 9.6 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын нийт зээлийн 57.6, үүнээс хэрэглээний зээл нь 23 хувийг бүрдүүлж байна. Мөн хэрэглээний шинжтэй импорт эхний улирлын байдлаар өнгөрсөн оноос 28 хувиар өсчээ. Өрхийн өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа 34 хувь, үүний тал хувийг хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байна.

http://www.24tsag.mn/a/163339

 

АНУ-ын баруун хойд номхон далайн Үндэсний Лабораторийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан АНУ-ын Эрчим хүчний яамны Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн төлөөлөгч, сургагч багш нарыг хүлээн авч уулзлаа. Сургагч багш нар цацрагийн хяналтын улсын байцаагч нарыг мэргэшүүлэх, үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх (T3) сургалтыг 2018 оны 7 сарын 16-наас 21-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

http://www.24tsag.mn/a/163292

 

"БИД МАРТАХГҮЙ” хүндэтгэлийн өдөр тохиож байна

Цагдаагийн байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойн хүрээнд Замын цагдаагийн албанаас“Бид мартахгүй” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээг алба хаагчдын ажил үүрэг, үйлсийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилготойгоорзохион байгуулж байгаа юм байна.

http://www.24tsag.mn/a/163303

 

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчиллээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталсан. Үүний дагуу өргөн хэрэглэдэг эмийн нэр, төрөл, хөнгөлөх хувь хэмжээг эмийн хүртээмжтэй уялдуулан тогтоосон жагсаалтыг долдугаар сарын 16-наас мөрдөж байгаа юм.

http://www.24tsag.mn/a/163334

 

Төрөлт 7.8 хувиар нэмэгджээ

Улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 38055 эх амаржиж, 38310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2743 буюу 7.8 хувиар, төрсөн хүүхэд 2774 буюу 7.8  хувиар тус тус өсжээ. Мөн нас баралт 8515 болж, өмнөх оны мөн үеэс 770 буюу 9.9 хувиар нэмэгджээ.

Энэ оны эхний хагас жилд 1000 хүнд ногдох төрөлт 11.9 хувь , нас баралт 2.7 хувь , ердийн цэвэр өсөлт 9.2 хувь байна.

http://www.24tsag.mn/a/163377

 

Айл өрхүүдийн бохирыг халдваргүйжүүлэх ажлыг МАЕГ-т үүрэг болголоо

Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, нийслэлийн Онцгой комиссын үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай хэсгийн дарга, хурандаа Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа.

http://www.24tsag.mn/a/163416

 

Боксын дасгалжуулагчдад "Нэг од" олгов

Монголын боксын холбооноос дасгалжуулагчдынхаа зэрэг чансааг ахиулах ажлын хүрээнд AIBA буюу Олон улсын боксын холбооны дасгалжуулагчийн "Нэг од" олгох семинарыг эх орондоо буюу спортын төв ордонд зохион байгуулж байна. Семинарыг Олон улсын боксын холбоо (AIBA)-ийн дасгалжуулагчдын зөвлөлийн дарга Польш улсын иргэн Адам Кусиор удирдан явуулж байна.

http://www.24tsag.mn/a/163415

 

Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө

Улсын Онцгой комиссын 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн юм.

Тус шийдвэрийн дагуу өнөөдөр Баян-Өлгий аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө.

http://www.24tsag.mn/a/163443

 

 

Г.Сарангэрэлд гурван жилийн ял оноолоо

Хар тамхины хэргээр  шалгагдаж байсан Г.Сарангэрэлийг шүүх хурал өнөөдөр /2018.07.20/ Баянзүрх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар гурван  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

http://www.24tsag.mn/a/163436

 

“What3word” хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин, Аялал жуулчлалын Яам /БОХЖЯ/ монгол улсын аялал жуулчлалын тогтвортой байдлыг  хөгжүүлэх, аялал жуулчлалын төв цэг болгохоор ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд  БОАЖЯ, Их Британи улсын “ what3word” буюу гурван үгт хаяглалтын системтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

http://www.24tsag.mn/a/163429

 

Булган аймгийн иргэн О.Болдсайхан зургаан хүний амь амарлаа

Булган аймгийн Тэшиг сумын иргэн О.Болдсайхан усанд осолдох дөхсөн 6 хүний амь насыг аварсан сайхан үйлс бүтээжээ.

Тус сумын  Эгийн голын Энтийн гарам хавьд модон завиар ус гатлах гэж яваад завь нь хөмөрч усанд унасан  хүмүүс аврал эрсэн байна. Тэр үед ойрхон байсан иргэн О.Болдсайхан сэлж очин том хүн, хүүхэд нийлсэн 6 хүний  амийг нь аварсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

http://www.24tsag.mn/a/163404

 

Аваргуудыг Г.Өсөхбаяр, Заануудыг Н.Жаргалбаяр тэргүүлж байна

Монголын Үндэсний Бөхийн холбооноос гаргасан бөхчүүдийн шинэчлэгдсэн эрэмбийг хүргэж байна.

http://www.24tsag.mn/a/163264

 

 

Б.Цэрэнлхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    8 цаг 44 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    9 цаг 10 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    9 цаг 11 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    9 цаг 38 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    9 цаг 40 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    9 цаг 46 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    11 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    11 цаг 57 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    12 цаг 11 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    12 цаг 16 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    12 цаг 26 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    12 цаг 55 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    13 цаг 22 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    13 цаг 24 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    13 цаг 31 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    13 цаг 52 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    14 цаг 6 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    14 цаг 14 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    14 цаг 26 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    14 цаг 38 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК