Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ямашита Маморү: Монголчууд 50 жилийн ирээдүйгээ харж, бүх иргэнээ тэтгэврийн даатгалд хамруулах хэрэгтэй

2018-7-24
0
ЖИРГЭХ

 

Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморүтэй ярилцлаа.

 

       -Та Монголд хэрэгжүүлж буй төслийнхөө талаар эхлээд танилцуулахгүй юу?

      -Би Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд нийгмийн хамгааллын салбарт  20 гаруй жил ажиллаж байна. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу “ЖАЙКА” олон улсын байгууллагаас манай яаманд хүсэлт гаргаж, нийгмийн даатгалын чиглэлээр  Монгол Улсад нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжихээр болж миний бие төслийн ахлах зөвлөхөөр томилогдон хоёр жил ажиллаж байна. 2016 оны тавдугаар сараас эхэлсэн төсөл маань нийт дөрвөн жилийн хугацаатай  хэрэгжих юм. Нийгмийн хамгааллын тогтолцоо нь тодорхой бүлэг хүний эрх ашгийг хамгаалах бус, нийт нргэдийг  төр дэмжиж хамгаалах үндсэн зорилготой.  Ямар ч хүнд  өвдөж, өтөлж, ажил орлогогүй болох эрсдэл учирдаг  учраас нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан хамгаалуулах хэрэгтэй. Нийгмийн хамгааллын салбар хөгжиж сайжрахын хэрээр тэгш байдал бий болж, улс орон хөгждөг. Үүнд манай  төсөл  хувь нэмрээ оруулах юм.

 

        -Монголын нийгмийн даатгалын тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг юу гэж харж байна вэ. Шийдвэрлэх гарц юу байна?

        -Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо олон жилийн түүхтэй. Өнгөрсөн онд 75 жилийн ойгоо тэмдэглэсэн шүү дээ. Одоо Монгол Улсад 20 монгол хүн тутмын нэг нь 65-аас дээш насных байна. 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь 65-аас дээш настай болно. Тиймээс ирээдүйгээ харж, даатгалын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй.  Өөрөөр хэлвэл нийт хүн амд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх учраас одооноос бэлтгэлээ хангах  нь зүйтэй.. Япон улс ч ялгаагүй одоогоос 60-аад жилийн өмнө залуучуудын орон байсан.. Гэтэл өнөөдөр дөрвөн хүний нэг нь 65-аас дээш буюу тэтгэврийн насных болжээ. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн үед тэтгэврийн тогтолцоогоо сайжруулж, шинэчилнэ гэвэл амжихгүй. Ийм асуудал үүсэхийг урьдчилан тооцоолсон учраас Япон улс насжилт хараахан явагдаж  эхлээгүй буюу 60 жилийн өмнөөс иргэдээ тэтгэврийн даатгалд хамруулах системд шилжсэн юм. 60 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага алдаа оноотой байсан ч Монгол Улсын энэ салбарт зүтгэж буй хүмүүст зөвлөх, хамтран ажиллах, ингэснээр тогтолцоогоо шинэчлэх, алдаа гаргахгүй байх талаас нь дэмжинэ.

 

        -Ямар зөвлөгөө өгч байгаа вэ?

      -Ирээдүйд Монголд өндөр настнуудын тоо нэмэгдэх учраас одооноос үүнд тохирсон бодлого хэрэгжүүлэх, залуучууд олон байгаа энэ үед нийгмийн даатгалын санд хуримтлал үүсгэх, дундаж давхаргын тоог нэмэгдүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн үндсэн гурван чиглэлээр зөвлөгөө өгч байгаа. Тэтгэврийн даатгалын сан зарлагаа нөхөхөөс гадна хуримтлал үүсгэсэн байх ёстой. 50 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байхыг урьдчилан хэлэх боломжгүй. Харин 2068 онд та хэдэн настай болохоо мэдэж байгаа,  Монгол улсын хүн ам зүйн өөрчлөлтийг ч тооцоолох  боломжтой. Монгол Улсад хүн амын огцом өсөлт ажиглагдахгүй байна. 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь 65-аас дээш настай болно. 60 жилийн өмнөх Японы дүр зураг харагдаж байгаа юм. Тиймээс иргэн  бүрийг тэтгэврийн даатгалд хамруулах нь чухал.

 

       -50 жилийн дараа манай улс одоогийн Япон улстай адил өндөр настан олонтой орон болох нь. Тэгэхээр танай улсын нийгмийн даатгалын тогтолцоог манай хөрсөн дээр буулгах боломжтой юу?

       -Японы тэтгэврийн даатгалын тогтолцоог Монголын хөрсөн дээр шууд буулгах нь учир дутагдалтай. Даатгалын тогтолцоо гэдэг тухайн орны онцлог, ёс заншилтай холбоотой байдаг. Үндсэн зарчмын дагуу л явах ёстой. Япон улсын даатгалын тогтолцооны гол зарчим нь бүх хүнийг албан журмаар даатгалд хамруулдаг. 20 насанд хүрсэн  л бол гадаад иргэн ч хамаагүй бүгд тэтгэврийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлдөг. Тухайн хүн ажилтай, ажилгүй, оюутан, эсэхээс үл хамааран  бүгд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Нас өндөр болохоос гадна өвдөж, гэмтэн хөдөлмөрийн чадвараа алдаж болно. Ийм тохиолдолд орлоготой байлгах зорилгоор албан журмын даатгалд заавал хамруулдаг юм. Энэ үндсэн зарчмыг Монгол Улс хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

 

      -Тэтгэврийн даатгалын санг алдалгүй байлгахад юунд анхаарах хэрэгтэй бол. Хүн бүр заавал даатгал төлөхөөр хуульчилбал ажилгүй иргэд яах вэ?

       -Малчин болон хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс өөрийнхөө амьдралыг болгоод явах хэмжээнд байх юм бол заавал даатгалд хамруулах шаардлагагүй. Гэвч хөдөлмөрлөх боломжгүй тохиолдолд орлогын эх үүсвэр нь юу байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв даатгалд хамрагдсан бол нийгмийн даатгалын сангаас эрсдэлээ даалгах боломж бүрдэнэ. 1955 онд Япон улсын дундаж цалин монгол мөнгөнд шилжүүлбэл 372 мянган төгрөг байсан. Эдийн засгийн хувьд ядуу буурай, нийт хүн амын 43 хувь нь залуучууд байв. Одоо бол аж үйлдвэрийн орон болж хөгжсөн. Тухайн үед хөдөө аж ахуйн орон байлаа. Тэр үед нийт иргэнийг албан журмын даатгалд хамруулах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед залуучууд олон байсан учраас тэтгэврийн сангийн мөнгө ч хуримтлагдсан. Хуримтлалын мөнгийг банкинд зүгээр хадгалуулах бус, ажлын байр нэмэгдүүлэхийн тулд ашигласан юм. Аж үйлдвэрийн том бүс байгуулж, үйлдвэрлэлээ дэмжсэн. Газар тариаланд ажиллаж байсан залуус тэнд ажиллах болсон. Хуримтлалын сангийн мөнгөө бага багаар тэтгэвэрт авагчдад зарцуулж байна. 50 жилийн дараа залуучууд тэтгэвэр авагчид болно. Иймд  одооноос хуримтлалын сан үүсгэх хэрэгтэй. Японы туршлагаас харвал мөнгийг хадгалаад байх бус,  хөрөнгө оруулах замаар өсгөж болно. Мөн дундаж орлоготой өрхийн тоог нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан нэмэгдүүлэ нь чухал. Тухайлбал, нэгбаян айл хоёр үнэтэй машинтай хэдий ч нэмж машин авахаар төлөвлөж байгаа гэж бодъё. Харин өөр нэг орлого багатай  айл хуучин хэдий ч хямд  машин авахаар зорьж байгаа. Энэ хоёр хүслийн аль нь илүү хүчтэй вэ. Мэдээж орлого багатай айлын хөл дүүжлэх унаатай болох гэсэн хүсэл хүчтэй.  Япон улс боломж нь байхгүй ч хийж бүтээхийг зорьж хүсэж буй хүслийг нь илүү харсан. Энэ хүслийг бодит болгосноор одоогийн хөгжингүй улс бий болсон юм. Өөрөөр хэлбэл, орлого багатай  өрхийн орлогыг нэмэх тал дээр ихээхэн анхаарч  ажилласан. Дундаж орлоготой давхарга нэмэгдэхээр худалдан авалт өсөж, дагаад үйлдвэрлэл хөгжинө. Үйлдвэрлэл нэмэгдэхээр ажлын байртай болж, иргэдийн орлого өснө. Японд тэтгэврийн даатгалыг сайн дураар бус, заавал төлөхөөр хуульд тусгасан. Таны асууснаар ажилгүй иргэд хэрхэн төлөх вэ гэсэн асуудал гарч байгаа юм. Тэд Тэтгэврийн даатгалын хэлтэст хүсэлт гаргаснаар төрөөс шимтгэлийн 50 хувийг хариуцдаг.  Ажил хийж буй хүн сард цалингийн хувиар шимтгэл төлдөг бол, ажилгүй иргэд тогтоосон мөнгөн дүнгээр төлдөг. Ингэснээр эрсдэл учирсан үед тэтгэврээ бүрэн авах боломжтой.

 

        -Ахмадууд тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна гэцгээдэг.  Цалин, бараа, бүтээгдэхүүний үнэ байнга нэмэгдэж буй учраас аргагүй юм. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой бол?

         -Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүн сар бүр  тогтмол хэмжээгээр шимтгэл төлж байгаа учраас тэтгэврийн хэмжээ нь адилхан байна. Харин хөдөлмөр эрхлэгчдийн хувьд цалингаас шалтгаалан төлсөн шимтгэлийн хэмжээгээр тэтгэврийг харилцан адилгүй тогтоодог. Гэхдээ Японы даатгалын системийн онцлог гэвэл тухайн үед авч байсан цалингийн хэмжээг өнөө үед шилжүүлж тооцдог. Японд одоогийн дундаж цалин 300 мянган иен. 40 жилийн өмнө үүний тал хувь нь байсан. Тухайн үед төлөх ёстой мөнгөө төлсөн хүн одоо 50 хувийн тэтгэвэр авах нь шударга бус. Тиймээс цалингийн дундаж хэмжээг жил бүр тооцон одоогийн тэтгэврийн хэмжээг тогтоодог юм. Улмаар цалин нэмэгдэх, амьжиргааны түвшин дээшлэхтэй уялдуулан тэтгэврийн хэмжээ өөрчлөгддөг. Монголд ч жил бүр дундаж цалингийн хэмжээ өөрчлөгдөж байгаа. Тэр өөрчлөлт бүрийг тэтгэврийн хэмжээнд тусгахгүй болохоор тухайн үед төлсөн шимтгэлийн үнэ цэнэ алдагдаж байна. Мөн сонгуулийн үеэр тэтгэвэр нэмэх, шимтгэл бууруулах яриа гарч, гэнэт огцом нэмэх асуудал ч бий. Энэ нь үнийн хөөрөгдөл үүсгэхээс тэтгэврийн бодит хэмжээг бий болгож чаддаггүй.  Японд үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр олгодог. Жилийн  дундаж цалинг тооцон тэтгэврийн хэмжээтэй уялдуулж тооцох боловсон хүчин, мэргэжлийн баг Монголд хэрэгтэй.

 

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    8 цаг 43 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    9 цаг 10 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    9 цаг 10 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    9 цаг 38 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    9 цаг 39 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    9 цаг 45 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    11 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    11 цаг 57 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    12 цаг 10 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    12 цаг 15 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    12 цаг 26 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    12 цаг 54 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    13 цаг 21 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    13 цаг 24 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    13 цаг 30 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    13 цаг 51 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    14 цаг 5 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    14 цаг 13 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    14 цаг 25 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    14 цаг 37 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК