Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг хэмээгддэг олимпийн наадам Будант Альбоны нийслэл Лондон хотны 16 хоног үргэлжлэн, спортын баяр бахдлуудыг нэрлэн тодруулсаар ийнхүү өндөрлөж байна.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг хэмээгддэг олимпийн наадам Будант Альбоны нийслэл Лондон хотны 16 хоног үргэлжлэн, спортын баяр бахдлуудыг нэрлэн тодруулсаар ийнхүү өндөрлөж байна. Гайхамшигт үзүүлбэр, сэтгэл догдлуулсан гэнэтийн бэлгүүдээр дүүрэн “Лондон 2012” ийнхүү галт бамбараа Бразилийн Рео Де Жанерод шилжүүллээ.
Наадмын зохион байгуулагч Лорд Кое хэлэхдээ “Бидний цаг ирсэн-Бид ч үүнийг зөв хийсэн” хэмээн хаалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Түүнчлэн хаалтын жагсаалд оролцсон 205 орны тамирчдыг дараагийн олимпийн наадмыг зохиох Бразилын баг тамирчид тэргүүлэн стадионыг тойрсон юм. Улс үндэстэн бүрийн шилдэг тамирчид улсынхаа далбааг барин цэнгэлдэх хүрээлэнг тойросон. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жекис Рог хаалтын ажиллагааг хаасныг мэдэгдэн “Бид энд байгаа хүмүүсийн гайхалтай сайхан инээмсэглэлийг хэзээ ч мартахгүй. Дэлхийн өнцөг булан бүрээс энд ирсэн хүн бүхэнд талархаж байна. Мөн энэ наадмыг зохион байгуулахад хамгийн их хувь нэмэрээ оруулсан сайн дурын ажилчиддаа талархлаа илэрхийлье. Аливаа юм энгийн жижиг зүйлсээс эхэлдэг шиг энэ нүсэр ажиллагаа та наргүйгээр хэзээ ч бүтэшгүй зүйл байсан. Түүнчлэн бүх спортын баатрууддаа маш их талархаж байгаагаа хэлье” хэмээн хэлсэн юм. Хаалтын ажиллагааны хамгийн чухал арга хэмжээ бол олимпийн далбаа шилжүүлэх ёслол байдаг. Олимпийн таван цагираг бүхий эв найрамдлын цагаан далбааг Лондон хотын захирагч Борис Жонсон Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жекис Рогт дамжуулан өгч түүнийг ноён ерөнхийлөгч Рео Де Жанеро хотын дарга Эдурдо Паест гардуулан өгсөн юм. Түүний дараагаар ногоон шар өнгөөр хослогч Бразилийн төрийн далбаатай хамт намируулсаар дараагийн олимпийн наадам зохиогдох Бразил улсын нутагруу олимпийн цагаан далбаа чиглэсэн билээ.
Бритаы шилдгүүд
Хаалтын ажиллагаа Биг Бэн цагны хонхыг цохиж сүр дуулинтай эхэлсэн. Гурван цаг гаруй үргэлжилсэн наадмын хаалтын шоунд 10 мянга гаруй тамирчид 80 мянга гаруй үзэгчид оролцсон. Наадмын бас нэгэн сонирхолтой зүйл бол үндэстэн бүрийн тамирчид тогоо хэлбэртэй нүхнээс гарч ирсэн. Түүнчлэн үе үеийн урлагийн одод ирж тоглолтоо үзүүлсэн юм. Тэдгээрээс үзэчдийг хамгийн ихээр баясгасан нь охидын "Spice Girls", "George Michae"l, "Elbow" нар байлаа.
Баяр ёслолын ажиллагааны хамгийн сэтгэл догдлуулсан зүйлсийн нэг бол яах аргагүй саллют буюу галын наадам билээ. Хаалтын ажиллагааны галын наадам улаан цэнхэр цагаан өнгийн гэрлээр дагнасан. Энэ нь Британы уламжлалт өнгүүдийг илтгэж байсан юм.
Ханхүү Хари болон гүнж Мидлтон нар хаалтын ажиллагаанд оролцсон. Түүнчлэн урлагийн, улс төрийн зүтгэлтнүүд ч хаалтын ажиллагаанд оролцсрон. Сүр жавхлант хаалтын ажиллагаа Лондны хамгийн алдартай зүйлсээр дүүрэн байсан.
Охидын алдарт "Spice Girls" ахмтлаг болон "Take That" хамтлаг лондон такси хөлөглөн тайзан дээр гарч ирсэн нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм. Тэд тайзан дээр гарч ирэн мэдчилж хит дуунаасаа дуулж хүмүүсийг сайхан дурсамжаар хөгөлсөн.
Тэдний дараагаар Jessie J, Madness, Pet Shop Boys, One Direction, Ray Davies, Liam Gallagher зэрэг Британы хөгжмийн ертөнцийн одод дуу хоолойгоо өргөсөн. Түүнчлэн дараагийн буюу XXXI дэх зуны олимпийн н аадам зохиогдох Рио Де Жанерогийн иргэдийн зүгээс урлагийн үзүүлбэр үзүүлж “Лондон 2012”-ын халааг авсан. Олон мянган хүмүүсийн инээж баяссан нүүр царай, баяр бахдал дүүрэн олимпийн стадион гэрлийн шоугаар цааш үргэлжиллээ.
Хамгийн хамгийнуудаас бүрдсэн энэ удаагийн олимпийн наадам загварын шоуг ч мартсангүй ээ. Загварын шоунд хамгийн үнэтэй моделууд болох Кейт Мосс, Наоми Кембл, загвар зохион бүтээгч Александр МакКүэн нар загварын багийнхантайгаа хүрэлцэн ирсэн юм.
Зуны олимпийн XXX наадмын медалийн дүнгээр 46 алтан медальтайгаар АНУ тэргүүлсэн. Харин удаах байранд 38 алтан медальтайгаар БНХАУ орсон бол 29 алтан медалийн эзэдтэйгээр Их Британи улс гурав дугаар байрыг авсан. Их Британы хувьд 1908 оноос хойш түүхэнд анх удаа 29 алтан медаль авч байгаа нь энэ аж. Их Британы хатан хаан II Элизабет хэлэхдээ “ Энэ удаагийн наадам их онцлогтой болно. Учир нь бид өөрийн нутаг дээрээ байгаа” хэмээн цохон тэмдэглэсэн юм. Энэ нь үнэний ортой байж Их Британи төрөлх нутаг дээрээ одтой байлаа.
Энэ олимпийн наадмын бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл 44 дэлхийн дээд амжилт эвдэгдсэн байна. Харин олимпийн дээд амжилт 117 –оор нэмэгджээ.
Ийнхүү зуны олимпийн XXX наадам ёслолд төгөлдөр зохион байгуудагдаж спортын түүхийг баяжуулсан олон үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө. Энэ сарын 29-нд паралимпийн наадам эхлэх юм.

Э.Мөнхнасан