Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Даншиг наадам – Хүрээ цам 2018” шашин соёлын наадам энэ амралтын өдрүүдэд Хүй 7 худагт болно

2018-8-01
0
ЖИРГЭХ

 

      “Даншиг наадам – Хүрээ цам 2018” шашин соёлын наадам энэ амралтын өдрүүдэд Хүй 7 худагт зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар тоот захирамжаар Даншиг наадам зохион байгуулах шийдвэр гарсны дагуу энэхүү шашин соёлын наадмыг 2015 оноос хойш Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байна. Уг наадмын шашин соёлын зан үйл, түүхэн улбаа зохион байгуулалтын талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц болон ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар мэдээлэл өглөө.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Даншиг наадам – Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг зохион байгуулахаар Гандантэгчэнлин хийдтэй хамтран бэлтгэл ажлаа хангаад байна. Түүх өв соёл, шашны зан үйлийг гадаад дотоодын жуулчдад таниулах, эрийн гурван наадам, лам нарын уншлага, жаяг ёс гээд олон хөтөлбөрүүд багтсан байна. НИТХ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, санхүүгийн том төв болгох” зорилт тавьсан билээ. Үүний хүрээнд аялал жуучлалаар дамжуулан өв соёлыг дэлхийн олон улсад таниулах нэг томоохон арга хэмжээ бол Даншиг наадам юм. Шашны зан үйл дэмжиж, хөрөнгө мөнгө зарсан мэтээр ойлгож болохгүй юм. Улаанбаатар хот бол зүүн хойд Азид төдийгүй дэлхийд хүйтэн уур амьсгалтай орны тоонд ордог. Тэгэхээр урин дулаан уур амьсгалтай байх цөөн сарын хугацаанд манай орныг зорин ирж байгаа гадаадын жуулчдад зориулсан томоохон арга хэмжээ болж байгаа юм” гэлээ.

 

Гандантэгчэнлин хийд, энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсаар 3 жил болж байна. Даншиг наадмын гол арга хэмжээ нь цамын бүжиг бөгөөд жуулчдын хамгийн ихээр сонирхдог ёслол юм. Цамын ёслол нь хүнд хүчир шашны ёслолуудаас хамгийн томд тооцогддог. Цамын ёслолыг хийх лам нар 2-3 сарын бэлтгэл хийдэг байна. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “Цамын бүжиг бол хүнд хүчир ёслолын нэг юм. Том хүнд баг, зузаан хувцастай энэ ёслолыг хийхийн тулд бэлтгэл сайн хангах хэрэгтэй болдог. Монголчууд эрт дээр үеэс цам харайсан хүн буян хурдаг, урт насалдаг гэж ярьдаг. Тухайлбал Гандан хийдийн лам, цам харайж байсан н.Сэрээтэр гуай 100 насалсан. Цамын бүжиг хийдэг лам нар хөл, гар, биеийн хөдөлгөөнийг уран яруу хийдэг. 1911 оны тусгаар тогтнолын үед VIII Богд зарлиг гарган шашин төрийг бие даасан, тусгаар тогтносон хэлбэрээр явуулах бодлого гаргасан. Үүнээс улбаалан Монголын бурхан шашин хараат бус үйл ажиллагаа явуулах зорилго тавьдаг. Тиймээс энэхүү Даншиг наадмыг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулж нийт Монголчууд, сүсэгтэн олондоо зориулан зохион байгуулдаг юм. Даншиг наадам Хүрээ цам нэг талаас баяр наадмын шинжтэй боловч бас том засал, гүрэм болдог учиртай. Тиймээс жилд нэг удаа Даншиг өргөж цам харайж сүсэгтэн олны сайн сайхны төлөө ном хурдаг юм. Нийслэл хотын захиргаанаас Монгол Улсад ирж буй жуулчдад зориулсан нэг арга хэмжээ болгохоор хамтран ажилладаг. Энэ жил зөвхөн Япон улсаас гэхэд 100 гаруй жуулчин цамын бүжиг ирж үзэхээр бидэнд хандаад байна” гэж ярилаа.

 

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнө эртнээс уламжилж ирсэн түүхэн улбаатай. Монголчууд төрт улсаа байгуулж, ихэс ноёд, хаад язгууртны чуулган хийж олон баяр ёслол зохион байгуулдаг байсан. 1639 онд Халхын Түшээт ханы Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шашны тэргүүн Жавзандамба хутагтаар залахдаа их Даншиг өргөх ёслол хийж байсан байна. Энэ цагаас хойш 1920 он хүртэл энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн тухай ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун хэллээ. Мөн тэрбээр “Манжийн үеийн баяр ёслолыг хийж уламжилж байгаа мэтээр ойлгодог бол Даншиг наадам нь Монголчууд Богд хаандаа өргөсөн баяр ёслол болон уламжилж ирсэн юм. 1630-аад оны үеэс Лигдэн хаан нас эцэслэснээс хойш Монгол орон хаангүй байсан. Тэр цаг үеэс хойш Монголын хаадыг Богд хаадууд орлож ирсэн. Богдод өргөх Даншиг наадам бол соёл, уламжлалыг тээж үргэлжлүүлэхээс гадна Монголчуудын нэгдэл, үндэсний эв нэгдлийг зангидаж ирсэн наадам юм. Монголчууд бусдын эрхшээлд байхдаа ч эвлэлдэн нэгдэж баяр ёслол хийж ирсэн. Тиймээс Манж чин улстай холбоогүй юм” гэж түүхэн тайлбар хүргэлээ.

 

Энэ амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 4,5-нд Хүй 7 худагт болон “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна. Өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор үзэх боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.31.167)
    Нийслэлийн Засаг Дарга, Гандангийн хамба лам хоёр МУ-ын Еранхий Сайдаас илүү эрх мэдэлтэй хүмүүс үү. Аль эсвэл Ерөнхий Сайдын гаргасан 8-р сарын 1-нээс хойш найр наадам хийхийг хориглосон захирамж хүчингүй болсон уу. Ядадрсан иргэдийнхээ ТҮЦ-ийг үүр шөнөөр хүч хэрэглэн нураахад л МУ-ын хууль үйлчлэх юм даа.
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
    • Вэга.ийн эзэн
      Зөв арга хэмжээ
      2018 оны 08 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    6 цаг 19 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    6 цаг 45 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    6 цаг 46 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    7 цаг 13 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    7 цаг 14 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    7 цаг 21 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    9 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    9 цаг 32 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    9 цаг 46 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    9 цаг 51 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    10 цаг 1 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    10 цаг 30 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    10 цаг 57 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    10 цаг 59 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    11 цаг 6 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    11 цаг 27 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    11 цаг 41 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    11 цаг 49 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    12 цаг 1 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    12 цаг 12 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК