Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боловсрол бол эдийн засгийн дайны шинэ талбар

2018-7-26
0
ЖИРГЭХ

 

БОЛОВСРОЛ ЭКСПОРТЫН ОРЛОГЫН ГОЛ ЭХ ҮҮСВЭР БОЛЖ БАЙНА​

Бид аялал жуулчлалыг л утаагүй үйлдвэрлэл, үл үзэгдэгч экспорт гэж ойлгодог. Гэтэл утаа үйлдвэрлэж, биет баялаг бий болгохгүй ч экспортын орлогоороо улсынхаа эдийн засагт жин дарж, аж үйлдвэрийн дайтай босож ирсэн салбар бол боловсрол юм. Хэдхэн сарын өмнө боловсрлын салбарт олон улсын судалгаа, шинжилгээ хийдэг ICEF Monitor компани цахим хуудастаа нийтэлсэн “Австралийн боловсролын салбарын экспортын орлого 2017 онд 22 хувиар өслөө” гэсэн мэдээний эхний өгүүлбэрийг “Австралийн нүүрс, төмрийн хүдэр, боловсролын салбар юугаараа нийтлэг” вэ гэсэн тун даажинтай асуултаар эхэлсэн байв. Манайхтай адил байгалийн баялаг экспортолдог тус улсын боловсролын чанар гадаад оюутнуудад АНУ, Их Британийн дараа үнэлэгдэх хэмжээнд болж хөгжсөн аж. Хэдхэн жилийн хугацаанд Герман, Канад, Япон зэрэг улсыг чанартай дээд боловсролоороо гүйцэж түрүүлэн, 2017 онд 24.7 тэрбум ам.долларын орлого энэ салбараас олсон нь жилийн дотор 22 хувиар өссөн үзүүлэлт аж. Орлогын дийлэнхийг буюу 98 хувийг оюутны сургалтын болон байрны төлбөрөөс олдог гэсэн тоог тус улсын Статистикийн үндэсний хороо өгсөн байна.

 

Гэтэл манай улс боловсролыг сайнаар хэлбэл соёлын солилцоо эсвэл ард иргэдээ заавал хангах ёстой суурь эрх гэх өнцгөөр л харж, зардал мөнгө чадан ядан тавьдаг байсан. Тиймдээ ч ард түмний бичиг үсэг тайлагдсан байдлаараа дэлхийд гайгүй цохиж явдаг ч дээд боловсролын чанар чансаагаар бараа сураггүй байдаг биз. Харин туйлын муухайгаар хэлбэл дээд сургуулийг хамгийн чанар муутай үйлчилгээний салбар болгож, хэрэглэгчдэд нь улс төрийн зорилгоор ашиглах хэрэгсэл мэт ханддаг. Түүнээс биш хөдөлмөрийн зах зээлээр дамжиж улс орны макро эдийн засгийн өсөлт бий болгодог эдийн засгийн тулах цэг гэж одоо хэр нь ойлгоогүй байх шиг. Ийн биднийг боловсролын алдаа, оноогоо дэнсэлж ядан мунгинах хооронд улс орнууд боловсролын салбартаа хэн нь их мөнгө хүүдийлэх вэ гээд уралдаад эхэллээ. Гадаад худалдаа, валют, түүхий эд, эрчим хүч, технологийн салбарт өрнөдөг улс орнуудын хоорондох эдийн засгийн ширүүн өрсөлдөөн боловсролын талбарт өрнөж байна.

 

АЗИ ӨСӨЛТӨӨ ХАДГАЛАХЫН ТУЛД ХҮНИЙ НӨӨЦӨӨ ЧАДАВХЖУУЛАХ АСАР ИХ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ БИЙ

 

Эдийн засгийн дайны энэхүү шинэ талбар дээр хамгийн чанартай дээд боловсрол олгодог улс орнууд л олз олж, ашиг хүртдэг. Тухайлбал, Франц улс гадаад оюутны сургалтын төлбөрөөс жилд 4.65 тэрбум евро, гэр бүл, найз нөхдийнх нь жуулчлалаас 466.7 сая евро олж буй. Харин Их Британийн ДНБ-нд жилд 13.8 тэрбум фунт стерлинг эрдэм өвөртлөхөөр зорьж ирсэн гадаад оюутнууд оруулдаг бол тээврийн салбарт 750 сая, жижиглэн худалдаанд 690 сая фунт стерлинг урсаж ордог аж. Тэгвэл АНУ-д нийт оюутных нь таван хувийг бүрдүүлдэг гадаад оюутнуудад хөдөлмөрийн зах зээл дээр 400 мянган ажлын байр нээлттэй байдаг аж. 2015- 2016 онд гэхэд гадаад оюутнууд АНУ-ын эдийн засагт 32.8 тэрбум ам.доллар оруулсан байна. Тус улсад суралцах гадаад оюутны тоо 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 85 хувиар нэмэгдээд буй аж. Сонирхолтой нь, АНУ-ын эдийн засагт тэргүүлэх үүрэгтэй технологийн салбар амжилттай байгаа нь сургуулиа төгссөн гадаад оюутнуудын хамгийн том ажлын байр болдог аж. Төгсөгчдийн 40 хувь мэдээлэл технологи, инженер тооцооллын салбарт ажилладаг бөгөөд тэдний тэн хагас нь старт ап компани байгуулж, цагаач болж үлддэг гэх судалгаа байдаг байна.

 

Гэхдээ АНУ-ын боловсролын тогтолцоонд шүүмжлэлтэй хандагсад бий. Оюутны зээлээр дамжуулж боловсролын системээ луйврын схем болгосноос төгсөгчид оюутны зээлээсээ өндийж чадахгүй байгаа нь магадгүй энэ дайнд хамгийн их ялагдал хүлээж буй хэсэг биз. 40 жилийн өмнө нэг жилийн сургалтын төлбөрийг хамгийн бага цалинтай ажил 385.5 цаг хийгээд буюу нэг зуны хугацаанд олдог байсан бол одоо 3249 цаг буюу бараг 4.5 сар ажиллаж байж бүрдүүлдэг болжээ. Мөн Их Британид Дэлхийн II дайны дараа ахлах сургууль төгсөгчдийн гурван хувь л дээд боловсрол эзэмшдэг байсан бөгөөд 1998 он хүртэл дээд боловсрол үнэгүй эзэмшдэг байжээ. Гэвч тус улс сургалтын төлбөрөө өнгөрсөн 20 жилд есөн мянган фунт стерлинг болтол өсгөсөн нь ихээхэн шүүмжлэлд өртдөг. Харин Европын хүний эрхийг дээдэлдэг Швед зэрэг оронд коллеж, их сургуулийн боловсрол европчуудад үнэгүй байдаг бөгөөд суралцаж буй хугацаанд нь сар бүр амьжиргааны тэтгэлэг өгдөг. Иргэн хүн баян, залуу хүний ирээдүй гэрэлтэй байвал улс орны ирээдүй ч гэрэлтэй байна гэдэг зарчим үйлчилдэг гэсэн үг.

 

Эсрэгээрээ боловсролын салбарыг үйлдвэрлэл хэмээн үзэж, валют олох хэрэгсэл болсон улс орнуудад сургалтын төлбөр эрүүл мэндийн зардал, байрны үнэ гээд юу юунаас илүү хурдтай өсөж буйг эсэргүүцэх хүн олон. Манайд ч гэсэн чанартай боловсрол үнэтэй байх ёстой гээд өнгөрсөн хугацаанд сургалтын төлбөр жил бүр нэмсээр ирсэн. Гэвч элсэгчдэд тавих шалгуур жилээс жилд буурч байгаагаас эргээд дээд мэргэжилтэй төгсөгчид ажил олгогчдын шалгуурт нийцэхгүй байна. Өнгөрсөн жилүүдэд ажил олгогчид шинэхэн боловсон хүчнүүдийг голж, төгсөгчид ажил олгогчдыг хүний хөдөлмөрийг мөлжигч мэтээр ярьсаар л өдий хүрсэн шүү дээ. Улсын сургуулиудын санхүүжилтийг сургалтын төлбөрөөр 100 хувь таглах биш тодорхой хэмжээний татаас олгох хэрэгтэй гэдгийг салбарын туршлагатай мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Олон улсад ч энэ нь сайн туршлагад тооцогддог. Тухайлбал, Сингапурын Lasalle урлагийн коллеж Карьер хөгжлийн төвтэй болсноор ажлын байраар хангагдсан төгсөгчид 90 гаруй хувь болж нэмэгдсэн.

 

Гэхдээ санхүүжилт олгохдоо тус сургуулийн бүтээгдэхүүн хөдөлмөрийн зах зээлд борлогдож чадсан эсэхийг нь гол шалгуур болгодог гэсэн. Армени улсын Ереваны анагаах ухааны улсын сургууль ч гэсэн эмч нарын ур чадварыг сайжруулах шилдэг технологи сургалтдаа нэвтрүүлсэн нь шинэхэн боловсон хүчнийх нь үнэ цэнэ нэмэгдэхэд ихээхэн түлхэц болсон гэдэг. 2000-аад оны дунд үеэс хөгжлийн дараагийн төв болсон Ази нь өдгөө дээд боловсролын мөнгөний урсгалыг жолоодогч гол хүч болж буй. Энэтхэг, Хятад оюутнуудыг татахын тулд боловсролын акулуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөдөг. Азид ч мөн их өсөлтөө хадгалах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх, цаашлаад дэлхийн эдийн засагт манлайлахын тулд хүний нөөцөө чадавхжуулах асар их эрэлт хэрэгцээ бий. Тухайлбал, Хятад улс ажиллах хүчнийхээ чадварт онцгойлон анхаарах болсныг шинжээчид хөгжлийн дараагийн үедээ орж буй хэмээн дүгнэжээ. Өнгөрсөн жил тус улс ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулж, цалингаа нэмүүлэхийг шаардах эрхийг нь нээж, авто болон электроникийн үйлдвэрлэлийн ажилчдын ажиллах цагийг багасгасан байна. Харин 150 гаруй мянган иргэнээ гадаадад суралцуулж буй бид ирээдүйг засаглахын төлөөх энэ тулааныг алсын мөрөөдөл мэт харж суух хэрэггүй биз.

 

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    7 цаг 57 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    8 цаг 23 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    8 цаг 24 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    8 цаг 51 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    8 цаг 53 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    8 цаг 59 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    10 цаг 48 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    11 цаг 10 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    11 цаг 24 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    11 цаг 29 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    11 цаг 39 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    12 цаг 8 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    12 цаг 35 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    12 цаг 37 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    12 цаг 44 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    13 цаг 5 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    13 цаг 19 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    13 цаг 27 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    13 цаг 39 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    13 цаг 50 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК