Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Отгонсүрэн: Ойн мэргэжлийн байгууллагын мэдээллийн санд “Нармон” ХХК гэдэг нэр байхгүй

2018-7-24
0
ЖИРГЭХ

 

“Хусан ойг шатааж утаагүй түлш гаргах гэж байна” гэсэн мэдээллийн мөрөөр  БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа.

 

-“Нармон” ХХК Сэлэнгэ аймгийн Мандал суманд хусан ойг шатааж утаагүй түлш гаргах гэж байна” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Ийм эрхийг хэн, хаанаас өгдөг юм бол?

 

-Бидэнд өнөөдрийн байдлаар орон нутгаас ирсэн тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ нийгмийн сүлжээнд цацагдсан энэ мэдээлэлд хоёр төрлийн залруулга хиймээр байна. Нэгт, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүд “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд хусан ойг цэвэрлэж, өмхөрч, хатсан чанар муутай моддыг гаргаж ирээд түлшний зориулалтаар ашигладаг. Хоёрт, яамнаас ямар нэг аж ахуйн нэгжид мод бэлтгэх зөвшөөрөл өгдөггүй. Яам зөвхөн тухайн аймгаас бэлтгэх модны дээд хэмжээг тогтоож өгдөг. Орон нутгийн иргэдийн хурал аль аль аж ахуйн нэгж, ямар чиглэлээр, хэдий хэмжээний мод бэлтгэх тухай зөвшөөрлийг олгодог.

 

 

-Тэгэхээр яамны зүгээс “Нармон” ХХК-д хусан ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл өгөөгүй гэж ойлгож болох уу?

 

-Манай яамнаас жил бүр ойн тухай хуулийн дагуу аймаг нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоож өгдөг. Энэ жилийн тухайд Сэлэнгэ аймгаас 207,4 мянган метр.куб мод бэлтгэх дээд хязгаарыг тогтоож өгсөн байгаа. Үүний 22.8 метр.кубыг  хусан ойгоос цэвэрлэгээний журмаар бэлтгэх ёстой. Цэвэрлэгээний арга гэдэг нь зөвхөн унасан моддыг гаргаж ирнэ гэсэн үг.  Энэ заасан хязгаарт багтаагаад аймгийн иргэдийн хурал болон сумын иргэдийн хурал аж ахуйн нэгжүүдэд хуваарилдаг. Манай ойн мэргэжлийн байгууллагын мэдээллийн санд ойгоос мод бэлтгэх зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагын жагсаалтад “Нармон” ХХК гэдэг нэр байхгүй байна.

 

 

-Мандал сумын Засаг дарга ойн нөхөрлөлүүдтэй хусан нүүрс гаргаж авах аман гэрээ хийсэн гэдэг мэдээлэл байна. Хэрэв ийм байвал тухайн компани хусан нүүрс гаргаж авах боломжтой юу?

 

-Эрхзүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Хус модоор хусны нүүрс хийдэг технологи бий. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулах, ямар нэг хэмжээгээр аймгийн төвийг эсвэл Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийг дулаацуулах, халаалтанд хэрэглэх хэмжээний их нүүрс бэлтгэх боломжгүй. Ер нь хусны нүүрсийг дархан хүмүүс металл хайлуулахад, хоолны газрууд шорлог, мах шарахад хэрэглэдэг. Яамны зүгээс “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд ойгоос бэлдэж гаргаж байгаа өмхөрч, хатсан чанар муутай моддыг буталж цавчдас, үртэс болгоод шахмал түлш бэлтгэх, үүнийгээ утааг бууруулах чиглэлд ашиглаж болох юм гэсэн ерөнхий чиглэл барьж байгаа. Яг хусны нүүрсээр айл өрх гэрээ халаадаг ямар технологи байдгийг бид сайн мэдэхгүй байна.

 

Л.Гүнбилэг: Сайжруулсан түлшийг сайн чанарын нүүрсийг ашиглаж бэлтгэнэ. Түүнээс биш ой модыг шатааж бэлтгэх зүйл огт байхгүй

Ирэх оны тавдугаар сарын 15-наас нийслэл хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон. Тэгвэл сайжруулсан түлшний хэрэглээг хэрхэн хангах талаар БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэгээс тодрууллаа.

 

 

-Хусан ойг шатааж сайжруулсан түлш бэлтгэх гэж буй хүмүүс агаарын бохирдлыг бууруулах зорилготой хэмээн тайлбарлаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Агаарын бохирдлыг бууруулах зорилготой сайжруулсан түлш төсөл хэрэгжиж байгаа юу гэвэл тийм. Гэхдээ хусан ойг шатааж уу гэвэл ҮГҮЙ. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт нийтдээ 202 мянган өрх амьдардаг. Тэдний жилийн нүүрсний хэрэглээ 1,2 сая тонн юм. Энэ түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр орлуулахад 600 гаруй мянган тонн сайжруулсан түлш орно гэсэн тооцоо байдаг. Ийм хэмжээний түлшийг ой шатаагаад нөхнө гэдэг ямар ч эрүүл хүн итгэхээргүй тоо байгаа биз дээ. 600 мянган тонн түлшийг сайн чанарын нүүрсийг ашиглаж, хийхээр төлөвлөж байгаагаас бус ямарваа нэгэн мод, ой шатааж бэлтгэх зүйл огт байхгүй. Яаж ч бодсон манайд тийм ойн нөөц, тийм арчаагүй, сэтгэлгүй бодлого хоёр байхгүй гэдгийг энд онцолмоор байна. Бид юугаар баян юм бэ? Нүүрсээр баян. Байгаль дээр үндсэндээ гурван төрлийн нүүрс байгаа гэж ойлгож болно. Хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит. Бидний хамгийн их түлж, хамгийн ихээр агаарын бохирдлыг үүсгэж байгаа нүүрс бол хүрэн нүүрс буюу хамгийн залуу нүүрс. Ирэх оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол гарсан байгаа. 2018 он бол бидний түүхий нүүрсийг хэрэглээнээс халахад  бэлтгэх жил юм. Энэ нь түүхий нүүрсний оронд ямар нэгэн ойг шатааж бэлтгэх гэсэн үг огт биш. Бид сайжруулсан шахмал түлшийг дэгдэмхий бага, үнслэг, чийглэг нь зохих хэмжээнд байх стандартын нормыг хангасан сайн чанарын нүүрснээс бэлтгэхээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: БОАЖЯ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    8 цаг 43 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    9 цаг 10 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    9 цаг 10 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    9 цаг 38 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    9 цаг 39 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    9 цаг 45 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    11 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    11 цаг 57 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    12 цаг 10 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    12 цаг 15 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    12 цаг 26 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    12 цаг 54 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    13 цаг 21 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    13 цаг 24 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    13 цаг 30 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    13 цаг 51 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    14 цаг 5 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    14 цаг 13 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    14 цаг 25 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    14 цаг 37 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК