Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Цогтмагнай: Хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө олж авдаг, олон улсын стандартад нийцсэн зуслан-сургалтын төв байхыг эрмэлздэг

2018-7-27
0
ЖИРГЭХ

 

"Мөрөөдөл" зуслангийн захирал А.Цогтмагнайтай ярилцлаа.

 

-Та зуслангийнхаа талаар товч танилцуулахгүй юу. Бусад байгууллагаас юугаар онцлогтой вэ?

 

            -Зуслан маань 2007 оноос шинэчлэгдэн өдгөө 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2011, 2017 оны Шилдэг зуслангаар шалгарсан. "Мөрөөдөл" зуслан найман ээлжтэй. Нэг ээлжээрээ 200-250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Ээлж болгон нь маш сонирхолтой хөтөлбөрүүдтэй. Хөтөлбөрөөрөө дамжуулаад манай хамт олон хүүхэд бүрийн авьяас, хүсэл мөрөөдөл, сонирхлыг нээн хөгжүүлэхийг зорьж байна.

 

            Бид олон улсын зуслангуудтай хөл нийлүүлэхийг чармайн ажиллаж байгаа. Иймээс хөтөлбөртөө илүү анхаарал хандуулж олон улсын зуслангийн үйл ажиллагааг өөрсдөө судлах, мөн амрагч хүүхдүүдийнхээ дунд юунд илүү сонирхолтой байгаа, юуг хүсч байгаа, ямар хөтөлбөрийг илүү сонирхож байгаа талаар санал асуулга явуулдаг. Бид хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхдээ чадахгүй байх, болохгүй байх гэж хаалт тавилгүй аль болох болгох, бүтээх талаас нь бүх хөтөлбөрүүдийг хичээн явуулдаг. Мөн хөтөлбөрүүдийг явуулах багш нарыг өөрсдөө сургаж, бэлтгэж авдаг. Үнэхээр өөрсдөө үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй хөтөлбөр байвал мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Манай зусланд ирсэн хүүхдүүд амрахаас гадна өөрийн хүсэл сонирхолд нийцсэн хөтөлбөрт хамрагдаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч суралцдагаараа онцлогтой юм.

 

            -Зарим хөтөлбөрт мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилладаг гэлээ. Аль хөтөлбөртөө, ямар мэргэжлийн байгууллагатай хамтран ажилладаг вэ?

 

            -Ер нь ихэнх хөтөлбөрөө илүү чанаржуулж, илүү үр дүнтэй байлгах үүднээс мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн амрагч хүүхдүүддээ сонирхсон чиглэлээр нь мэргэжлийн зөв техник, зөв суурь ойлголтуудыг өгөх үүднээс мэргэжлийн хүмүүсээс туслалцаа авч байна. Тухайлбал, Нэгдүгээр ээлжийн хөлбөмбөгийн хөтөлбөрт л гэхэд "Дуулиан 2020"-тай тав дахь жилдээ хамтран ажиллаж байна. "Дуулиан 2020"-ийн мэргэжлийн багш, дасгалжуулагчаар үндсэн суурь зөв техникүүдийг хүүхдүүддээ заалгуулж байна.

 

 

            Хоёрдугаар ээлжийн "Leadership" буюу бяцхан манлайлагч хөтөлбөрийг "FRANKLIN COVEY Mongolia"-тай хоёр дахь жилдээ хамтарч "Аз жаргалтай хүүхдийн долоон дадал" агуулгын хүрээнд амжилттай ажиллаж байна.

 

           

            Харин гуравдугаар ээлж болох "All star" буюу сагсанбөмбөгийн хөтөлбөрийг дээд лигийн "Ард даатгал Этүгэний ирвэсүүд" багийн дасгалжуулагч, тамирчидтай хоёр дахь жилдээ хамран ажиллаж байна. Хүүхдүүд энэ хөтөлбөрт хамрагдах илүү сонирхолтой байдаг сая л гэхэд 280 хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдсан юм.

 

            Дөрөвдүгээр ээлж болох "X Ажиллагаа"-ны хувьд манайх ямар нэгэн байгууллагатай хамтардаггүй. Харин энэ жилийн хувьд Жемборийн адал явдалт ажиллагааг зохион байгуулсан багийнхныг урьж авчирсан бөгөөд хөтөлбөрт олсоор авирах, чөлөөт уналт хийх зэргийг нэмсэн.

            Зургадугаар ээлж болох "Dream Got Talent" хөтөлбөр хэрэгжээд явж байна, ирэх нэг дэх өдөр өндөрлөнө. Энэ хөтөлбөртөө урлаг соёлын олонд танигдсан одод, мэргэжлийн хүмүүс, студитэй хамтарч ажилладаг. Энэ хөтөлбөрт "Хамгийн хөөрхөн охин" киноны гол дүр Б.Ану-Үжин хоёр жил дарааллан амарч байсан. Тэрээр энэ жил зусландаа ирж дүү нартайгаа уулзсан. Мөн "Оддын академи" шоуны оролцогч Ө.Ангелина уулзалт хийлээ. Энэ мэтчилэн хүүхдүүддээ өөрсдөө өнгөц заагаад өнгөрөх бус мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

 

 

            -"Мөрөөдөл" зуслан хүүхэд багачуудын чөлөөт цаг завыг үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс цаг үеэ олсон олон хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Шинээр хөтөлбөр нэмэгдсэн үү, ер нь цаашид хөтөлбөр нэмэх санаа байна уу?

 

            -Бид өнгөрсөн жил "Dream Next Top Model" хөтөлбөрийг шинээр санаачлан хэрэгжүүлсэн. Тухайн үед "Монгол модел" агентлагтай хамтарч ажиллах санал тавьсан. Агентлагийн захирал Д.Болормаа дэмжиж "Хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрт дуртайяа хамтарч ажиллая" гэсэн. Өнгөрсөн жил "Мongolian Next Top Model" тэмцээний ялагч Б.Цэрэндолгор болон уг тэмцээний шилдэг оролцогч Ю.Балжидмаа нар ирж сургалт явуулсан.

 

            Харин энэ жилийн хувьд "Монгол модел" агентлагийн захирал Д.Болормаа болон "Мongolian Next Top Model" тэмцээний ялагч Б.Цэрэндолгор болон шилдэг оролцогч Э.Оюунбилэг нар ирнэ. Долдугаар ээлж болох "Dream Next Top Model" хөтөлбөр маань энэ сарын 30-нд буюу ирэх нэг дэх өдрөөс эхэлнэ, одоо элсэлтээ авж байна. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүддээ биеэ авч явах соёл, харилцааны соёл, зөв алхаа зэрэг хувь хүний хөгжилд маш хэрэгтэй үндсэн суурь ойлголтыг олгоно.

 

 

            Цоо шинээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн тухайд бол, бид 13-18 насныханд зориулан энэ жил  шинээр энтрепренершип сургалтыг зохион байгуулахаар зэхэж байна. Энэ сургалт нь өсвөр насныхан болоод бага насны хүүхэд багачуудад бизнес, санхүүгийн ойлголтыг олгодог. Яагаад заавал өсвөр насныхныг сонгосон бэ гэхээр багаасаа бизнес, санхүүгийн ойлголтыг авсан хүүхэд мөнгө, санхүүгийн тал дээр нухацтай болдог. Энэ нь оюутан юм уу эсвэл том болсныхоо дараа энэ талын мэдлэгтэй болохоос хамаагүй илүү үр дүнтэй байдаг. Ер нь дэлхийн хөгжингүй улсууд тухайлбал Сингапурт энэ сургалтыг бага наснаас нь эхлэн заадаг юм билээ.

 

            Бид энтрепренершип сургалтыг "Старт ап Монгол" компанитай хамтран наймдугаар ээлжинд 30-50 хүүхэдтэй тусдаа нэг хөтөлбөр болгон явуулахаар бэлдэж байна. Наймдугаар ээлжийн хөтөлбөр наймдугаар сарын 8-15-ныг хүртэл үргэлжилнэ. Одоогоор наймдугаар ээлжийн бүртгэл явагдаж байна.

 

 

            Бид одоогоор хөтөлбөрөө илүү чанаржуулж, төрөлжүүлэх тал дээр анхаарч байна. Нэг ээлжиндээ хүүхэд бүрийн сонирхсон хөтөлбөрүүдийг явуулах боломжгүй болохоор төрөлжүүлэн явуулж байна. Бид амрагч хүүхдүүдэд цогц хөтөлбөрүүдээс сонирхсон хөтөлбөрөө сонгоод явах боломжийг олгож байгаа. Хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг судалж байж хөтөлбөр нэмэх эсэхийг шийддэг.

 

            -Танайх нийгмийн хариуцлагын хүрээнд их зүйлийг хийж байгаа. Тухайлбал, "Дуулиан 2020"-той хамтарч 26 дугаар сургуулийн хөлбөмбөгийн багийг ивээн тэтгэсэн. Уг сургуулийн 17 насны эмэгтэй тамирчид алтан медаль хүртэж, шилдэг тоглогчоор Дэлгэрзаяа шалгарсан. Тэрээр хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх тасалбараар шагнуулж, түүнийгээ багшдаа бэлэглэсэн сайхан мэдээ гарсан. Энэ талаар тодруулмаар байна, яагаад хөлбөмбөгийг дэмжих болов?

 

            -Нэгдгээрт, “Дуулиан 2020” байгууллагатай манайх тав дахь жилдээ хамтарч  ажиллаж байна. "Дуулиан 2020" байгууллага 10 гаран жил хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Мөн 2020 он гэхэд хөлбөмбөгийн ДАШТ-д Монгол Улс орох ёстой хэмээн зүтгэж байгаа том амбицтай байгууллага. Үнэхээр бид хөлбөмбөгийн ДАШТ-д  оролцохоор зорьж байгаа бол тамирчдаа багаас нь бэлтгэх шаардлагатай. Тиймээс бага наснаас нь хөлбөмбөгийг хөгжүүлээд, хүүхдүүдэд сонирхуулахад "Дуулиан 2020" ихээхэн үүрэгтэй ажилладаг. Энэ утгаараа бид зөвхөн зуны улиралд хамтрах бус өвлийн улиралд ч ялгаагүй хамтран футзалны тэмцээн зохион явуулдаг.

 

            Энэ санаачилгыг дэмжих үүднээс өнгөрсөн жил 26 дугаар сургуулийг ивээн тэтгэсэн.  17 настай охидын баг амжилттай оролцож аваргын алтан медалийн эзэн болцгоосон. Амжилт гаргасан тамирчдадаа "Мөрөөдөл" зуслангийн наймдугаар ээлжийн "Dream career" хөтөлбөрт хамрагдан, амрах эрхээр шагнасан. Тэд маань наймдугаар сарын 8-15 хооронд багштайгаа хамт манай зусланд ирж амарна. Бид энэ амжилтыг бататгаж дараа жил улам илүү амжилт гаргах ёстой. Тэр утгаараа энэ жил эртнээс гэрээгээ байгуулсан. 26 дугаар сургуулийн бүх насны багийг ивээн тэтгэн тэмцээн уралдаан оролцуулна.

 

            - Мөн ШУТИС, ХУИС-тай энэ оны таван сарын 10-наас эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. Тус сургуулиудын зургаан оюутан сэтгэл зүйчээр танайд дадлагажин ажиллана гэсэн. Энэ зургаан оюутан өнөөдөр ажиллаж байна уу. Танайд хэчнээн оюутан дадлагажигч багшаар ажиллаж байна вэ?

 

            -Өмнөх жилүүдэд зөвхөн МУБИС-ийн Нийгмийн ажилтан мэргэжлээр сурч байгаа оюутнууд манайд ирж дадлага хийдэг байсан. Харин энэ жилээс эхлэн ШУТИС, ХУИС-ийн Нийгмийн ажилтны гуравдугаар курсийн оюутнуудтай хамтрахаар болсон. Мөн наймдугаар ээлжийн "Dream career" хөтөлбөрт Бизнесийн удирдлага сургуулийн дэргэдэх сэтгэлзүйн төвтэй хамран ажиллана. Энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүдэд өсвөр насныхны  ихэвчлэн юу сонирхдог, сэтгэлзүйн хувьд ямар бэлтгэлтэй байх зэрэгт мэргэжлийн багш нар сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.

 

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн зуслангуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажил маш дутмаг санагддаг. Энэ их олзуурхууштай ажил байна. Энэ тухай товч танилцуулна уу?

 

            -Олон улсын хурал семинарт оролцож явахдаа ажиглаад байхад бусад орны хүүхдийн зуслангууд сэтгэл зүйчтэй байдаг. Харин манайханд зайлшгүй  сэтгэл зүйч байх шаардлагатай гэсэн зүйл байхгүй болохоор ихэвчлэн сэтгэл зүйчийн орон тоо зуслангуудад дутмаг байдаг. Хүүхдэд чанартай, хүртээмжтэй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр зорьж байгаа л бол уг нь зайлшгүй сэтгэл зүйчтэй байх ёстой юм. "Мөрөөдөл" зуслангийн хувьд бид багш нартаа сэтгэлзүйн сургалт зохион байгуулдаг. Тэдэнд хүүхэдтэй яаж харилцах ёстой, тухайн хүүхдийн сэтгэлзүйд тохируулан харилцах талаарх сургалтыг зохион явуулдаг.

 

-Мөрөөдлийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх.

 

            -Анх бид Мөрөөдөл зуслангийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлая гэсэн санаа гаргасан. Яагаад ийм тэтгэлэгт хөтөлбөр зарлах болсон гэхээр хүүхдийн зуслан гэхээр зун болгон зуслангийн багш гэж бэлддэг газар байхгүй, тэр утгаараа бидэнд багш нар гэдэг том асуудал болоод багш нараа яаж олох вэ, яаж бэлдэх вэ. Энэ тал дээр бид нар тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулаад нийгэмдээ бусдаа манлайлж байгаа оюутнуудыг олж илрүүлээд тэдгээр оюутнууддаа гардуулъя. Эргээд тэд маань хүүхдийн зусланд ирж багшилж өөрийнхөө туршлагаас хуваалцаж, улам илүү дадлагажаад явъя гэдэг санаатай байсан. Үүнийг нийслэлд танилцуулаад Нийслэлийн засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр болгон өргөжүүлье гээд нийслэлээс санхүү мөнгөөр дэмжээд манай тэтгэлэг маань нийслэлийн засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр болсон. Энэ жилийн хувьд бид 15 оюутныг сонгоод тэтгэлгээ гардуулсан. Тэтгэлэг гардаж авсан оюутнууд маань бүгд зуслан дээр багшилж байгаа. Яг нийгмийн ажилтан, багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг бид сонгож авъя гээд авсан.  Яагаад гэхээр тэр хүмүүс маань сургуулиа төгсөөд багш нийгмийн ажилтнаар ажиллана. Тийм болохоор тэд туршлагатай болох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ жил бас 2019 оны тэтгэлгээ өргөжүүлээд зарлахаар бэлдэж байгаа.

 

- Танай байгууллагын хувьд Дэлхийн зуслангийн холбооны гишүүн. Мөн та Монголын Зуслангуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Энэ тухай товч танилцуулна уу?

 

            -Манай зуслангийн хувьд Дэлхийн зуслангуудын холбооны гишүүн, бас Америкийн зуслангийн холбооны гишүүн болохоор хүүхдийн зуслангийн шинэ санаа, хөтөлбөр ирдэг. Жил бүр  Дэлхийн зуслангуудын холбооны хурал, Ази Номхон далайн зуслангуудын холбооны хуралд оролцож хөтөлбөрөө шинэчлэдэг. Уг хурал, семинарт амжилттай яваа шинэ хөтөлбөр гаргасан зуслангууд маань туршлагаасаа хуваалцдаг. Бусад зуслангаас суралцах боломжтой. Монголын Зуслангуудын Холбооны хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зуслангуудын удирдлага багш, хамт олонд үйл ажиллагаа явуулахад сургалт явуулдаг. Жил бүрийн тавдугаар сард нэгдсэн сургалт хийж ажлаа тайлагнадаг.

 

Мөрөөдөл зусланд ОХУ-ын Буриад, Ирланд, Швейцарь, Америк, ӨМӨЗО-ноос хүүхдүүд зуны амралтаар ирж амардаг. Зөвхөн Монголд хүүхдүүддээ зориулсан хөтөлбөр гэвэл өрөөсгөл. Насны хувьд долоогоос дээш хүүхдүүд хүлээн авдаг. Ээлж хойшлох тусмаа насны ангилал нэмэгддэг.

 

Манай хамт олны хамгийн гол зорилго нь хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө олж авдаг, олон улсын стандартад нийцсэн зуслан сургалтын төв байхыг эрмэлздэг.

 

Р.Хишигжаргал 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
"Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    3 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    57 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    1 цаг 2 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    2 цаг 38 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    2 цаг 46 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    2 цаг 54 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    3 цаг 32 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    4 цаг 8 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 47 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    4 цаг 48 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    5 цаг 55 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    7 цаг 17 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    7 цаг 50 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    7 цаг 51 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    7 цаг 53 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    8 цаг 5 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    8 цаг 36 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    8 цаг 37 мин
  • Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
    8 цаг 44 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК